gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.10
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.10
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Энхтайван: ЭСЯ-аа манайхаар бол Баянхошуунд байгуулчихъя гэж бодохгүй шүү дээ

Улс төр
2008-07-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-07-23

Л.Энхтайван 2003 оны эцсээс 2008 оны хавар болтол Австри улсад Монголын элчин сайдаар ажилласан юм. Тэрбээр Вена хот дахь НҮБ-ын салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, 2005 оноос Хорват, Словени, Босни-Герцеговина, 2008 оноос Итали улсад суух элчин сайдын үүрэг хавсран гүйцэтгэж байжээ. Түүнтэй ярилцлаа.

-Та Австрид байнга оршин сууж ажилласан манай анхны элчин сайд. Тийм болохоор ажил их, бас ч түвэг бэрхшээл нэлээдгүй байсан нь мэдээж. Чухам ямар зорилт өмнөө тавьж ажиллав?
-Монгол, Австри хоёр улсын харилцааны үндсийг тавьж, улмаар бүх талаар өргөжүүлэх, холбогдох хүмүүстэй ажил хэрэгч, нөхөрсөг холбоо тогтоох явдал тун чухал байлаа. Вена дахь НҮБ-ын салбарын төв болон олон улсын байгууллагатай тогтоосон харилцааг гүнзгийрүүлж, Австрид үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудтай холбоо тогтоон, нөөц боломжийг илүүтэй ашиглахыг хичээсэн. Вена хотод шинээр төвхнөсөн ЭСЯ, Байнгын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зүгшрүүлэх, ажилтнуудынхаа ажиллах, амьдрах нөхцлийг зохих түвшинд хангах шаардлагатай байсан. Өмнөө тавьсан гол зорилтоо хамт олныхоо дэмжлэгээр биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна.

-Таныг элчин сайд байх үед Монгол-Австрийн харилцаанд ямар ахиц гарав. Хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ямар гэрээ байгуулав. Ямар баримт бичигт гарын үсэг зурав?
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд нар айлчилсан. Тэрчлэн хоёр орны парламент, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга захирал нарын түвшинд нийт 35 айлчлал зохион байгуулжээ. Хууль зүй, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, агаарын харилцаа зэрэг салбарт Засгийн газрын болон яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх есөн баримт бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийн дотор Монголь, Австри улсын их, дээд сургуулийн диплом, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай 2006 онд байгуулсан хэлэлцээр багтаж буй бөгөөд өндөр хөгжилтэй оронтой энэ талаар үзэглэсэн анхны баримт бичиг юм.Цаашид Европын холбооны орнуудтай ийм төрлийн хэлэлцээрийг манай улс байгуулах замыг нээсэн. Өрнөдийн орнуудад суралцах боломжийг манай залууст олгож буйгаараа онцгой ач холбогдолтой ажил болсон гэж хэлж болно.

-Худалдаа, эдийн засгийн харилцаанд Та ямар ахиц гаргав. Энэ салбарт бидний харилцаанд цаашид анхаарах зүйл юу байна?
-Дээр өгүүлсэн баримт бичгүүдийг үзэглэснээс гадна шадар сайд М.Энхсайхан оролцсон Эдийн засгийн өдөрлөг (2006), Ерөнхий сайд М.Энхболд оролцсон бизнесийн форум (2007) ихээхэн үр дүн, ач холбогдолтой болсон гэж боддог. Монголыг сонирхогч Австрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг энэ оны есдүгээр сарын эхээр манайд айлчлуулахаар тохироод байна. Соёл, боловсрол, судалгааны чиглэлээр Австрийн Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хоёр талаас сонирхсон эдийн засгийн төслүүдийн хувьд анхаарч үзэхээр болсон. Австрийн Контроль банк худалдаа, хөрөнгө оруулалтын санхүүгийн нөхцлийг хөнгөвчилж баталгаа гаргах болсон нь чухал дэмжлэг юм. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа сэргэж, худалдааны эргэлт 2001 онд 1.1 сая евро, 2002 онд 2.8 сая евро байсан бол 2006 онд 4.3 сая евро, 2007 онд 6.1 сая евро (9.7 сая доллар) болж сүүлийн дөрвөн жилд хоёр дахин нэмэгдлээ. Худалдаа, эдийн засгийн салбарт бий болсон таатай нөхцөл, боломжийг манай ҮХЯ, ҮХАҮТ зэрэг байгууллага идэвхтэй сурталчлах, бизнес эрхлэгчид сайн ашиглахад анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

-Австрид оюутан сургах тухайд байдал ямар байна?
-Энэ оны байдлаар Австрийн зөвхөн их сургуулиудад нь 100-гаад монгол оюутан сурч байна. Манай олон эрдэмтэн, судлаач, оюутны судалгаа, сургалтыг Австри улс дэмжиж тэтгэлэг олгож буй. Мөн Евро-Ази, Номхон далайн орнуудын их, дээд сургуулиудын сүлжээ төслийн хүрээнд 2007 онд 13 оюутан, эрдмийн ажил хийж буй дөрвөн хүнд тэтгэлэг олгосон. Энэ төслийн хүрээнд 2006 он хүртэл 69 оюутан, судалгаа хийсэн 27 хүн тэтгэлэг авсан. Манай их, дээд сургуулийн герман хэлний 12 багшийг Австрийн зардлаар зуны сургалтад хамруулсан. Энэ зун гурван багш очно.

-Та нэгэнт Байнгын төлөөлөгч байсан болохоор үйл ажиллагааны чинь нэлээд хэсгийг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал эзэлж байсан байж таарна. Австрийн Вена хотод НҮБ-ын болон олон улсын байгууллагуудын салбарууд цөөнгүй байдаг. Гэхдээ тэр бүхэнтэй хэрхэн ажиллаж байснаа ярих боломж хомс тул зарим нэг байгууллагынх нь талаар тодруулан хэлж болох уу. Тухайлбал Олон улсын атомын энергийн агентлагт манай улсын Ерөнхий сайд энэ хавар зочилсон шүү дээ...
-Тус Агентлагийн ерөнхий захирал М.Эль Барадейтэй Ерөнхий сайд С.Баяр уулзаж уран олборлох, боловсруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг танилцуулж нягт хамтарч ажиллахаар болсон. Ийм тохиролцоонд хүрэхэд манай тал уг асуудлаар маш тодорхой санал, үзэл баримтлалтай байсан нь ихээхэн түлхэц болсон. Уран, цөмийн эрчим хүчийг ашиглах явдал хойшлуулшгүй зорилт болж төр, засгаас бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлж буй үедээ тус Агентлагтай эхнээсээ хамтран дэмжлэг туслалцааг нь авахаар болсон нь маш чухал үр дүн юм.

-Янз бүрийн шалтгаанаар гадаад улсад очдог манай иргэд тухайн оронд суугаа элчин сайдын яамныхан, консулын ажилтнуудад ихээхэн түвэг учруулдаг нь нууц биш. Тэгвэл Австрид байдал ямар байв?
-Австри дахь манай иргэдийн тоо ялангуяа Унгар, Чех, Словак зэрэг орон Европын холбоонд 2005 оны V сард нэгдсэнээс хойш ихэд нэмэгдэж одоо 1500 орчим болсон. Эдний ихэнх нь  цагаачлах хүсэлтэй хүмүүс.  Австрийн шүүх, цагдаагийн газар, цагаачдын алба болон бусад байгууллагуудтай харилцаж иргэдийнхээ эрх ашгийг аль болох хамгаалахад анхаарч байлаа. Австри бол хүний эрхийг хангах талаар ихэд анхаарсан, харьцангуй зөөлөн хуультай орон. Цагаачлах хүсэлтэй очиж буй хүмүүсийг хил дээрээсээ буцаагаад байх нь ховор. Цагаачлалын лагерьт нэлээд хугацаагаар байлгаж нягтална. Манай зарим хүмүүс тохигүй зан, байдал гаргана. Түүний дотор хамгийн сүүлийн үеийн мэдээгээр жижиг хулгай хийдгээрээ гадаадынхан дотроо /Австрид/  дээгүүрт орсон байна лээ. Түүнээс гадна эмгэнэлтэй явдал бас тохиолдоно. Ослоор нөхөр, хүүхэд хоёроо нэг эмэгтэй алдсан.Авгай нь өөд болоод хоёр хүүхэдтэйгээ нэг эрэгтэй үлдэж байсан тохиолдол ч бий. Эх орныг нь төлөөлж байгаагийн хувьд тэдэнд бид наад зах нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, боломжийн хэрээр бага шиг мөнгөн тусламж ч олгохыг хичээнэ. Энэ мэт явдал тохиолдоно шүү дээ.

-Монгол орноо хэрхэн сурталчилж байв. Энэ ч та бүхний нэг гол үүрэг байх аа…
-Үзэсгэлэн гаргах, концерт тоглуулах, кино, хувцасны загвар гаргах, бүтээгдэхүүн сурталчлах, эрдэм шинжилгээний хурал яриа хийх, хэвлэлд ярилцлага өгч нийтлүүлэх, илтгэл тавих зэрэг 50 орчим арга хэмжээ зохион байгууллаа. 2006 оны 3-11 дүгээр сард Шаллабург  гэдэг шилтгээнд “Чингис хаан, түүний өв” нэртэй үзэсгэлэн ажиллуулсан. Түүнийг 145 мянган хүн үзсэн.
Австрийн төв телевизийн Интершпот Кино студи 2004 онд “Чингис хаан-дэлхийг донсолгох морин цэрэг” баримтат уран сайхны, 2006 онд Монголын байгалийн тухай “Magie der Mongolei” кино хийж олон түмэнд үзүүлсэн нь дорвитой сурталчилгаа болсон. Манай морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон.

-Та Австрид Монголын ЭСЯ-ыг бий болгож төвхнүүлсэн хүн. Шинээр ЭСЯ-тай болох гэдэг байр олохоосоо эхлээд л их нүсэр ажил болдог юм гэнэ лээ. Тэр “айлын” өрхийг татаж, үүдийг нь нээсэн талаараа дурсаач...
-Аль ч улс хаана ч гэсэн ЭСЯ-аа манайхаар бол Баянхошуунд байгуулчихъя гэж бодохгүй шүү дээ. Энэ чинь улсын нэр нүүртэй холбоотой асуудал байдаг юм билээ. Тэгэхлээр ЭСЯ-ыг байгуулна гэдэг газар сонгохоос л эхэлнэ дээ. Байраа сонгоход ч учир бий. Тухайлбал эзэн нь гэмт хэрэгт холбогдоод шоронд орсон, төлбөрийн барьцаанд хурааж авчихаад худалдах гэж буй байр бидэнд тааралдаж байсан. Билгэ дэмбэрлээ бодоод ч гэх юм уу түүнийг авъя гэж бодоогүй. Санаа их, санхүүгийн байдал сайнгүй ч гэсэн бид 50 гаруй байр үзэж байгаад хөгжмийн салбарын нэртэй профессор хүүдээ өгөхөөр төлөвлөж байсан аятайхан байшин авсан. Тэр профессорын хүү нь гадаадад удаан хугацаагаар суух болсноос хувийн байраа зарах болсон гэсэн. Байраа засаж ЭСЯ-аа нүүлгэн оруулж төвхнөөд байна даа.  Дашрамд хэлэхэд ЭСЯ-аа айл шиг айл болгоход миний ажлын 30-40 хувь нь зориулагдсан байх шүү.

-Австри улс манайд ЭСЯ-аа нээх талаар ямар бодолтой байдаг бол?
-Хоёр улсын хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоосон юм. Австри улс эхлээд Москвагаас, сүүлд Бээжингээс манай хэргийг хамаарах болсон. ЭСЯ-аа Улаанбаатарт нээх талаар одоогоор ярьж хэлж буй юм байхгүй. Харин манайх тэнд ЭСЯ-тай болсон нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал төдийгүй Вена хотод олон улсын нэлээд байгууллагын томоохон төв байдаг учраас Байнгын төлөөлөгчийн газраа байгуулах нь зүйтэй гэж манай тал үзсэн. Европын холбоо Дорно зүг рүү тэлээд байгаа нөхцөлд яг голд нь байгаа Австрид нээсэн ЭСЯ-аа бэхжүүлж, энэ холбооны орнуудтай харилцахад анхаарал хандуулбал өгөөжтэй байх болов уу.

-Долдугаар сарын 1-ний үйл явдлын үед Та Монголд ирсэн байсан уу. Тэр үймээн самуун манай улсын нэр хүнд, гадаад түншүүд, хөрөнгө оруулагчдад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх болов уу?
-Би ирээд удаагүй байсан. Гадаад оронд улсаа төлөөлж суугаа бид Монгол бол хөрөнгө оруулах, жуулчлахад таатай орчин нөхцөлтэй орон хэмээн сурталчлахыг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож байдаг юм. Австриас манайд ирдэг хүмүүсийн тоо жил тутам 30-40 хувь өсч байсан. Аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал бол аль ч улсын гадаад харилцаанд их чухал үүрэгтэй. Бид өрсөлдөөн дунд аж төрж байгаа болохоор улс орноо чухам энэ талаас нь их сурталчилдаг, их ч эерэг үр дүн өгдөг байлаа. Гэтэл саяны үйл явдал улсын маань нэр хүндийг ихээхэн гутаав. Энэ саяын явдлыг дэлхий даяар мэдээллээ.  Манай орны тухай ялангуяа Өрнөдөд тэр болгон мэдээлээд байдаггүй болохоор үймээн самууны тухай мэдээлэл хүмүүсийн толгойд  удаан хадгалагдана. Ингэхлээр  дахин ийм явдал гаргуулахгүй байхад  манай улс төрийн бүх хүчин онцгой анхаарууштай.

И.Рэнчинханд 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан