gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Энэрэлт: Бие өвдөж эхэлбэл хамгийн түрүүнд хоолоо өөрчлөх хэрэгтэй

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2018-02-06
0
Twitter logo

Эрүүл, зөв зохистой хооллолт аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам. Хэрэв таны бие өвдвөл хамгийн түрүүнд хоол тэжээлдээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг “УБ Сонгдо” эмнэлгийн Хоол, шим тэжээлийн албаны дарга Б.Энэрэлт хэлж байна.

Бидний эрүүл, өвчин зовлонгүй амьдрах боломж нь өдөр тутамд идэж, ууж буй зүйлстэй салшгүй холбоотой. Тиймээс өглөөний цай яагаад чухал болон түүнийг хэрхэн сонгохоос эхлээд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болох хооллолтын зөв болон буруу ойлголтуудын талаар хоол зүйч Б.Энэрэлттэй ярилцлаа.

ӨГЛӨӨ 2-4 АЯГА БҮЛЭЭН УС УУЖ ХЭВШВЭЛ ӨТГӨН ӨГЛӨӨ БҮР ХЭВИЙН ГАДАГШИЛЖ, ӨВЧЛӨЛ ТУСАХ НЬ БАГА

-Зөв зохистой хооллолтын талаар ярихад заавал өглөөний хоолны талаар ярих нь зүйтэй болов уу. Монголчуудын дийлэнх нь өглөөний цай ууж хэвшээгүй байдаг шүү дээ. Энэ ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Өглөөний цайнаас түрүүлээд хүн бүр хэвшүүлэх ёстой нэг зүйл бий. Энэ талаар яриагаа эхэлье. Хүн сэрүүн үед хоол боловсруулах эрхтэн идэвхитэйгээр ажиллаж байдаг. Шөнө унтаж амрах үед ходоод амраад өглөө босонгуут хоосон ажиллаж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр өглөө босоод л 2-4 аяга бүлээн ус ууж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс  өлөн дээрээ ус уух, юм идэхэд дотор нь муухай оргиж, сонирхолгүй байдаг. Гэхдээ бага багаар балга балгаар уугаад шингэний хэмжээгээ нэмээрэй. Өглөөд ингэж ус ууснаар хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэн, биед хуримтлагдсан хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Өглөө бүр өтгөнөө гаргаж байвал та эрүүл байна гэсэн үг.

Нимбэгийг ходоодны шүүрэл багадсан хоол нь шингэдэггүй хүмүүс мөн кальцийн оксалатын  бөөрний чулуутай хүмүүс хэрэглэх нь зохимжтой

Үүний дараа өглөөний цайг заавал уух хэрэгтэй. Монголчуудад цөс өтгөрөх, чулуужих нь элбэг байдаг. Учир нь өглөө цай уулгүй  өдөр эсвэл орой хүнд хоолыг огцом их хэмжээтэй иддэг. Ингэхээр хоол боловсруулах эрхтний шүүрлүүд зохих ёсоор ажиллаагүйгээс  өвчлөлийн шалтгааны нэг болж байна.

-Өлөн үедээ нимбэг, зөгийн балтай ус уугаарай гэх нь бий. Энэ зөв үү?
-Хэрэггүй гэж зөвлөе. Зөгийн бал хялбар шингэдэг нүүрс ус цусан дахь сахарын хэмжээг огцом нэмдэг. Харин нимбэгийг ходоодны шүүрэл багадсан хоол нь шингэдэггүй хүмүүс мөн кальцийн оксалатын  бөөрний чулуутай хүмүүс хэрэглэх нь зохимжтой. Бусад хүмүүс өглөөд биш өдрийн цагаар хэрэглэж болно.

Бид хүчиллэг хоол хүнс ихээр идэж байгаа учраас шүлтлэг болгон тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хүнсний ногоо, жимснүүд нь шүлтлэг орчинг үүсгэдэг. Ихэнх амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд, үр тариа, боловсруулсан хүнс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүчиллэг орчин үүсгэх нөлөөтэй. Хүний биеийн цусан дахь хүчлийн хэмжээ нэмэгдэх тусам өвчлөл, хавдрын эрсдлийг бий болгож байдаг. Тэгэхээр хоолондоо ногоо жимс түлхүү, хийжүүлсэн ундааны оронд ус уухыг зөвлөж байна.

-Өглөөний цай уухаар өдрийн хоолноос өмнө өлсөөд байдаг гэдэг хүмүүс байдаг.
-Өглөө идэхгүй бол өлсөхгүй явсаар өдрийн хоол хүрчихдэг, идэхээр л удахгүй өлсөөд байдаг гэдэг хүмүүс бий. Энэ маш буруу мацаг барихаас бусад тохиолдолд өлөн явах хэрэггүй. Хоол идэхгүй бол ходоод агшсан хэлбэртэй байна. Харин цөсний хүчил хоол орж ирэх үед тостой холилдон нарийн гэдсэнд орох ёстой байтал тэндээ байсаар байгаад цөсний хүүдийн хана зузаарал, өтгөрөл, чулуу үүсэх шалтгаан бүрддэг.

Өглөө цайгаа уухаар энэ тогтолцоо хэвийн ажиллана. Гэвч махан хоол 2-3 цаг, бусад хоол хүнс нь 1-2 цагийн дараа гэхэд ходоодноос нарийн, гэдэс рүү ордог учраас дахиад ходоод хоолоо нэхдэг гэсэн үг. Энэ бол хамгийн эрүүл байгаа шинж тэмдэг.

-Хамгийн чухал өглөөнийхөө цайнд ямар хүнс сонгох хэрэгтэй вэ?
-Өглөөний цайг өөртөө гэдэг нь өглөөд өдрийн идэх ёстой хоол, хүнсний 20-30 хувийг авах ёстой байдаг учраас тэр. Өглөөд уургаар баялаг өндөг, үр тариа, гурилан бүтээгдэхүүн идвэл зохимжтой. Бидний бие организм тодорхой илчлэгийг шатааж үлдсэнийг нь хөдөлгөөнөөр шатаах ёстой. Гэтэл ходоод хоосон байвал эд эс бие эрхтнээсээ тухайн илчлэгийг авах шаардлагатай болно. 

Махан хоол 2-3 цаг, бусад хоол хүнс нь 1-2 цагийн дараа гэхэд ходоодноос нарийн, гэдэс рүү ордог

Тэгэхээр өглөөд нүүрс усаар баялаг гурил, гурилан бүтээгдэхүүн, хүүхдийн будаа, овьёос зэрэг илчлэг өндөртэй хөнгөн зүйлсийг идвэл өдөржингөө хөдөлгөөний идэвхтэй байх учир илчлэгийг шатаах боломжтой. Гэтэл хүмүүс ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, гоймон, пүнтүүз зэргийг оройн хоолонд хэрэглээд байдаг. Хоолоо идчихээд шууд зурагт үзэх зэргээр хөдөлгөөнгүй амарснаас болж бие түүнийг нь шатааж чадахгүй хэвлийн таргалалтыг үүсгэдэг. Тэгэхээр дээрх хүнсийг өглөөд идэх нь зүйтэй.

Хүн өдөрт 2-3 цагийн зайтай 4-5 удаа хооллох ёстой. Хоол боловсруулах эрхтэн тэгж хүлээж авдаг. Яагаад гэхээр ходоод нь 800 граммаас 1 литр орчмын багтаамжтай, сунаж, агшдаг эрхтэн. Юу гэхээр их идэх тусам сунаж, бага идэх тусам агшдаг. Өдөржин хоол идэлгүй агшсан байсан ходоодонд гэнэт их хэмжээний хоол орж ирэхэд цочир өгдөг.

ХООЛ ИДЭХЭЭС ДОР ХАЯЖ 30, ИДЭЭД 30 МИНУТЫН ДАРАА ШИНГЭН ЗҮЙЛ УУГААРАЙ

-Өдөрт уух усны хэмжээг дунджаар 1.5-2литр гэж тооцдог. Өглөө уусан дөрвөн аяга усаа энэ хэмжээнд оруулах уу.
-Өөрийн жинг 3-4-т үржүүлээд 100-д хуваагаад өдөрт уух усны хэмжээгээ гаргаж болно. Жишээлбэл 50 кг жинтэй хүн өдөрт энэ тооцооллоор 1.5-2 литр ус уух ёстой байх нь. Ингээд тооцчихоор өглөө ус уучихсан гээд нөгөө 2 литрээсээ хасаж болохгүй. Харин тухайн 2 литр шингэнээ өдрийн туршид ууна гэж тооцох хэрэгтэй. Усыг уухдаа хоёр литр ус уух ёстой гээд саваар дүүргээд нэг дор ууж болохгүй. Нэг дор их уух нь шингэний хэрэгцээг нөхөж чаддаггүй учир бага багаар уух хэрэгтэй.

Мөн хоолноос зайтай уух хэрэгтэй. Хоол идэхээс 30, идээд 30 минутын дараа шингэн зүйл уух нь зөв байдаг. Хоосон ходоодонд хүчил их байдаг учир ус ууж саармагжуулаад тогтвортой концентрацитай болсон үед нь хоол идэхэд хоолыг илүү сайн шингээдэг. Мөн шүлс ялгаралт маш сайн болох бөгөөд ингэснээр хоол идэх явцад ус уух хэрэггүй болно.

-Өнөөдрийн завгүй нийгэм, түгжрэлээс эхлээд л хэт оройтож хооллож байгаа нь өвчлөлийн бас нэг шалтгаан болж байна гэдэг. Оройн хоолыг оройтлоо гэхэд хэдэн цагт идвэл зохистой вэ.
-Оройд махан хоол идвэл унтахаас 4-5 цагийн өмнө идэхэд тохиромжтой. Ингэхдээ ногоо ихтэй, шөлтэй хоол байвал зүгээр. Шөлтэй хоол хурдан боловсрогддог учраас оройн цагаар идэхэд тохиромжтой байдаг. Махан хоол идсэний дараа 2-3 цагийн дараа хөнгөн шүүс уух, алим жимс идэж болно.

Харин голдуу эмэгтэйчүүд турах гэж байна гээд орой хоол иддэггүй. Энэ маш буруу. Хоол идэхгүй бол бие организм өөх тосыг өөрөө үйлдвэрлэж байдаг. Тиймээс турахгүй.

-Хүний ходоод жижиг хэмжээтэй, идсэний хэрээр сунаж, агшдаг гэсэн. Нэг удаад идэх хоолны хэмжээгээ хэрхэн барагцаалах вэ.
-Хоол идэхдээ таны ходоодны хэмжээ нь хэр вэ гэдэгт анхаарал хандуулж идэх хэрэгтэй. Зажлах үйлийг сайтар хийж байх хэрэгтэй. Хүн ихэвчлэн идэж байх үедээ өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Ингэхээр хүн хэр хэмжээтэй идэж байгаагаа мэддэггүй. Хоёр алгаа дэлгэсэнтэй тэнцэх жижигхэн ходоод дүүрэнгүүт цадсанаа мэддэг. Уг нь бол хүн маш удаан тайвнаар зажилж идэхэд ходоодноос цадсан гэдэг дохио тархинд очих ёстой. Гэтэл бид удаан зажилж идээгүйгээс тэр дохио очихоос өмнө дүүртэл нь идчихдэг. Тиймээс өөр тийш нь анхаарлаа хандуулахгүйгээр, тайван, удаан зажилж идэх нь зүйтэй ингэснээр хоолны шингэцэд сайн.

Эмэгтэйчүүд турах гэж байна гээд орой хоол иддэггүй. Энэ маш буруу

Дээр нь сүүлийн үед хүмүүс маш их стресст өртөмтгий байна. Энэ нь тархи өөр зүйлийг бодоход ходоод, цөс, нойр булчирхай гээд бүх даавар үйл ажиллагааг зохицуулж чадахаа больдог. Энгийн үгээр хэлбэл хэзээ, яаж, хэр хэмжээтэй гаргах вэ гэдгээ мэдэхгүй болчихдог. Түүнээс болоод хамгийн түрүүнд ходоод өвдөж эхэлдэг. Тийм учраас хоол идэж байхдаа маш тайван байх ёстой. Эрт дээр үеэс Монголчууд хоол идэхдээ “рашаан болог” гээд хоолоо тайван иддэг байсан нь ч үүнтэй холбоотой. Хоол идэхдээ ингэж бодож, бүрэн анхаарлаа төвлөрүүлж идэх нь тухайн хүнснээс авах шим тэжээлийг бүрэн авах боломжтой.

-Өдөрт авах илчлэгийн хэмжээ наснаасаа хамаараад өөр байх. Дунджаар хэд орчим гэж бас хэрхэн тооцоолж байх ёстой юм бол?
-Тэгэлгүй яах вэ. Хүн бүр нас, биеэс хамаараад харилцан адилгүй байна. Хамгийн энгийнээр дундаж настай, 160 орчим см өндөртэй эмэгтэй хүн өдөрт ойролцоогоор 1800-2000 ккал илчлэгийг авах ёстой. Дэлгүүр ороод амттан авлаа, хоол идлээ гэхэд энэ хэр зэрэг илчлэгтэй бол гэж бодоход хэцүү  сүүлдээ стресстүүлдэг. Тиймээс зөвхөн амттан дээр л анхаарах нь дээр болов уу.

Жишээ нь сникерс, шоколад идлээ гэхэд 2-3 ширхэг нүд хичнээн илчлэгтэй вэ гэдгээ л ойлгочих хэрэгтэй. 1800-2000 ккал илчлэгийг өдөрт авах ёстой гэхээр нэг дор тал эсвэл бүтэн шоколад идэж болохгүй байх нь шүү дээ. Хэдий илчлэг их хэмжээгээр авсан байлаа ч шим тэжээлийн агууламж бараг байхгүй учир таргалалтыг үүсгэдэг. Таргалалтаас болоод маш олон сөрөг нөлөө үүсдэг. Жишээ нь зүрх судасны өвчлөлүүд, нойр булчирхайн инсулин даавар ялгаралт багассанаас чихрийн шижин, цөс өтгөрөлт, элэг өөхлөх, нуруу болон өвдөгний үед даралт үүссэнээс болж өвчлөх гэх мэт маш олон төрлийн өвчлөл бий болдог. Тиймээс хий илчлэг авахгүйн тулд хянаж байх хэрэгтэй.

БИЕ ТАНЬ ӨВДВӨЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХООЛОО ӨӨРЧИЛЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ

-Хоол тэжээл гэдэг өвдөхөөс сэргийлж, өвчилсний дараа ч эдгэрэхэд чухал нөлөөтэй байх нь ээ.
-Хэрвээ хүн өвчилбөл хамгийн түрүүнд хоол тэжээлдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хоол тэжээлийн илүүдэл болон дутагдал мөн үл зохицох хоол хүнс нь өвчлөл үүсгэдэг. Хэрэв хоолоо өөрчлөөд үр дүн гарахгүй бол дасгал хөдөлгөөн хийх, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ эдгээрийг дагаж мөрдлөө ч гэсэн өөрчлөлт орохгүй бол та эмчид хандан эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэтэл хүмүүс эсрэгээрээ өвдсөн тохиолдолд шууд л эм тариа хэрэглэхийг илүүд үздэг. Амьдралын хэв маяг, хооллолт нь хуучнаараа байвал өвчлөл дахиад л гарна.

Жишээ нь, ходоод зовиурлаж байгаа үед хоолондоо багахан өөрчлөлт хийж, өлсөхгүйгээр ойр ойр зутан хоолоор долоо хоног хооллоход бие организмд өөрчлөлт ордог.

Хоол тэжээлийн илүүдэл болон дутагдал мөн үл зохицох хоол хүнс нь өвчлөл үүсгэдэг

Хоолноос болж өвчлөл бий болж байгааг мэддэг болсон учраас хоолзүйчийн зөвлөгөөг их авдаг болсон. Эмнэлэг бүр мөн ялангуяа хүүхдийн хоол тэжээл дээр анхаарах хэрэгтэй учраас цэцэрлэг, сургууль, дүүрэг, хороо бүрд хоолзүйчтэй болж эхэлж байна.

-Биед сайн гэсэн бүтээгдэхүүнүүд их байгаа ч ихэнх нь импортынх байдаг. Заримыг нь тэр бүр худалдан авах боломжгүй байдаг шүү дээ. Тэгвэл бидэнд илүү ойр, өдөр бүр идэж байх ямар бүтээгдэхүүн байдаг вэ?
-Хүний өдөрт идэх ёстой хоол хүнсийг таван төрөл мөн өөх тос нэмэгдэн ангилдаг. Хамгийн чухал буюу суурь болгон үр тариа, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Энэ манайд хангалттай бий. Харин дараа нь мах махан бүтээгдэхүүн. Хонь, үхэр гээд махны сонголт харьцангуй их. Гэхдээ манайх далайн орон биш болохоор загасны махыг өргөнөөр хэрэглэхэд хүндрэлтэй учир ядаж сардаа нэг удаа загасны мах идэж байвал зохимжтой.

Мөн хүнсний нарийн болон бүдүүн ногоог өдөрт аль болох хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Бүдүүн ногоо буюу төмс, байцай, лууван, сонгино гэх мэтчилэн өдөр тутам харьцангуй өргөн хэрэглэж байна. Сүүлийн үед бууцай, юуцай, брокколи, цэцэгт байцай гэх мэтчилэн нарийн ногоог Монголдоо ургуулан, боломжийн үнэтэйгээр худалдаалж байна.

Эрс тэс уур амьсгалтай манай улсад жимсний хэрэглээ бас их хэцүү байдаг. Импортоор орж ирсэн жимс нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна, хачиг, өт гарлаа, гадуур нь химийн бодисоор бүрдэг гэнэ гээд л маш олон яриа байдаг шүү дээ. Ингээд ирэхээр хүмүүс ийм асуудалтай бүтээгдэхүүнийг хэрэглээгүй нь дээр гэж үздэг. Гэвч жимс ногооноос амин дэм, эрдэс бодисыг авч байдаг тул заавал хэрэглэх ёстой. Хамгийн хялбар нь өөрийн орны зэрлэг болон таримал жимсийг хэрэглэх юм.

Хүнсний нарийн болон бүдүүн ногоог өдөрт аль болох хэрэглэхийг хичээх хэрэгтэй

Нэрс, чацаргана, үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимснүүдэд эрдэс бодис, амин дэм хангалттай байдаг. Эдгээр жимсийг намартаа нөөцлөөд, хөлдөөчихөд өвөл, хавар, намар хүртэл хэрэглэх боломжтой байдаг. Манай эмнэлэг, гэрт гээд яг л ингэж хэрэглэдэг. Эдгээр жимсийг хүн бүр ялангуяа хүүхэд багачууд хэрэглэвэл их тохиромжтой. Хэрэглэхдээ буцалсан усанд хийж эсвэл нухашлаад буцалгахгүй хэрэглэж болно. Өдөрт багадаа том амны халбагаар 4-5-ыг хэрэглэхэд амин дэм, эрдэс бодисын хэрэгцээгээ хангана.

Жимсний дараа сүү, сүүн бүтээгдэхүүн ордог. Манай орны хувьд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дутагдах аюул бага байдаг ч сүүлийн үед хүмүүс их кальцийн дутагдалд орж байна. Тиймээс өдөр тутамдаа нэг аяга сүү, эсвэл нэг аяга тараг, ааруул цагаан идээ хэрэглэвэл зохимжтой.

ОНОШООС НЬ ХАМААРААД ӨВЧТӨНҮҮДДЭЭ ӨӨР ӨӨР ХООЛ ОЛГОДОГ

    -Танай эмнэлэг өөрийн харьяандаа хоол, шим тэжээлийн албатай цөөхөн эмнэлгийн нэг гэж дуулсан. Энэ албыг эмнэлгийн харьяанд байлгах нь ямар ач тустай юм бол?
    -Улаанбаатар Сонгдо эмнэлэг 2007 байгуулагдсан цагаасаа эхлэн Хоол шим тэжээлийн албатай байсан. Манай эмнэлэг энэ албыг маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь ихэнх өвчлөл ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчлөлтэй хүмүүсийн дийлэнх нь буруу хооллолтоос шалтгаалсан байдаг. Тиймээс хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ тусгай найрлага, технологиор бэлтгэсэн хоолыг бодисын солилцооны хямрал гаргахгүйн тулд уураг, нүүрс ус, эрдэс бодисын хэмжээг харгалзан үзэж хүн тус бүрт нь олгодог.

    Эмчилгээний явцад хоолны дэглэм бариагүйгээс эдгэрэлт удаашрах, эргээд өвчлөх зэрэг хүндрэл гардаг учраас эмчилгээний хоол чухал ач холбогдолтой

    Эмчилгээний явцад хоолны дэглэм бариагүйгээс эдгэрэлт удаашрах, эргээд өвчлөх зэрэг хүндрэл гардаг учраас эмчилгээний хоол чухал ач холбогдолтой. Тиймээс л манай эмнэлэг анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд энэ тал дээр анхаарч, ашгийн төлөө бусаар байгуулж байсан. Хэвтэн эмчлүүлэгч 80 орчим хүнд оношоос нь хамаараад өөр өөр хоол олгож, хооллолтын зөвлөгөөг өгдөг. Идэж буй хоол хүнс нь өвчлөлийн шалтгаан болж байгааг мэдэж авах нь дараа нь зөв хооллолтын дэглэм барихад нь тусалдаг. Эмийн эмчилгээн дээр нэмэгдээд эмчилгээний хоолыг өгөх нь өвчтөнүүдийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг.

    Мөн жил бүр уламжлал болгон амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд өдөрлөг болон хооллолтын зөвлөгөөг хүргэдэг. Манай албанаас жил гаруйн хугацаанд амбулаториор үйлчлүүлж буй иргэддээ зориулаад өдөр бүр халуун аарц, аньс, чацаргана, нэрсээр үйлчилдэг. Үнэ төлбөргүй өгдөг учраас эхэндээ хүмүүс гайхдаг байсан. Гэхдээ одоо бол хүмүүс мэддэг, талархдаг болсон. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд бие болон сэтгэл санааны хувьд хямарсан байдаг. Тиймээс бага боловч халамжлах үүднээс бид энэ үйл ажиллагааг эхэлсэн.

    -Мэргэжлийн хяналтын байгууллагаас танай эмнэлгийг жишиг гал тогоотой хэмээн тодорхойлсон гэсэн. Яг юуг нь үндэслээд ийн тодорхойлох болов?
    -Манай эмнэлэг удаа дараа магадлан итгэмжлэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн жил орсон. Магадлан итгэмжлэлд бүх тасаг нэгж ордог л доо. Манай гал тогооны урсгал зохион байгуулалт стандартыг хангасан, хэвтэн эмчлүүлэгчид өгч буй өдрийн дөрвөн хоол нь амин дэм, эрдэс бодисын хэмжээг хангасан мөн ажилчдадаа 3 удаагийн хоолоор үйлчилдэг, хоол хийж буй технологи үйл ажиллагаа, техник хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийн төдийгүй ангилалтыг сайн хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас жишиг гал тогоогоор тодорхойлж, бусад эмнэлгийн гал тогоог үлгэр дуурайл аваарай гэж хэлж байсан удаатай.

    Цагаан сарын дараа ходоод нь өвдсөн, хямарсан, түгжирсэн, гүйлгэсэн, цөс өвдсөн гээд хоол боловсруулах эрхтний өөрчлөлттэй хүмүүсийн тоо ихэсдэг

    Хамгийн чухал нь хоолны хордлого болон хордлогот халдвар гардаг ихэнх шалтгаан нь мах хэрчсэн хутгаар бэлэн бүтээгдэхүүн хэрчих зэрэг ангилалгүйгээс халдвар гардаг тул түүхий болон бэлэн бүтээгдэхүүн хэрчих хавтан болон хутгануудыг өнгөөр ялгасан. Өөрөөр хэлбэл, мах, ногоо, талх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг тус тусад нь банз болон хутгаар мөн тоног төхөөрөмжүүд нь өөр юм.

    -Цагаан сарын дараа ходоод, цөсний шалтгаанаар эмнэлэгт хандах иргэдийн тоо өсдөг гэж байсан. Тэгэхээр та сар шинийн үеэр ходоод гэдсээ хямраахгүйн тулд юу хийх талаар зөвлөгөөг ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад маань хүргэхгүй юу?
    -Цагаан сарын дараа ходоод нь өвдсөн, хямарсан, түгжирсэн, гүйлгэсэн, цөс өвдсөн гээд хоол боловсруулах эрхтний өөрчлөлттэй хүмүүсийн тоо ихэсдэг. Цагаан сараар иргэд нэг айлд ороод багадаа 2-3 бууз нэмээд майонезтай салат иддэг шүү дээ. Нэгэнт Үндэсний уламжлалт баяр учраас айлд зочлоод хоол идэхгүй гэж болохгүй. Тэгэхээр бууз идэж байгаа тохиолдолд хольц болгон ямар салат идэх үү, түүнийгээ хэрхэн шатаах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.

    Айлд 2-3 бууз идвэл ногоо ихтэй салат идэх хэрэгтэй. Эсрэгээрээ өндөг, майонезтай салатнаас татгалзахыг зөвлөж байна. Хоолны зохицол гэж бий. Бууз, салат идээд араас нь цай уучихдаг. Ингээд бүр шингэхгүй болохоор нь газтай ундаа ууж байх жишээтэй. Иймд хямрах нь аргагүй.

    Мөн хоолоо хэтрүүлээд идчихсэн бол салатандаа нимбэгний хүчил, усан үзмийн цуу, ананас,  цитрусын төрлийн жимс хийвэл ходоодны хүчлийг нэмэгдүүлж, хоолыг боловсруулах явцыг түргэсгэх ач холбогдолтой гэдгийг хэлмээр байна.

    2-3 бууз идвэл  дунд тавгаар ногооны салат идвэл зохимжтой. Энэ нь амин дэм эрдэс бодис төдийгүй ислэгийн агууламж өндөр учир  гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Бас дасгал хийгээд идсэн хоолныхоо илчлэгийг шатаагаад байх зав бараг гардаггүй учир айл хоорондоо алхах мөн цахилгаан шатаар бус шатаар алхаарай.

    -Ярилцсанд баярлалаа. 

    #УБ Сонгдо  #Эрүүл хооллолт  #Хоолзүйч 
    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан