Тэгнээ тэр, наадмын маргааш намар болдог гэж хуучны бус хувьсгалын үеийн сайн үг байдаг. Өдөр өнгөрөх тутам Бээжингийн олимп алсарч нүүрэн дээр дээш татаастай байсан арьс доош унжих болов. Өөрийн эрхгүй инээж байсан баясал маань өлсөхийн эрхэнд өөрийн эрхгүй гуниг царайлах өдрүүд хөвөрсөөр.
Заримдаа бодох юм. Тэнд нэг хүн олимпийн аварга болж байхад энд надад юу нялзсан юм болоо гэж. Бээжингийн тэр өдрүүд уг нь их сайхан байлаа. Монголчууд дахин дахин олимпийн аварга болоод л. Дараа нь олимпийн аваргууд маань эх орондоо ирээд л. Хязгааргүй их баярласан зарим хүн атга атгаар алт, шуудай шуудайгаар мөнгө өгөхөө амлаж байв. Өгсөн үү үгүй юу бүү мэд. Одоо сураг сонсоход төрөөс өгсөн 120 сая төгрөгөн дээрээ улаан хэрүүл болж байгаа гэх юм.
Боксын тамирчны багш, анхны багш, бэлтгэл хангагч, дундын багш, эмч, удирддаг дарга нар, менежер, илээч, бариач, массажист, лам хувраг, гээд өчнөөн олон гавьяатан тодрон гарч надаа хэд оногдох юм гээд хэл ам хийгээд гүйлдэж явна. Хэн нэгэн олимпийн аварга болоход төдөн төгрөг өгнө гэсэн бүдэг заалт байдаг болохоос тэр мөнгийг хувилж доорх нэр бүхий этгээдэд гар бие оролцсон байдлаар нь хуваах тухай журам гараагүй. Үүнээс болж тамирчид ба түүний эргэн тойрон дахь хүрээлэл дунд гавьяа нэхэгчид олимпийн аваргаа шаналгах болжээ.
Наадмын маргааш намар болж олимпод зориулагдсан улсын шигшээ баг тарж, төсөв дууссан. Дараагийн тэмцээн хаяанд ирж, лав л боксын дэлхийн цомын аварга хаяанд тулсан гэнэ. Нөгөө аваргууд маань бэлтгэлээ хийхээ больж энд тэнд найранд уригдаад завгүй. Яваандаа олимпийн бай шагналаас болж топ спортынхон хоорондоо муудалцаж түнжин хагарч байгаа мэдээ ч ирж байна.
Дахиад мөд олимп болохгүй. Боллоо ч энэнээс олон аварга төрөө ч үү, үгүй ч үү. Ямартай ч олон түмэн олимпийн мөнгө, хүрэл медаль, тив дэлхийн хэмжээний амжилтыг тоохоо больж, цаашид тамирчин байх маш хэцүү боллоо.
Ж.Гангаа