gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёрдугаар сарын 6: Хоёрдугаар Элизабет хатан хаан болов

А.Эрхэмбаяр
Дэлхийд
2022-02-06
90
Twitter logo
А.Эрхэмбаяр
90
Twitter logo
Дэлхийд
2022-02-06

Дэлхийн түүхэд хоёрдугаар сарын 6-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1921 оны хоёрдугаар сарын 6. Чарли Чаплины анхны кино

Английн кино найруулагч, инээдмийн жүжигчин, хөгжмийн зохиолч Чарли Чаплины бүтээсэн анхны кино "The Kid" 1921 оны хоёрдугаар сарын 6-нд олны хүртээл болсон.

Уг бүтээл Чаплины анхны бүрэн хэмжээний уран сайхны кино байсан бөгөөд 1921 онд ашиг орлогоороо дэлхийд хоёрт жагсаж байв.

1920-оод оны сүүл хүртэл үргэлжилсэн дуугүй киноны эрин үед Чаплин маш олон шилдэг бүтээл туурвисан ба "The Kid" киног соёл, түүх, гоо зүйн ач холбогдолтой хэмээн үздэг.

1952 оны хоёрдугаар сарын 6. Хоёрдугаар Элизабет хатан хаан болов

Зургаадугаар Жорж хаан өөд болсны дараа түүний охин Хоёрдугаар Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан ширээг залгамжилсан.

Өдгөө 95 настай хатан хаан Элизабет Эдинбургийн гүн Филиптэй 1947 онд гэрлэсэн. Грек, Данийн ханхүү байсан Филип 2021 онд 99 насандаа таалал төгссөн.

25 насандаа хаан ширээг өвлөн авсан Элизабет Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон буюу одоогийн Шри Ланка хэмээх долоон улсын хамтын нөхөрлөлийн тэргүүн болж байв.

2018 оны хоёрдугаар сарын 6. Space X хүнд даацын пуужингаа туршив

Илон Маскийн үүсгэн байгуулсан "Space X" компани 2018 оны хоёрдугаар сарын 6-нд дахин ашиглах боломжтой хүнд даацын пуужин болох "Falcon Heavy"-гийн анхны нислэгийг хийсэн.

Пуужингийн хажуугийн нэмэлт хоёр цойлуур дэлхий дээр эргэн амжилттай газардсан ч их бие нь газардах үедээ дэлбэрчээ.

Дахин ашиглах боломжтой пуужингийн шинэ үе "Falcon Heavy" уг нислэгээр "Tesla Roadster" автомашиныг сансарт гаргасан нь сонирхолтой туршилт болон үлдсэн.

#энэ өдөр 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан