С.Цэдэнбал - "Драгон Холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал:
-Шударга бус өрсөлдөөний хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр дундаас эн тэргүүнд тендерийн асуудалд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Аливаа тендер хэзээ ч үнэн шударгаар явагддаггүй гэдгийг хэн хүнгүй мэддэг хэдий ч энэ байдлыг ямар нэгэн хууль, журмаар зохицуулах аргагүй болчихоод байна. Ялангуяа хөдөө орон нутагт тендерийн будилаантай байгаа нь илүү тод харагддаг. Жишээлбэл, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудад ажиглагдсан.
Ер нь тендер нь бид мэтийн хүмүүст сонсогдоод л өнгөрдөг асуудлын нэг болчихоод байна. Холбогдох яам тамгын газрын албан тушаалтнуудын гарын бизнес болоод удаж байна. Мөн тендерийг мэргэжлийн бус хүнд өгөх асуудал газар аваад байна. Мэргэжлийн бус хүн аваад хийсэн зүйл ямар байх нь тодорхой. Тэр хүнд мөнгө л хэрэгтэй. Тендерийн нийт төсвийн 60 орчим хувийг нь тухайн тендерээр авсан зүйлдээ зарцуулаад үлдсэн хувь нь тухайн хүний халаасанд ордог. Мөн нэмж нэг зүйлийг хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэлээ төрөөс бодитоор дэмжих шаардлагатай байна. Хувьчлалын үед шударга бусаар дээгүүрээ хуваан хувьчилж аваад одоо юу ч биш болгоод хаячихсан олон сайхан объектуудыг эргэн ард түмний өмч болгох хэрэгтэй.
Ө.Түвшинжаргал - "Дельта холдинг" ХХК-ийн дэд захирал:
-Аливаа өрсөлдөөнгүйгээр ямар нэгэн зүйл хөгжиж дэвшиж, өөрчлөгдөн хувьсаж чаддаггүй. Үүнтэй нэгэн адилаар зах зээлийн эдийн засгийн хөгжилтэй орны хувьд шударга бус өрсөлдөөн, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин нь эдийн засаг, нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөх ёстой. Монгол Улсад одоо үйлчилж байгаа хуулийн орчинг өөрчлөх нь зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлын нэг болоод байна гэдэг нь бидний ажиллаж, амьдарч буй нийгэмд өдөр бүр тохиолдож байна. Жишээлбэл: бензиний үнийг хэдхэн импортлогч компаниуд үгсэн хуйвалдаад нэг өдөр, нэг цагт зэрэг нэмэх эсвэл бууруулах, Замын-Үүд, Алтанбулагаар наймаачид ямар ч гаальгүйгээр чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж, татвараа төлөөд оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнээс доогуур худалдан борлуулах үйлдлүүд газар авч байна. Ер нь бизнест шударга бус өрсөлдөөн нь монополь өндөр үнэ, монополь хямд үнээр илэрхийлэгддэг тул компаниудын энэ бодлогыг хуулиар нарийвчлан зохицуулж, өндөр хэмжээний торгууль ноогдуулах замаар таслан зогсоохгүй бол тухайн төрлийн бизнес хөгжих үндэсгүй болж байна. Мөн үүний зэрэгцээ төрийн албаны бүх шатанд хүнд суртал, авилга, танил тал нүүрэлснээс бизнес эрхлэгчдэд тэгш бус хандах, нам, нам бус гэх мэтчилэн ялгавартай ханддаг. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүст хууль эрх зүйн болон эдийн засгийн ижил нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй.
М.Даваасүрэн - "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал:
-Шударга бус өрсөлдөөний хууль нь хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашгийг хамгаалдаг хууль болчихоод байна. Тус хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Төрөөс үнийг чөлөөлж байгаа тохиолдолд зах зээлийнхээ жамаар үнэ ханш тогтох ёстой. Энэ нь өндөр үнэ гэсэн үг биш. Зах зээл маань өөрөө өрсөлдөөн. Нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хэн нь бага үнэ санал болгоно түүнийг хэрэглэгчид сонгох ёстой. Үүнийг л өрсөлдөөн, шударгаар өрсөлдөх гэж нэрлэнэ. Гэтэл энэ зарчмаас хазайгаад байна.
Жишээлбэл: нефть импортлогч компаниудын үйл ажиллагаан дээр тод харагдаж байна. Өнөө үед мэдээллийн эрин зуун нефть хаана, ямар үнэтэй байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр шатахууны үнийг үгсэж байгаад нэмээд байдаг. Энэ нь эцэстээ хэрэглэгчдэд илүү хүндээр тусдаг. Нөгөө талаар үнийг чөлөөлөх тусам төрдөө эргээд дарамт болоод байна. Нэг талаараа энэ асуудлын цаана төрийн зарим иэгэн хүн байдаг нь нууц биш. Ер нь шударга бус өрсөлдөөний хуулинд төрийн оролцоог хууль зүйн үндсээр нь зохицуулж өгөх хэрэгтэй.
Б.Гансүх - "Спирт Бал Бурам" ХК-ийн гүйцэтгэх захирал:
-Өнөөгийн мөрдөгдөж байгаа шударга бус өрсөлдөөний хууль нь анх 1993 онд батлагдаж байсан. Одоо байдал нийлээдгүй өөрчлөгдөөд байна. Ийм нөхцөлд тус хуулинд өөрчлөлт оруулах нь зайлшгүй шаардлагатай. Мөн зөвхөн шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах бус ерөнхийд нь өрсөлдөөнийг хянан зохицуулдаг байх хэрэгтэй болов уу. Монголд өрсөлдөөн гэдэг нэр томъёо бий болоод 10 гаруй жил болж байгаа бол үйлдвэрлэгчид өрсөлдөөн гэдгийг одоо л жинхэнэ утгаар нь ойлгож, мэдэрч эхэлж байна.
Өөрийн ажилладаг салбарын хүрээнд жишээ татан хэлье. Тус салбарын хувьд нийт 114 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг ч татварын 80 гаруй хувийг 4-5 компани л бүрдүүлж байна. Энэ бол шударга бус. Татвар төлдөг компани татвар төлдөггүй компанитай өрсөлдөх гэдэг нь боломжгүй. Хямд, чанаргүй архины эсрэг тэмцэх мөн боломжгүй. Өрсөлдөөний хуулийг тоглоом гэж үзвэл энэ тоглоомонд бүгд эрх тэгшээр оролцож нэг дүрмээр өрсөлдөх хэрэгтэй. Харин тоглоомын дүрмийг зөрчсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн хүлээх хариуцлагыг маш өндөр түвшинд тавих шаардлагатай. Хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрөх бус эрхийг хаах, гаргасан алдаа дутагдлыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх зэргээр бодит арга хэмжээ байх нь дээр. Өрсөлдөөн байгаа нөхцөлд бараа бүтээгдэхүүний чанар сайжирна. Төрөөс өрсөлдөөнийг дэмжинэ гэдэг боловч, бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээлбэл: манайх Татварын ерөнхий газартай шууд харьцдаг. Тэгээд аймгуудад өөрийн салбарыг нээе гэхээр аймгийн төсөвт татвар төлдөг байгууллагуудаа дэмжээд бидэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй байх жишээтэй. Энэ нь өрсөлдөөнийг дэмжих бус бүр хаан боогдуулж байгаа нь харагдаж байна. Согтууруулах ундааг хэвлэл мэдээллээр сурталчлахыг хориглосон заалт байдаг. Гэхдээ энэ нь амьдралд хэр нийцсэн болохыг эргэн харахад илүүдэхгүй. Энэ талын мэдээлэл хомс байдаг учраас хүмүүс чанартай болон чанаргүй бүтээгдэхүүнийг ялгахгүй хэрэглэж, амь насаа алдах хүртэл байдалд орж байна. Шууд сурталчилгаа биш юмаа гэхэд тодорхой цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллийн чанартай зүйлүүдийг хүргэж байх зөвшөөрөл өгвөл зүгээр.
Архи гэдэг нь гаднах сайхан шошго болон савлагаандаа бус доторхи найрлагандаа хамаг учир байдаг эд. Ямар технологиор, ямар шат дамжлагаар хийгдэж хэрэглэгчдэд хүрч байгааг байнга мэдээлж байвал дээрх эрсдэл гарахгүй байх бүрэн боломжтой. Зар сурталчилгааг төрөөс хаах бус, харин ч өөрт ашигтай хэлбэрээр явуулж болох юм. Шударга бус өрсөлдөөний хуулинд өөрчлөлт оруулахдаа салбар тус бүрийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсож, аж ахуйн нэгжүүдийнхээ төлөөллийн дуу хоолойг сонсох нь зөв. Мөн хэдийгээр сайн хууль гаргасан ч амьдралд хэрэгжихдээ зарим нь дутуу дулимаг байдаг. Энэ нь бас л анхаарах зүйлийн нэг.
Ц.Оюунханд