gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар, Шивээ овоод шинэ станц ашиглалтад оруулбал хүлэмжийн хийн ялгарал хэд дахин нэмэгдэнэ

Нийгэм
2009-03-01
0
Twitter logo

Дэлхийн улс орнууд малтмал түлш хэрэглэн цахилгаан ба дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг арга технологио өөрчилж байна. Энэ нь малтмал түлшний байгалийн нөөц хомсдож байгаа төдийгүй нөгөө талаас нүүрс шатаах нь хүрээлэн буй байгаль орчны бохирдлын гол шалтгаан болж байгаатай холбоотой. Харин манай орны хувьд үйлдвэр аж ахуйн байгууллагууд, хот, суурин газрын эрчим хүчний хэрэгцээг хангах асуудалд илүү анхаарч, түүний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгальд ээлтэй сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан ба дулааны эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх талаар бага анхаарч ирлээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд өргөжин, хотын хүн ам нэмэгдэхийн хирээр цахилгаан, дулааны хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод уул уурхайн орд газруудыг шинээр ашиглах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байгаа өнөө үед цахилгаан ба дулааны шинэ эх үүсгүүрдийг бий болгох зайлшгүй шаардлага урган гарч байна. Гэтэл уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нүүрсний ордуудыг ашиглах, нүүрсээр ажиллах томоохон хүчин чадлын дулааны цахилгаан станцууд барих нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх болно. Иймд уул уурхай, цахилгааны ба дулааны станцуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бүрэн үнэлэн тогтоож, технологийн зөв шийдлийг олох нь тогтвортой хөгжлийн үндсийг хангах нэн чухал нөхцөл болох юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэр, цахилгааны ба дулааны станцууд байгуулж ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь тооцохдоо зөвхөн газрын хөрсний элэгдэл, гэмтэл, орчны бохирдлын асуудлыг авч үзээд зогсохгүй, агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг тооцож гаргах, энэ ялгаралтын хэмжээг хамгийн бага хэмжээнд байлгах асуудлыг хамт авч үзэх ёстой.

Өнөөдөр жишээ нь Таван толгойн коксждог нүүрсний ордыг ашиглах, Шивээ-овоогийн нүүрсний уурхайн дэргэд зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг томоохон хүчин чадлын цахилгаан станц барьж үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ экспортлох асуудал яригдаж байна. Мөн Улаанбаатар хотод цахилгаан ба дулааны эрчим хүч хослуулан үйлдвэрлэх шинэ станц барих талаар холбогдох шийдвэр гарч, сонгон шалгаруулалтын шатандаа хэдийн оржээ.

Тиймээс эдгээр нүүрсний уурхай, цахилгааны ба дулааны цахилгаан станцуудын байгаль орчинд үзүүлэх таагүй нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгаралтын талаар хийсэн зарим урьдчилсан тооцоог танилцуулья.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөө
Нүүрс олборлолт, ялангуяа ил уурхайн үйл ажиллагаа нь газрын хэвлий, хөрсний ихээхэн эвдрэл гэмтэл учруулдаг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээж хэвийн байдалд нь оруулах ёстой. Гэтэл амьдрал дээр эдгээр хууль, тогтоомж тэр бүр биелэхгүй байна. Байгаль орчны төлөв байдлын 2006-2007 оны тайланд дурьдсанаас үзвэл уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн газрууд техникийн нөхөн сэргээлтийг ямар нэгэн байдлаар хийж байгаа ч биологийн нөхөн сэргээлт хийх ажил туйлын хангалтгүй хэвээр. 2007 онд уулын ажил 1521.7 мянган га талбайд явагдсанаас биологийн нөхөн сэргээлт тал хүрэхгүй хувьд нь хийгдсэн байх жишээтэй. Дээр нь “хийгдсэн” гэж тайланд туссан нөхөн сэргээлтийн ажлын чанар, үр дүн хангалтгүй байгааг анхаарах ёстой. Иймд ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн, зохих журмын дагуу хийдэг болох, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Нүүрсний ил уурхай болон ДЦС-ууд нь орчны бохирдуулагч томоохон эх үүсвэр болдог тухай мнө хэлсэн. Орчныг ямар хэмжээгээр бохирдуулах нь тухайн станцын технологийн түвшин, ажиллагааны горимоос шууд хамаарна. Манай оронд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын техник, технологи нь ихээхэн хоцрогдож, хуучирсан, нүүрсний шаталтын болон үйл ажиллагааны ашигт үйлийн коэффициент туйлын бага байгаа нь байгаль орчин, агаарыг улам ихээр бохирдуулахад хүргэж байна.

Нүүрсний ил уурхай, ДЦС-уудын үйл ажиллагааны улмаас янз бүрийн хорт хий агаарт гарахын зэрэгцээ, ихээхэн хэмжээний утаа, хөө тортог, үнс нурам, тоос шороо гардаг. ШУТИС-ийн дулаан хангамжийн тэнхмээс явуулсан судалгаагаар нийслэлийн гэр хорооллын 130 мянга гаруй гэр, хувийн сууцны ердийн зуух, төрийн болон үйлчилгээний байгууллагын 1100 орчим халаалтын бага ба дунд чадлын зууханд жилд нийт 0,53 сая тонн түүхий нүүрс, 237.2 мянган шоо метр түлээний мод, гурван томоохон ДЦС-д 3.6 сая тонн түүхий нүүрс түлж, агаарт их хэмжээний утаа, угаарын хий, хүхэрлэг хий, азотын давхар исэл ялгаруулж байна. Иймд ДЦС-ууд, бүх төрлийн зуухны техник технологийн шийдлийг боловсронгуй болгож утаа хөө тортог, элдэв хорт хий бага гаргадаг, нүүрийг бүрэн шатаадаг технологид шилжих, түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэх, бага, дунд хүчин чадлын зуухыг дэвшилтэд технологид суурилсан үүсгүүрээр солих зэрэг арга хэмжээг эхний ээлжинд даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хүлэмжийн хийн ялгаралт
Орчин үед хүн төрөлхтөний өмнө тулгарч байгаа экологийн тулгамдсан нэг гол асуудал болох дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ихээр хуримтлагдаж байгаа хүлэмжийн хий юм. Хүлэмжийн хийнүүдийн ихэнх хэсэг нь дулааны ба цахилгааны станцууд, гэр буюу хувийн сууцны энгийн зуух, бага чадлын халаалтын зууханд нүүрс түлэх явцад үүсдэг. Нүүрсний ил уурхайгаас нүүрс олзворлох, хадгалах, тээвэрлэх явцад тодорхой хэмжээний хүлэмжийн хий ялгарах боловч энэ нь нүүрсний шаталтаас үүсэх хүлэмжийн хийн хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага хэмжээтэй. Иймд энэ удаа ил уурхайгаас олборлосон нүүрснээс ялгарах хүлэмжийн хийнээс илүү цахилгаан ба дулаан үйлдвэрлэх явцад ялгарах хийд илүү анхаарал хандуулав.

Төвийн эрчим хүчний системийн ДЦС-уудад улсын хэмжээний нүүрсний хэрэглээний 70-аад хувь ноогдож байгаа бол улсын хэмжээгээр ялгаруулж байгаа нийт хүлэмжийн хийн 65 орчим хувь нь эрчим хүчний салбар гаргаж байна.

ДЦС-уудад нүүрс ашиглан цахилгаан ба дулааны эрчим хүч үйлдвэрлэх явцад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ нь намгийн хий, азотын давхар исэл, азотын дутуу исэл, угаарын хий, метант бус органик нэгдлүүд, хүхрийн нэгдэл зэрэг бусад хийнүүдийн ялгаралтын хэмжээтэй харьцуулбал үлэмж их хэмжээтэй байна. Тухайлбал, эрчим хүчний салбараас 2006 оны байдлаар жилд 6.3 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарсан бол бусад хийн ялгаралт түүнээс даруй хэдэн зуу, мянга дахин бага байна. Эдгээр бага ялгаралттай хийн зарим нь хүлэмжийн нөлөө үзүүлдэггүй. Хүлэмжийн хийнүүдийн дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөлөл нь нүүрсхүчлийн хийнээс хэдэн арав, зуу дахин их байдаг гэдгийг санавал эдгээр хийн ялгаралтыг бага гээд орхих аргагүй гэдгийг ойлгож болно. Жишээ нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулбал, 20 жилийн дотор намгийн хий 21 дахин, азотын давхар исэл 310 дахин их дулааруулах нөлөө үзүүлдэг байна. Энд тэмдэглэх өөр нэг зүйл бол агаар бохирдуулагч хий болон хүлэмжийн хийг зааг ялгаатай ойлгох хэрэгтэй юм. Манайд эдгээр хийн зааг ялгааг ойлгохгүй хооронд нь хольж хутгах явдал их гардаг. Агаарын бохирдлын асуудлыг ихэвчлэн хүний амьдрах газрын гадарга орчмын агаарын үе давхаргад авч үздэг бол хүлэмжийн хийд агаар мандал дахь уртын долгионы дулааны цацрагийг өөртөө шингээх чадвартай тодорхой долгионы уртад хамаарах цөөн тооны хийнүүдийг л хамруулан авч үздэг. Иймд эрчим хүчний салбар нь улсын хэмжээгээр ялгаруулж байгаа нийт хүлэмжийн хийн 65 орчим хувийг эзэлдэг бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 шахам хувь нь гэр, хувийн сууц, зарим байгууллагын жижиг зууханд түлж байгаа нүүрснээс үүдэлтэй байдаг байна. ДЦС-уудын 250 м-ээс дээш өндөртэй яндан хүний амьсгалын түвшний агаарын бохирдолд бага нөлөө үзүүлдэг.

Хүлэмжийн хийн ялгаралтын улсын хэмжээгээр хийсэн тооцооноос үзэхэд нүүрсийг шатаах явцад ялгарч байгаа нүүрсхүчийн хийн хэмжээ 2006 онд 5,5 сая тонн байснаас түүний 80 хувь буюу 4,4 сая тонн нь дулааны цахилгаан станцад түлсэн нүүрснээс ялгарсан байна. Дулааны цахилгааны станцуудад 2003-2006 онуудад 4.4-4.6 сая тонн нүүрс түлж 6.0-6.3 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулжээ. Өөрөөр хэлбэл, 1 тонн нүүрс шатаахад 1.37 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байна гэсэн үг. Нүүрс шатах явцад нүүрстөрөгчийн хий нь агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатаасан нүүрснээсээ илүү хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна.

Шинээр байгуулах нүүрсний уурхай, цахилгааны дулааны станцуудын хүлэмжийн хийн ялгаруулалт
Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл бүрэн хийгдээгүй тул ямар технологи хэрэглэх, жилд хичнээн нүүрс хэрэглэх талаар тодорхой тоо баримт байхгүй байна. Энэ станц нь дулаан ба цахилгааны эрчим хүчийг нэгэн зэрэг үйлдвэрлэх бөгөөд цахилгааны чадал нь 300 МВт, дулааны чадал нь 700 Гкал/цаг байхаар төлөвлөж байгаагаас үзвэл шинэ эх үүсгүүрийн цахилгааны чадал нь ДЦТ-3-аас 2 дахин их, ДЦТ-4-өөс бараг 2 дахин бага байх төлөвтэй. Харин нүүрсний жилийн хэрэглээ нь уг станцын техник, технологийн шийдэл, эрчим хүчний хэрэглээний түвшин, ажиллагааны горим зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ төслийн чадал дээр нь үндэслэн жил тутмын цахилгаан үйлдвэрлэлийг 1500 сая.кВт.ц, дулаан үйлдвэрлэлийг 2,8 сая Гкал гэж тооцоолон, Бага нуурын нүүрсээр жишиж ойролцоогоор тооцоо хийж үзэж болох юм. Ингэж тооцоход шинэ ДЦТ-ын цахилгааны үйлдвэрлэлд жилд 1,15 сая тонн, дулааны үйлдвэрлэлд 1,0 сая тонн, бүгд 2.15 сая тонн нүүрс хэрэглэх тооцоо гарч байна. Эндээс жилд ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ нь 2,9 сая тонн орчим болохыг тооцоолж болох бөгөөд энэ нь манай улсын хэмжээгээр ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээг ийм хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн үг.

Шинэ станцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоход анхаарах нэг чухал асуудал бол түүний байрлал. Одоогоор уг станцыг Улаанбаатар хот орчим Гачууртын эхэнд барих яриа бий. Хэрэв станцыг үнэхээр энд барихаар төлөвлөж байгаа бол энэ байрлал нь Улаанбаатар хотын цэвэр усны нөөц, агаарын бохирдолд яаж нөлөөлөхийг маш нарийвчлан судлах шаардлагатай болно. Учир нь Гачууртын эх нь хотын цэвэр усны нөөц эх авдаг газар тул энд баригдах станц нь Улаанбаатар хотын усны нөөц, хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Нөгөө талаар энэ газар нь салхины горимын хувьд Хойд, Зүүн хойд, Зүүн зүгийн салхи давамгайлдаг гэсэн судалгаа байдаг тул шинэ станц нь Улаанбаатаар хотын зүүн хэсгийн агаарын бохирдлын томоохон эх үүсвэр болно гэдгийг онцгой анхаарах ёстой.

Шивээ-овоогийн өндөр хүчин чадлын цахилгаан станцыг Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэн байгуулж, эхний ээлжинд 4800 МВт, улмаар цаашид өргөтгөн 10000 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийн санал яригдаж байна. 4800 МВт чадалтай энэхүү станц жил тутам 28,8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг Шивээ овоогийн 20 сая тонн нүүрсээр (цахилгааны үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалт 0,720 кг/кВт.цаг) үйлдвэрлэнэ гэж үзвэл жил тутам 27,4 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулна. Үүнийг 2006 онд улсын хэмжээгээр ялгаруулж байсан 10 орчим сая тонн нүүрсхүчлийн хийтэй харьцуулбал бараг 3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ энд ганцхан нүүрсхүчлийн хийн ялгаралтын хэмжээг тоцоолсон бөгөөд бусад хүлэмжийн хийнүүдийн ялгаралтыг тооцвол 2006 оны нийт хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ (15.6 сая тонн) дахин 40 орчим хувиар нэмэгдэх болно.

Дээрх тооцооны дүнгээс харвал Улаанбаатарт дулааны цахилгааны станц, мөн Шивээ овоод өндөр хүчин чадлын цахилгаан станц шинээр барих нь одоо манай улсын эрчим хүчний салбарт жилд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээ ойролцоогоор даруй 5 дахин нэмэгдэх нь тодорхой байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенциор дэлхийн бүх улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Нөгөө талаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авах, түүгээр зогсохгүй нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дэлхий нийтийн хэмжээгээр тодорхой татвар төлөх тогтолцоонд шилжих талаар яригдаж эхэлж байна. Ийм арга хэмжээг ойрын 5-10 жилд хөгжиж байгаа орнуудад ноогдуулахгүй байж болох ч манай орны хувьд одооноос эхэлж эрчим хүчний салбарт баримтлах техник, технологийн бодлого чиглэлээ тодорхой болгож, хэрэгжүүлэх шааардлагатай болж байна. Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд цахилгаан ба дулааны найдвартай системийг бий болгох шаардлагатай нь мэдээж.

Гэвч байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
1. Одоо ажиллаж байгаа ДЦС-уудын техник, технологийг шинэчлэх, шинээр барих станцуудад хамгийн хэмнэлттэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг технологи ашиглан байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах бодлого баримтлахаас өөр аргагүй. Энэ чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенц, Киотогийн Протоколын хүрээнд олон улсын байгууллагууд болон өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх, шинэ техник, технологийг үнэ төлбөргүй шууд нэвтрүүлэх боломж бий.

2. ТЭХС-ийн цахилгааны эх үүсгүүрүүдийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах боломжтой. Тухайлбал, томоохон голууд дээр усан цахилгаан станц, Улаанбаатарын Ус хуримтлуурын цахилгаан станц, Таван толгой, Оюу толгойн орчимд КЭС барих боломж байгаа бөгөөд ТЭХС-ийн хоногийн цахилгааны хамгийн их оргил ачааллын үед усан цахилгаан станцад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг ашиглах боломжтой юм. Ингэснээр ДЦТ-ыг тогтвортой жигд горимоор ажиллуулах боломж бүрдэнэ. Эрчим хүчний системийн эх үүсгүүрүүдийн чадлын балансын 30-аас багагүй хувийг атомын болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр бүрдүүлдэг болсон тохиолдолд цахилгааны эрчим хүчийг харьцангуй бага түлшээр үйлдвэрлэж, тэр хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж болно.

3. Хэмнэлтийн зарчмыг эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж, ДЦС-уудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бууруулж, нэгж цахилгаан эрчим хүчний өөрийн өртөгийг хямдруулах боломжтой. Ингэснээр жил тутам хүлэмжийн хийн ялгаралтыг ихээхэн бууруулах болно.

4. Цахилгааны ба дулааны эрчим хүчний зохистой хэрэглээ, хэмнэлтийн бодлогыг үйлдвэрлэл, хэрэглээний бүх салбарт нэвтрүүлснээр эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулах түлшний хэрэгцээг үлэмж багасгах боломж байна. Үүний тулд цахилгаан ба дулааны хэрэглээгээ хэрэглэгч өөрөө зохицуулах тохируулах техникийн боломж бүрдүүлэх, байшин барилгын дулааны алдагдлыг багасгах, барилгын дулаалгыг стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх, түүнд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулах, улмаар олон улсын жишгээр Эрчим хүчний Аудитын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна.

Д.Дагвадорж /Phd/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан