Хар нөмрөгтөн, Хүн аалз, Төмөр хүн, Аквамэн, Бэтмэн, Галан хүн, Супермэн… Эд
бол бүхнийг чадагч, энхийг сахиулагч супер баатрууд. Төгс төгөлдөр, ер бусын
хүчтэй, аюул эрсдэлийг даван туулах самбаатай, дайсныг арга залиараа сүйрүүлж,
гялалзсан амжилт үзүүлдэг супер баатар манай цаг үед олон бий. Тэдний үл
нугарах зориг, итгэл төгс чанар нь хүмүүсийг татдаг биз. Эхэндээ хүүхэлдэйн
ертөнцөд гайхамшгийг бүтээж байсан тэд томчуудын сонирхолыг татаж, тэдний
ертөнцөд ч бас “амьдрах” болсон юм. Холливудын бүтээсэн хэдэн арван супер
баатруудын хамгийн шилдэг нь хэн бэ?
Кристиан Бэйл
Манай гаригийн анхны супер баатар болох хүн-сарьсан багваахай 1939 оны
тавдугаар сараас “үзэгдэж” эхэлсэн юм. Ёс суртахуунтай, шударга, хүн чанартай,
хүчирхэг хүн-сарьсан багваахайтай “танилцсан” бүхэн түүнийг хайрлан,
хүндэтгэдэг байна. Цуврал номонд мэндэлсэн хүн-сарьсан багваахай 21 жилийн
дараа телевизийн цувралд амилж, энхийг сахиулагч, ер бусын хүчтэй супер баатрын
сонирхолтой түүхийг анх 1989 онд бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болгож дэлхий
дахинаа танилцуулсан юм. Тэр Супермэн, Хүн-аалзыг гарч ирэх хүртэл цорын ганц
шилдэг баатар байлаа.
Эцэг, эхээ бусдын гарт алдсан бяцхан хүү муу хүмүүст өширхөн, жижигхэн баг,
супер өмсгөлийн цаана нуугдаж гэмт хэрэгтнүүдийг хашраадаг эрэлхэг нэгэн болж
буй түүх. Batman Begins хэмээх кино 2005 онд нээлтээ хийж эхний долоо хоногтоо
370 сая ам.долларын ашиг олж байжээ. Гол дүрийн жүжигчин Кристиан Бэйл
Хүн-сарьсан багваахайнаас ч дутахгүй нэр хүндтэй болсон юм. Эл бүтээл кино
шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч, дэлхийн сая сая үзэгчдийг байлдан
дагуулсан. Үзэгчид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатар хэмээн
нэрлэсэн байна.
Крис О’Доннел
Тэр хүн-сарьсан багваахайн хамтрагчийн дүрийг чадварлаг бүтээсэн. Циркийн
жүжигчний гэр бүлээс гаралтай чадварлаг хүүд хүн сарьсан багваахайн хамтрагч
болоход тун хялбар байсан. Хүн-сарьсан багваахайн түүхийг илүү сонирхолтой,
өрнөлтэй болгосон энэ дүр олон жүжигчнийг алдартай болоход тусласан. Тэдгээрээс
Крис О’Доннелийн бүтээсэн Робины дүр үзэгчдэд хамгийн их таалагдаж, жагсаалтын
тавдугаарт бичигдсэн байна.
Тоби Магуайр
Тоби Магуайрын бүтээсэн Хүн-аалз хэмээх супер баатар жагсаалтын
гуравдугаарт орсон байна. Петр Паркер хэмээх залуу хүн-аалз болж буй
сонирхолтой түүхийг өгүүлсэн комик ном 1962 оны наймдугаар сард нээлтээ хийж
байсан. Сургуулийнхаа сонинд ажилладаг Петр Паркер хэмээх оюутны амьдрал,
сонирхолтой өөрчлөлтөөс гадна түүний дурлалт бүсгүй Мэри Жэйн, эсрэг талын баатрууд
гээд өвөрмөц олон дүр энэ бүтээлд бий. Тэр мөн л өшөө хорслоос болж гэмт
хэрэгтнүүдийг цээрлүүлдэг шудрага, сайхан сэтгэлтэй супер баатар болдог. Олны
талархалыг хүлээсэн Хүн-аалзыг залуу жүжигчин Тоби Магуайр дэлгэцнээ амилуулсан
бөгөөд өдгөө гурав дахь кино нь үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Нээлтээ
хийсэн даруйдаа хамгийн эрэлттэй кино болж байлаа. Мөн киноны Мэй Паркерын
“Баатар байдаг гэдэгт би итгэдэг. Тэр биднийг худал хуурмагаас хамгаалж, хүч
чадал өгч, бидний сэтгэлийг ариун болгож, эцэст нь бидэнд “би “жинхэнэ
баатар”-тай уулзсан шүү гэж нэр төртэйгөөр нойрсох боломжийг олгодог юм” гэсэн
үг дэлхийн киноны шилдэг 10 ишлэлд багтаж байсан юм.
Крис Еванс
Тэр бол дараагийнх нь. “Гайхамшигт дөрөв” киноны галан хүний дүрийг
бүтээсэн Жонни Стормыг /Крис Еванс/ үзэгчид шилдэг супер баатар хэмээжээ.
Сансарт нисээд онцгой чадвартай болсон дөрвөн нисгэгчийн сонирхолтой түүх анх
1961 онд “төржээ”. Гал гаргадаг онцгой чадвартайн дээр нисч чаддаг, дэггүй,
цайлган Жонни Сторм бусдаасаа илүүтэй үзэгчдэд таалагддаг бололтой.
“Гайхамшигт дөрөв” киноны эхний анги 2005 онд дэлгэцнээ гарч 100 саяын ашиг
олсон бол өнгөрсөн онд нээлтээ хийсэн хоёрдугаар хэсэг нь нийт 288 сая
ам.долларын орлого олжээ.
Бен Аффлек
Бүсгүйчүүд Бен Аффлект хайртай ч Daredevil киноны дараа түүний шүтэн
бишрэгчид нэг дахин нэмэгдсэн юм. Daredevil адал явдалт киноны гол дүрийн супер
баатар. Тэр бусад супер баатрын адил хүмүүсийг аюулаас авардаг. Хүмүүс, нийгэм
үргэлж баатруудыг хүлээж, тэд л биднийг аврах ёстой гэсэн хүлээлттэй амьдардаг.
Харин ер бусын хүчирхэг баатрууд нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийгөө
золиослон бусдад тусладаг. Бэен Аффлекийн дэлгэцнээ бүтээсэн эл супер баатар
үзэгчдэд таалагдсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг супер баатрын
дөрөвдүгээрт бичигджээ.