gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баабар: Юм болгон нэртэй

Улс төр
2008-12-10
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-12-10
Баабар: Юм болгон нэртэй

Англи хэлийг нэг сая үгийн сантай гэж ярьдаг. Хэдэн жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн том хоёр хэлний толь бүтээжээ. Герман-англи толь. 800 мянган толгой үг­тэй. Энэ хүрээд герман хэл­ний нөөц дуусааский, цаана нь дахиад 200 мянган англи толгой үлдэж. Англи хэлний дүрэм харьцангуй амар, хүйс үгүй, тийн ялгал ойлгомжтой. Гол нь дэлхийн хамгийн том колончлогч орон Британийн хэл байлаа. Дараа нь ХХ зуунаас дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын хэл болжээ. Энэ байдлууд хав­сарч дэлхийн анхны интэр­нэйшнэл хэл болсон байна. Ийм нийтлэг хэлтэй болох гэсэн оролдлого эспэран­тогоос авахуулаад нэлээд гарсан боловч "зах зээл" аяндаа зохицуулаад буй бол­гочих нь тэр. Монгол хэлэнд гадныхан үг нэмэх засвар оруулах гэвэл манайхан боо­гоод үхчихэнээ дээ.

Ганц манайхан биш олон үндэстэн ингэх байх. Харин интэрнэйш­нэл болсон англи хэлийг хэн ч өмчилдөггүй. Энэ бол авст­раличуудын, угандчуудын, энэтхэгчүүдийн хэл. Энэ бол малай, унгар, фин, аргентин хүмүүсийн бусад үндэстэнтэй мэдээлэл солилцдог хэл. Англи бол шинжлэх ухаан, тээвэр, худалдаа, банкны хэл. Дэлхийн хаана л бол хаана болж байгаа хурал зөвлөгөөн энэ хэлээр явагддаг. Англи хэл дээр түшиглэсэн пижин инглиш гэж хүртэл бий. Хүүх­дийнх шиг хэл. Бүх юмыг belong буюу "хамаарах" гэсэн үгийг ашиглаж хялбарчилж хэлнэ. Ухаан нь "үс" гэхийг "толгойд хамааралтай өвс" гээд хэлчих жишээтэй.

Англи хэл сая үгийн нөөц­тэй ч гэсэн энийг бүгдийг нь байтугай 10 хувийг нь мэддэг хүн хаана ч байхгүй. Дундаж англи хүн бусад үндэстний нэгэн адил 10-15 мянган үг хэрэглэж ярина. Аль ч хэл өөрийн давуу ба дутагдалтай талтай. Англи хэл ч ялгаагүй. Монгол хэл юмыг дүрсжүү­лэхэд онц гаажтай. Ганц хам­рыг аваад үзье. Монхор-хяраараа бөхтөр хамар, шон­хор-үзүүр нь шөвгөр гурвал­жин, хянган-хяр нь ирмэгтэй, шонтгор-үзүүр нь урагш түр­сэн, нахиу-нармай дотогш, сартгар-нүх том, сархаан-угалз том, унжуу-үзүүр доо­шоо, ээтэн-үзүүр дээшээ гэх мэт. Хөтгөр, хөнхөр, онигор, бүлцэн, бүлтгэр, жуутгар, сүүмгэр, гөлгөр, жартгар, хялар, долир, сөлөр, хялман -энд зөвхөн нүдний тухай л ярьж байна. Нүүдлийн амьд­ралын онцлогоос л ингэж баяжсан болов уу. Харин үйл явц, процессийн нэршил таа­руухан. Ялангуяа нийгмийн болон техник технологийн хөгжлөө дагаж үүсэх нэршил. Иймэрхүү шинэ нэршил өгөг­дөлд өдгөө аль ч үндэстэн юун түрүүн англи хэлийг ашигладаг болжээ. Англи хэлэнд шинээр орж ирж бай­гаа бүх үгсийг бүртгэдэг болж. 2002 онд Монголд зуд болоод Засгийн газар дэлхийгээр нэг зарлан тусламж гуйсан. Зуд гэж юу хэлээд байгааг нь ойлгох гэсэн олон улсын баг ч осолд орж байв. Тэр жилдээ толь бичгүүдэд "зуд" гэсэн үг орж энэ нь хүнд гэхээсээ нүүдлийн аж ахуйд байдаг, өөрөө тэжээлээ олж иддэг хагас зэрлэг маягийн нүүд­лийн малд хортой, их хэм­жээний талбай хамарсан цасан бүрхүүл гэсэн өдгөө Монголоос өөр газарт нарийн ойлгогдохгүй нэршил болон бүртгэгджээ. Олон малыг хамарсан өлсгөлөн л юм даа.

Даяаршиж, нэг гэрт орж байгаа өнөөгийн ертөнцөд нэгэн утгаар ойлгодог нэр­шил, нэр томъёо улам ач холбогдолтой болж байна. 1977 онд  Касабланка арал дээр хоёр том Боинг онгоц газар дээр мөргөлдөж 1000 гаруй хүн эрсдсэн. Онгоцны нисгэгч диспичерээс хөдлөх эсэхээ асуужээ. Цаадах нь "окэй, хүлээж бай" гэж ха­риулж. Нисгэгч "Окэй" гэдгийг нь сонсоод л битүү манан дунд хөдөлж өөр онгоцтой мөргөлдөв. Үүнээс хойш ялангуяа тээврийн диспитчэр үл зөвшөөрөх тохиолдолд хэзээ ч "окэй" гэсэн үг өгүүл­бэртээ оруулж болохгүйгээр тогтсон байна. Одоо алсын зайнаас мэс заслал хийх нь их болжээ. Иймээс мэс зас­лалыг удирдаж байгаа болон гүйцэтгэж байгаа эмч нарын хооронд үл ойлголцол үүс­гэхгүйн тулд юун түрүүн нэршлээ яс нэгтгэх шаард­лага гарч байна. Монголын хилээр 50 орчим мянган нэр төрлийн бараа орж ирдэг гэнэ. Энэ болгон англи нэршилтэй. Хятад хэлэнд тэр болгон нь тогтоогүй учир тэндхийн гаа­лийнхан англи хэлээр нь галиглаад ханзаар биччихдэг аж. Ингэхээр одоо буй бол­чоод байгаа английн сая үгийг бүгдийг нь орчуулах буюу хэрэглэх ач холбогдол бага юм, тэгээд ч бололцоогүй шахам.

Гэхдээ л ядахнаа ойр зуурын нэлээд олон мянган нэршил тогтож стандарт­чилагдсан байх нь аль ч үндэстэнд чухал үзүүлэлт юм. Тухайн хэлэнд хэрэглэж байгаа нэршил болгон тэр хэл­ний санд хамаарна. Яагаад гэвэл хэл гэдэг нь хүмүүс хүлээж авсан тохи­рол­цоогоор бүрддэг болохоос хэн нэгний заавар чиглэлээр болдоггүй. Пэлээтэг гэж ярьж плитка гэж бичээд байгаа үг бол монгол. Үүнийг янз бүрээр хэлүүлэх гэж оролдсон бо­ловч хүмүүс пэлээтэг л гэдэг. Гадаад дотоод гэж үндэс суурийг нь ухвал "цэвэр хэл" гэж байхгүй. Хэлүүд биенээ үргэлж баяжуулж байдаг. Молкоо гэдэг бол лаазалсан өтгөрүүлсэн сүү гэсэн утга­тайгаар монгол хэлийг бая­жуулжээ. Цонх, бантан, дүнз, хорвоо, цүнх, харандаа, дэв­тэр, саван гээд танигдахгүй болчихсон гадаад гаралтай үг үй түм бий. "Товар" гэдэг үг монгол хэлэнд аль XV зуунд орж иржээ. Гэхдээ "в" үсгийн тэмдэглэгээнээс болоод 600 жил болж байхад гадаад гарал нь танигдаад байна. Харин "замок" гэдэг үг саяхан орж ирээд л замаг болж огт та­нигдахгүй болчихсон байх жишээтэй. Сүүлийн үеийн шинжлэх ухаан техник тех­нологийн нэршил голдуу шууд орж ирж хэрэглэгдэж байна. Энэнд муу ч юм юу байхав. Тэртэй тэргүй орчуулаад  барахгүй, гол нь хүмүүс хүлээж авах эсэхэд хамаг учир бий.

Тавиад оноос манайд Нэр томъёоны комисс ажиллаж 120 орчим мянган үгийг эм­хэлж стандарчлан нэлээд хэдэн товхимол болгон гарга­сан билээ. Эндээс оноосон олон нэршил хэвшсэнээс гадна мөн олныг нь монгол хэл хүлээж аваагүй. Гэхдээ юу­тай ч том дэвшил болсныг тэмдэглэх хэрэгтэй. Саяхан "Өврийн зурагт монгол-анг­ли толь"-ийг залуу эрдэмтэн Б.Түвшинтөгс эрхэлж НЭП­КО компани Сингапур улсад хэвлүүлж худалдаанд гарга­лаа. 20 мянган нэршил агуул­сан уг толь нь Канадын Кю Ай компанийн бүтээгдэхүүн юм. Энэ толийн онцлог нь зургаар илэрхийлж нэршлийг тавьс­наар хүн эндүүрэхийн аргагүй болгожээ. Энэ төрөлдөө мо­но­пол болчихсон уг компа­нийн толийг Британника, ДК, Вэбс­тэр зэрэг нэр хүндтэй хэвлэ­лийн компаниуд шууд авч өөрийнхөөрөө хавтаслан зах зээлд гаргадаг. Тольд уг юмыг цааш задлан нэршлийг хав­саргаж. Ганц шаахай гэхэд ул, зулаг, түрий, өсгий гээд 21 нэршил агуулсан байх жи­шээтэй. Мэдээж мотор задла­хаар бүр ч олон нэршил га­раад ирнэ. Эсвэл арван хэдэн янзын даашинз (Палааж гэх нь оновчтой байж магад. Гадаад дотоодоо яривал даа­шинз хятад үг) англи ба мон­голоор оноосон нэршил­тэйгээ байгаа. Түвшинтөгс тэр бол­го­ныг мэргэжлийн хүмүүсээс нь асууж сураглан цуглуул­жээ. Гэхдээ л дэл­гүүр, оёдлын газар очоод өнөө олон па­лаажны зургийг үзүүлэн нэрш­­лийг нь асуухад "Юу ч гэж онцгойлж нэрлэдэг­гүй" гэсэн хариу авч байв. Зарим нэр­шил дээр мэргэж­лийн хүмүүс хоорондоо үл тохи­рол­цож нэг нь цэцгийн "дэл­бээ" гэхэд нөгөө нь "хэл­тэс" гэж маргана.

Хорийн хорин мянган нэр­шил, тэгээд ч энэ талын анх­ны оролдлого байсан учир тольд цөөнгүй алдаа гарчээ. Сөхөрцгөнийг-тэмээлзгэнэ, хөхтүрүүг-хэдгэнэ, чалма малгайг-эхнэр малгай гэх мэтээр эндүүрснээс гадна олон газар дэндүү тохиромж­гүй нэршил ч тавьсан байна. Гутлыг хэв маягаар нь ангилж үзүүлсэн газарт хавар нам­рын, илгэн гэх мэтээр мате­риалынх нь болон хэрэглэх цагаар нь нэр оноосон то­хиолдол ч байна. Машины хярлаа заасан сумыг буруу хараад "оврын гэрэл" гэчих­сэн байна, бас. Манайхан "суудлын даруулга", "сууд­лын бүс" гээд дасчихсан бай­хад аль нэг их мэдэгч нь "аюул­гүйн бүс" гээд хэлээд өгчиж. Таташ гэхийн оронд "машинд­сан мах" ч гэх шиг. Англиар plantain, banana гэж нэрлэх хоёр төрлийн гадил байна. Нэг нь шар, нөгөө нь ногоон. Аргагүйдэж аль алийг нь "гадил" гэжээ. Түжүүрк, күүр­чиг, танкийтаг гээд нэгэнт хэвш­сэн олон нэршлийг оруул­сангүй. Усан онгоц, уран барилга гээд үнэхээр барьц алдуулам сэдвүүд ч тус тольд бий.

Гээд энэхүү нэршил зүйн толь гарсан нь том алхам юм. Одон орон, ургамал, амьтан, хүн, хүнс, сууц, хувцас, ур­лаг, мэдээлэл, шинжлэх ухаан, нийгэм, спорт гээд бидний эргэн тойрны бүхнийг хамарсан ийм их агууламж­тай, хараад шууд таньж бол­дог толь гарснаар юутай ч сайхан үйлс боллоо. Юм болгон нэртэй, нэршил болгон энд бий. Замын цагдаагийн нэгэн ажилтан уул толийг үзээд ихэд олзуурхав. Ослын бүртгэл тайланг шинжээч уншаад нэршлийг буруу ойл­гон буруу дүгнэлт гаргах явдал элбэг гэнэ. Одоо санаа амар, болохгүй бол толийн төддүгээрийг хар гээд бич­чихсэн ч ойлгомжтой гэнэ. Гаалийнхан энэ толийг харж нэршлээ зөв тавибал наад зах нь маргаан багасна. Үгүй­дээ л гадаад явах нөхөртөө эхнэр нь ойлгомж муутай банзал (Магадгүй юүпэг нь зөв байж болох. Банзал гэдэг төвд үгээс гадна өөр бас муухай утгатай) захин ур муутай юм зурж дайлгаж байхаар нэршлээ хэлээд зур­гийг нь үзүүлчих нь байна. Ер нь аль ч мэргэжлийнхэн болон хүүхэд хөгшидгүй бүг­дэд нь хэрэгтэй толь. Түв­шин­төгс докторт баярлалаа. Толь хэвлэхэд дэмжлэг үзүүл­сэн Худалдаа хөгжлийн банк, АПУ, Голомт банк, Жэм Интэрнэйшнэл, Сэнтэрра гөүлд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниудад талархал илэрхийлье.

Хэл бол нийт үндэстний өмч. Үүнд хэн ч, тэр байтугай Бурхан ч монопол тогтоож чадахгүй. Иймээс энэ тольд засвар хийх, шүүмжлэх, са­нал гаргах эрх хүн бүхэнд бий. Үүгээрээ мэргэжлийн шинжтэй бусад ном толиос эрс ялгаатай. Захын чавганц "энийг нь шүүр, тэрийг нь туучуур гэдэг" гэсэн өөрийн ойлголттой. Тэр дундаа энэ тольд зураг хөрөг нь байгаа болохоор хэн хүнгүй "мэргэ­жилтэн" болох бололцоотой. Хэлийг эрдэмтэд биш ердөө л хэрэглэгч нь болох үй олон хүн зохиож тогтоодог. Энийг нь Түвшинтөгс доктор цуг­луулж эмхтгэсэн хэрэг. Ингэ­хээр уг толь олон хүний орол­цоо санал, залуу эрдэмтний уйгагүй хөөцөлдөөн хөдөл­мөрөөр бүтсэн юм. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд мон­голчууд бид өөрийн нэршил­тэй, тэр нь бүртгэгдэж стан­дартчилагдсан, аль нэг толь би­чигт хадагдсан, англи нэрш­лийн оноолттой байх нь маш их ач холбогдолтой. Иймээс "Өврийн зурагт мон­гол-англи толь"-ийг засаж дараа дараа гарах ийм төр­лийн толинд алдаа бага гарах, нэршлийг хүмүүсийн хэлж ярьдагт нь тохируулах ний­тийн ашиг сонирхолд өргө­нөөр оролцон толийн талаар санал шүүмжээ ганц нэг гэл­гүй хэлж өгөхийг хүснэ. bbaa­bar@gmail.com эсвэл altaica­mon@yahoo.com гэ­сэн хаягаар хандаарай. Мөн www.baabarpedia.mn сайт байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан