gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

С.Ариунсайхан: Амьдралын нөхцөлөө буруутгахын оронд боломжийг өөрөө бүтээж болдог

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2023-10-31
2717
Twitter logo
Г.Тэгшсүрэн
2717
Twitter logo
Маргааш ажилтай
2023-10-31

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй.

Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр холын мөрөөдөл мэт санагдаж, аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.

Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан С.Ариунсайхантай уулзуулж байна.

Гэрэл зургийг: Г.Өнөболд Гэрэл зургийг: Г.Өнөболд

-Би Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд  ерөнхий боловсрол эзэмшсэн. Анзаараад байхад улсын сургуулийн хүүхдүүд хувийнхаас сурлагын түвшин, хэлний мэдлэгээр хоцордог, бүр яаж ч хичээгээд дэлхийн шилдэг сургуулиудад элсэх боломжгүй мэт хандлага, ойлголт, ер нь бодит нөхцөл ч байна.

Улсын сургуульд англи хэлний хичээл 7 хоногт хэдхэн цаг л орно. Би 9 дүгээр ангиасаа эхлээд л хэлний мэдлэгээ сайжруулж, судалж, сурахгүй бол ирээдүйд төвөгтэй, хэцүү байдалд орох юм байна даа гэж ойлгоод Нацагдоржийн номын санд “American corner” гэж байдаг. Тэнд өдөр болгон очиж суудаг болсон.

Манай гэрээс тийш явах автобус байхгүй. Гэсэн ч өвлийн хүйтэнд ч зорин, зорин алхаж очдог байлаа. Очоод англиар хоорондоо харилцдаг клубт хамрагдаад, бие даан кино үзээд, тэнд байгаа номуудыг ашиглан  хэлээ сайжруулдаг байсан.

Надад 10-12 дугаар анги хүртлээ англи хэлээ давтаагүй нэг ч өдөр байгаагүй. Үүний хүчинд би аав, ээжээсээ илүү зардал гаргаж сургалтад явалгүй өөрөө бие даан англи хэлээр бусадтай ойлголцох,  гадаад багшийн хичээлд төвөггүй суралцах чадвартай болсон. Ингээд 12 дугаар ангиа төгсөөд сургуулийнхаа түвшин тогтоох шалгалтыг өгөхөд C1 түвшинтэй болсон байлаа. Тэгэхээр өөрийн амьдралын нөхцөлөө буруутгах биш надад ямар боломж байна вэ, хаанаас өөртөө боломжийг бүтээж болох вэ гэдгийг байнга эрж, хайж явах нь илүү дээр сонголт юм билээ.

Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтаа математик, англи хэл гэсэн хоёрхон хичээлээр өгсөн. Энэ шийдвэрийг гаргахад их зориг шаардсан шүү. Учир нь Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд л орно гээд шийдчихсэн. Гэтэл хоёр шалгалтынхаа аль нэгийг л тааруу өгвөл сургуульгүй үлдээд, нэг жил хүлээх байсан. Зоригтой шийдвэр гаргаад түүндээ хүрч чадсан шүү.

Одоо хүссэн сургуульдаа элсээд, Эдийн засагч, инженерийн мэргэжлээр суралцаж байна. Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллах хүмүүсийг одоогоор зөвхөн манай сургуульд л бэлтгэж байгаа.

Манай сургуулийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Учир нь Монголын хамгийн отгон их сургууль. Гэхдээ, их сургуулиудын эрэмбийг гаргахад эхний 6 дугаарт орсон байна. Бүх хичээл нь англи хэл дээр явагддагаар онцлогтой. Монгол төдийгүй Герман профессоруудаасаа тухайн улсын инженерийн ухааныг сурч байна. Би энэ жил дадлагаа Герман улсад хийгээд, тэндхийн салбартаа тэргүүлэгч компанид гурван сар ажиллаад ирсэн.

Ер нь би "Хүн өөрийн боломжийг өөрөө л бүтээх ёстой"гэдэг амьдралын уриатай. 12 дугаар ангийн сурагч байхдаа фэйсбүүк гүйлгээд сууж байтал “Оюу толгой” компанийн Залуусын хөгжлийн хөтөлбөрийн зар гараад ирсэн. Харсан даруйдаа материалаа өгөөд, энэ хөтөлбөрт анх хамрагдсан. Ингэж “Оюу толгой” компанитай холбогдоод одоог хүртэл боловсролын хөтөлбөрүүдэд ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, зөөлөн ур чадваруудыг эзэмшсээр л явна.

Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдсаны дараа сайн дурын багшийн сонгон шалгаруулалтад эхний удаад тэнцээгүй. Хоёр дахь удаагаа оролцоод тэнцэж байлаа.  Дараа нь Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт мөн л эхний удаа бүртгүүлээд тэнцээгүй, хоёр дахь удаагаа материалаа өгөөд тэнцсэн. Ер нь би яагаад ч юм эхний удаад дандаа бүтэлгүйддэг. Тэгсэн ч гэсэн “За яах вэ” гээд шантралгүй хичээсээр л байдаг даа. Амьдралд бүх юм санаснаар, хүссэнээр болохгүй байсан ч гэсэн ард нь маш том хаалга, төсөөлөөгүй илүү боломжийг бэлдчихсэн хүлээж байдаг юм шиг санагддаг.

Би одоо хичээлийнхээ хажуугаар Залуусын хөгжлийн хөтөлбөрийн чиглүүлэгч багшаар ажиллаж байгаа. Энэ бол залуус залуусаасаа суралцдаг онцлогтой хөтөлбөр. Энд багшлангаа бусад залуусаас суралцаж байна.

Мөн “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд аймаг, сумдад очиж ажиллан тухайн орон нутгийн хүүхэд, залуусын онцлогоос, тэр дунд ажиллаж байгаа хүмүүсээс тасралтгүй суралцаж байгаа. Анх 19 настайдаа чиглүүлэгч багш болоод Өмнөговь аймагт очиж байсан юм. Говийн хүүхдүүд үнэхээр хөөрхөн байсан, сониуч гэж жигтэйхэн.

Бас гуравдугаар дамжаанд орох жилээ “Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт тэнцсэн. Энэ их гоё тэтгэлэг, сургалтыг төлбөр, сар бүрийн хэрэглээний мөнгө, оюутны дотуур байрны зардлыг хүртэл шийдэж өгдөг тул төгсөн төгстлөө зөвхөн хичээлдээ л анхаарлаа хандуулаад өөр бусад зүйлд санаа зовохгүй суралцах боломжийг олгодог. Тийм ч учраас надад маш олон боломжийг нээж өгч байгаа гэж боддог.

Би таван найзтайгаа ярилцаж, сэтгэл нэгдээд АНУ-д очиж амрангаа ажиллаж үзсэн. Германд дадлага хийсэн. Үүний дараа гадаадад очиж сурах юмаа сурна. Гэхдээ Монгол Улсынхаа хөгжилд л хувь нэмрээ оруулах зорилготойгоо ойлгосон. Эдийн засагч, инженер мэргэжлийн эрэлт сүүлийн 10 жилийн хугацаанд маш их өссөн. Учир нь энэ мэргэжлээр бүх салбарт ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг салбар дундын мэргэжил юм.

***

Бид нийтээрээ нэг л хичээхээ больчихсон ч юм шиг. Ерөөс зорьж тэмүүлэх шаардлагагүй мэт урсгал дунд хөвөөд ч байх шиг. Даваа гарагийн өглөө нэг их өөдрөг тэмүүлээр цэнэглэгдэх атал долоо хоногийн дундаас бушуухан баасан гараг болоосой гэж хүлээх амьдралын хэмнэл дунд залхуутайхан урагшлаад ч байх шиг...

Энэ олон өнгө сүлэлдсэн мэдрэмж дунд ажлын байранд гарах сан, ажиллах сан гэхээс асаж дүрэлзсэн залуу үеийн төлөөлөлтэй уулзсаны ард их л цовоо, цолгиун болчхов.

Өөрт байгаа боломжоо гололгүй, бас байхгүй боломжийг энд тэндээс эрж хайгаад олж чаддаг, урсгалын дагуу л хөвж явдаггүй, уруудаж, өгсөж, сөрж сэлүүрддэг залуу үе олон байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан