Хорвоо дэлхийн олон амьтдын дотроос хүмүүнд заяасан, Уулаар бол оргил нь, Урсгалаар бол ундарга нь, Ургамлаар бол үндэс нь гэхээр аливааг сэдэж санах, бодож боловсруулах, сурч мэдэхүйн УХААН сэдэгдэж санагдсан бүхнээ хийж бүтээх авьяас, арга мэх, ур чадвар, овсгоо самбаа, билэг оюун гэгдэгч УВИДАС. Бодож санасан, хийж бүтээсэн, үзэж сонссон, ярилцан зөвлөсөн зүйлсээ хэлэлцэх ҮГ хэллэг.
Эдгээр гурваа дээрээс Тэнгэр, дэргэдээс Бурхан, дороос Газар ивээсэн. Хүмүүн заяа хэмээн бид биширдэг. Энэхүү заяаны үйлдэлд сайны муугийн гэх буюу хөгжил нь хүн бүрд жигд заяадаггүй, гагцхүү уг хүмүүний төрх, төрж өссөн ахуй, аав ээж орчны нөхцөл, хайр халамж, эрүүл мэнд, мэдлэг боловсрол, хичээнгүйлэл, ажил хөдөлмөр, удам угсаа гээд олон зүйлийн шалтгаантай.
Иймийн учир хүнийг хүүхэд ахуйгаас нь хүний ёсоор хайрлаж халамжлан хамт олонч, нийгмийн ёс, дэг журмыг сахидаг, залхуу биш, гавшгай мэдлэг боловсролтой, эрх, үүрэгтэй тэгш шударга ханддаг, аливаад аривч, ариун сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх тэдний хүмүүн заяаны хөгжилд чухлаа.
Тэрчлэн эцэг, эх багш сурган хүмүүжүүлэгч, хэн хүн бүрий нь, энэ бүхнийг хичээнгүйлэн сахиж явах аваас "Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй. Цааш хэдий нимгэн ч чичхээс нааш цоордоггүй" гэгчээр үрс хойчуулд сургамж, үлгэр дууриал болж, улс орны хөгжил бадрал, уг удмын алдар, ахуй, амьдралд хэрэгтэй. Тэгээд ч хүүхдэд хувь хүн, эцэг, эх байтугай улс нийгэм, төр засаг, олон нийтийн байгууллага онцгой анхаарч, цэцэрлэг, сургууль хүүхдийн болон бусад байгууллагууд гээд хэчнээн байгууллага, хүмүүс, орон тоог ажиллуулж, хэчнээн хөрөнгө гаргаж байдагт хэн хүн бүр анхаарч нэмэрлэх хэрэгтэй.
Жич: Өгүүлэхэд хүн өвгөрч, шанаа нь товойж, санчиг цайж санах нь саарч, мэдэх нь мартагдан, хараа сонсгол буурч, бие доройтон, санаа байвч сачийгүйдэхэд нөгөө хүмүүн заяа бас буурч, бусдын дэм, гарыг харахад хүрэх нь хүний ёс хойно юу гэхэв. Тэр тусмаа уг хүний авдаг нь бага, авааль хань, ураг төрлөөсөө хоцорч, үе тэнгийн өвгөд буурлууд цөөрөхөд, яриа хөөрөө ховордон сэтгэл жожигроно. Бас бие эрхтнүүд хөндүүлэх зэргээр үрс, ургаа зүгээр суулгахгүй, асруулж халамжлуулах гээд ажил албат нэгэндээ саад, амьдралд нь зарим талаар сайнгүй санагдах гээд өтлөлтийн зовлон багагүй.
Иймээс хөгжилтэй орнууд өндөр настнаа нэгтгэн асрамжилдаг газартай байдаг нь улс нийгэм, хэн алиндаа сэтгэл санаа, ажил, амьдрал, настны ахуй сэтгэл, ажиллах хүн, хүчний хувьд ашигтай байдаг болов уу.
Үүнийг нийслэл буюу дүүргүүд улс болон хувийн хэвшлийнхэн хамтраад нас, тэтгэврийг харгалзан байгуулж эхэлбээс гаднын дэм гээд хөрөнгө мөнгөний боломж байхсан болов уу. Энэ нь төр түмнээс настан буурлуудад ихээхэн хүндэтгэл нэмэгдэж нөгөө хүмүүн заяаг нь эгүүлэн олгосноос өөрцгүй асрамж, Ардчиллын аврал болох байх даа.
"Гайхшрал"
Хүмүүн бидэнд Зааны чинээ бие, Арслан Барын хурд, хүч тэрчлэн ямар нэг жигүүртэнтэй зүйрлэхүйц далавч байхгүй. Алд гаруйхан бие. Алхах хоёр хөл, алдлах хоёр гар, атгах хоёр сарвуутай. Бие нь гэхэд халуунд халж хүйтэнд хөрөхөөс хамгаалах үс ноос ч үгүй, аль нэг биерхүү амьтадтай харьцуулан харахад хүн гаднаасаа тийм ч хэн нэгэнд гайхагдаж гайхшуулахаар нь байрагтайхаан. Гэхдээ тив дэлхийг бүрхэн оршиж, нутаг ус, үндэстэн ястнаараа нэгдэж, нийлэн, улс гүрэн болцгоож, амьдрал амь зуулга, бүтээн байгуулалт, соёл шинжлэх ухаан, техник, урлаг, спорт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам тээвэр, харилцаа холбоо, мэдээ мэдээлэл гээд байхгүйг бий болгодог гайхшрагтнууд. Тэр байтугай сансарт нисч, саранд бууж, бүүр од гарагт хүрч, шинжилгээ судалгаа явуулж байна.
Энэ бүхнийг ажихад, хэрэв хэзээ нэгэн цагт тив дэлхийгээ хувирч өөрчлөгдөхөд хүрвэл түүний явцыг сааруулах буюу, өөр тив, од гариг шилж олж, шилжин хүмүүн заяатан амьдрах байхдаа хэмээхээр гайхширалтай. Ер нь гайхширал гэгч хүний хийж буй болгосон гоц гойд зүйлээс гадна, байгаль орчин, түүний элдэв үзэгдлүүд, үзэж яваагүй, эсвэл ховор хомс тохиож учирсанаа хүмүүн сониучлахын нэр юм.
Гайхширал ихэнхдээ ердийн нэгэн хөрж үзээд сониучлаад өнгөрөөх нь байдаг ч амьдрал ахуй, улс нийгэм олны үйл хэрэгт ашиглах хийж бүтээх зүйлд оруулж чимэж хачирлах, зарим талаар шинэ бодол санаа ч өгдөг. Гэхдээ гайхширагчийн ажиглалт, авьяас, ажил албаас шалтгаалан ахуй амьдрал, нийгэмд ач холбогдол тус дэм болох зүйлээр багагүй.
Ж.Чойсүрэн