gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мбаппе ДАШТ-ий тоглолт бүрээс авах 20 мянган еврог сайн үйлсэд хандивлана

С.Заяа
2018-07-03
0
Twitter logo

Хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилсээр байна. 

Өнгөрсөн бямба гарагт Францын шигшээ баг Дэлхийн аварга Аргентины шигшээ багийг 4:3 харьцаатайгаар буулган авч, шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ авсан билээ. 

Тоглолтын гол баатраар Францын залуу тоглогч 19 настай Килиан Мбаппе тодорсон юм. Тэрээр өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр ч гоол хийж амжсан билээ. 

Килиан Мбаппе Лоттин Францын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга болсон жил буюу 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд Парисаас зүүн хойд зүгт байрлах Бонди хотод төржээ. 

Түүний аав Вильфред Мбаппе Камерун гаралтай ба тэрээр Бондигийн спортын холбоонд хөл бөмбөгийн тамирчингаас авахуулаад дасгалжуулагч болон захирлаар ажиллан 25 жилийг өнгөрөөжээ. 

Тийм ч учраас Мбаппе хоёр настайгаасаа л эхлэн хөл бөмбөгчдийн хувцасны өрөөгөөр зочлон, багаасаа хөл бөмбөгт сонирхолтой болж эхэлсэн аж. Алжир гаралтай ээж Фаиза Мбаппе Ламари нь гандболын тамирчин байжээ. 

Килиан Мбаппе нэг өргөмөл ах, нэг дүүтэй ба түүний ах Жирэс Кэмбо-Экоко нь аавынх нь сайн найзын хүү аж. Тэрээр багадаа Конгогоос Францад цагаачилж ирсэн ба Вильфред Мбаппе түүний хууль ёсны асран хамгаалагч болжээ. 

Мбаппегийн дүү Итан түүнээс долоон насаар дүү бөгөөд мөн л хөл бөмбөгөөр хичээллэдэг аж. Сонирхуулахад Килиан Мбаппе гоол хийснийхээ дараа хоёр гараа энгэртээ авдаг нь дүүтэй нь холбоотой аж. 

Тэрээр, “Энийг би зохиосон юм биш ээ. Харин манай дүү Итан юм. Playstation-оор хөл бөмбөг тоглоод намайг хожих болгондоо тэр ингэдэг юм.” хэмээн ярьжээ. 

Килиан Мбаппе зургаан настайгаасаа хөл бөмбөгөөр хичээллэж эхэлсэн ба түүний анхны дасгалжуулагч Антонио Рикарди, “Би Мбаппег зургаан настайгаас нь эхэлж дасгалжуулсан. Тэр үед л тэр гайхалтай дрибблинг хийж, бусдаасаа хурдан байсан. Бид маш дотно байлаа. 

Вильям Мбаппе миний хувьд яг л аав шиг минь хүн. Ээж аавыг нь эзгүй үед би Килианыг хэд хэдэн удаа харж байсан шүү” хэмээн ярьжээ. 

Зургаан настай Килиан Мбаппе Францын бага насны хөл бөмбөгийн шилдэг тамирчны нэгээр тооцогдох болсон ба тэр үед л Францын Хөл бөмбөгийн Холбоо түүний авьяас чадварыг олж харсан гэдэг. Тэрээр хөл бөмбөгийн тамирчдыг бэлтгэдэг Клерфонтэйний академид элсэн орж, 2011 онд төгсчээ. Тус академийг нэгэн үед Тьерри Анри, Николя Анелька, Блейз Матуиди, Хатем бен Арфа, Вильям Галлас зэрэг алдартай хөл бөмбөгчид төгсөж байжээ. 

15 настай Мбаппед Реал Мадрид, Челси, Манчестер Сити, Ливерпүүл, Байерн Мюнхен зэрэг дэлхийн томоохон клубуудэд тоглох боломж байсан ч тэрээр Монакогийн хөл бөмбөгийн клубыг сонгосон юм. 

Тэрээр 2015 онд Монако багийн төлөөх анхны тоглолтондоо оролцсон нь Монако клубын хамгийн залуу тоглогч, 2016 онд анхны гоолоо хийсэн нь мөн л тус клубын төлөө гоол хийсэн хамгийн залуу тоглогч хэмээн Монако клубын түүхэнд бичигджээ. Монако клуб 2017 онд Францын дээд лигийн аварга болоход Мбаппе хамгийн их хувь нэмэр оруулсан гэдэг. 

Тэрээр 19-өөс доош насныхны УЕФА Аваргуудын лигийн тоглолтуудад Францын шигшээ багийн төлөө нийт таван бөмбөг оруулсан ба Португалийн шигшээ багийн эсрэг хагас шигшээ тоглолтод хоёр гоол оруулснаар Францын шигшээ багаа аваргын төлөөх тоглолт руу хөтөлсөн юм. 

2017 онд Францын Пари Сен-Жермен клуб Мбаппег багтаа авахын төлөө 180 сая орчим евро төлжээ. Ингэснээр Мбаппе хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй өсвөр насны тоглогч хэмээн тооцогдох болсон билээ. ОХУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод Мбаппе Перугийн шигшээ багийн хаалганд гоол оруулснаар ДАШТ-ий үеэр Францын шигшээ багийн өмнөөс гоол оруулсан хамгийн залуу тоглогч болсон юм. 

Түүнчлэн хасагдах шатны тоглолтонд Аргентины шигшээ багийн хаалганд хоёр ч гоол оруулснаар тус тоглолтын шилдгээр шалгараад зогсохгүй ДАШТ-ий тоглолтод хоёр гоол оруулсан хоёр дахь өсвөр насны хүүхэд болсон билээ. 

Тэрээр Аргентины шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр 38 км/ц хурдтай гүйсэн нь Португалийн шигшээ багийн тоглогч, багийн шүтээн Кристиано Роналдугийнхоо рекордыг эвдээд байгаа юм. Мбаппегийн аавын хэлж буйгаар Килиан багадаа интернетээр Роналдугийн тоглолтын бичлэгийг хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг байсан аж. 

Өнгөрсөн жил Испанийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мбаппе, “Криштиано Роналду бол миний бага насны баатар. Түүнтэй Валдебебаст таарах гайхалтай байсан. Багадаа би түүнийг биширдэг байлаа. Алтан бөмбөгийг таван удаа хүртсэн хүнээс сурах юм их бий. Гэхдээ манай багт түүнтэй адил чадварлаг тоглогчид байгаа. Неймар байна. 

Тэр ур чадвараараа Криштиано Роналдутай ижил түвшинд очно. Бас Эдинсон Каванигаас суралцах зүйл их бий.” хэмээн ярьжээ. 

Түүнчлэн Мбаппе ДАШТ-ий үеэр шигшээ багтаа тоглосон тоглолт бүрээсээ 20 мянган еврогийн шагнал хүртэх ба тэдгээр мөнгөө бүгдийг нь сайн үйлсэд хандивлахаа мэдэгдсэн билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан