УИХ баасан гарагт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн энэ төслийг санаачилжээ.
Манай улсын ЖДҮ-ийн салбарт 800 гаруй мянган хүн ажилладаг. Тэдэнд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгаа тул дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн онцлох заалтууд:
- Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн банкнаас зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртлэх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авна.
- Хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбарыг хамруулсан.
- Жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй.
Энэ хуульд хамруулахгүй ААН-үүд
- Төрийн бус байгууллага,
- төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани,
- улсын төсөвт үйлдвэрийн газар,
- төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар,
- гадаад улсын хуулийн этгээд,
- банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх,
- төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх,
- согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзоригийн мэдээлснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах, жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох, эрх зүйн орчныг нь тодорхой болгох зэргээр төрөөс дэмжиж байгаа аж.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс