gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 23
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 жилийн ой

Нийгэм
2009-04-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-15

Өнөөдөр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ 90 жилийн ой тохиож байна. Монгол улс ОУХБ-ын үйл ажиллагаанд анх 1967 онд ажиглагчаар оролцож улмаар 1968 оноос жинхэнэ гишүүн болсноор тус байгууллагын олон талт хамтын ажиллагаанд бүрэн оролцох таатай нөхцөл бүрдсэн юм.

Улмаар 1981-1983 онд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Захиргааны зөвлөлийн орлогч гишүүн, 1984-1987 онд жинхэнэ гишүүнээр сонгогдон ажилласан нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал байлаа.

Үүний хамт хөдөлмөр эрхлэлт, хөдөөгийн бүс нутгийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бүх нийтээр зэвсэг хураах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий 10 гаруй асуудлаар тогтоолын төслийг бие даан буюу бусад оронтой хамтран санаачлан боловсруулж, шийдвэрлүүлсэн байна.

“1995 онд Монгол улс ба ОУХБ-ын хамтын ажиллагааны ойрын хугацаанд баримтлах үйл ажиллагааны баримт бичгийн хүрээнд ядуурлыг бууруулах стратегийг тодорхойлж хэрэгжүүлэх, нийгмийн зөвшлийн 3 талт механизмыг төлөвшүүлж бэхжүүлэх, манай улсын хөдөлмөрийн хууль тогтоомж, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн үндэсний сүлжээг бэхжүүлэхэд ач холбогдол өгч ажилласан” хэмээн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү өнөөдөр ярьлаа.

2005 оны онд Монгол Улсын Засгийн газар ба ОУХБ-тай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны гол зорилго нь хүүхдийн хөдөлмөр, ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох ба аажмаар устгахад нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн үр дагавар, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ойлголтын үндэсний болон олон улсын түвшинд нэмэгдүүлэх хүүхдийн хөдөлмөрийг устгах асуудлыг үндэсний хэмжээний нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого болон хөтөлбөрүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тусгасан юм.

Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн наад захын хуулиудыг зөрчдөг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрүүд байгаа хэвээр байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын 15 конвенцийг соёрхон батлаж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан