Оюутан, залуус нэг үеэ бодвол ном гэх ертөнцийг харах
толийн ашиг тусыг мэдэрч уран зохиол, танин мэдэхүйн ном, роман ихээр авч унших
болсон нь захын номын дэлгүүрт ороход харагдаж байгаа. Энэ хэрээр номын
хэвлэлт, борлуулт өмнөхөө бодвол сайжирч, бие биедээ харилцан соёлыг түгээж
байгаа билээ. Энэ удаад бид та бүхэндээ Монголдоо хамгийн том номын худалдаа
үйлчилгээг үзүүлдэг “Интер” номын их дэлгүүрийн сүүлийн долоо хоногт хамгийн их
борлогдсон номнуудыг танилцуулж байна.
1. Оксфорд-Монсудар англи монгол толь бичиг
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар,
Үнэ: 26800
Энэхүү толь бичиг нь дэлхийд хамгийн нэр хүндтэй Оксфордын толь бичигний Англи-Монгол хувилбар толь бичиг юм. Энэхүү толь бичгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэн багш нар манай олон салбарийн эрдэмтэн судлаач багш нарын хамтаар гурван жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээсэн бөгөөд толь бичиг нь 90 мянга гаруй үг хэллэг, 135 мянга гаруй сүүлийн үеийн орчуулга багтаасан ба дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг агуулсан болно. Толь бичиг нь ажил хэрэг, мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийн үеийн үгийн санг багтаасан ба 70 гаруй захидлын загварыг агуулсан байна.
Энэхүү толь бичигний гурав дахь хэвлэл нь хэвлэгдэн
худалдаанд гараад байна.
2. Монголын түүх /англи хэлээр/
Зохиогч: Баабар, Үнэ: 2500
Баабарын Монголын түүхийг хураангуйлан гадаад хүмүүст зориулан таван хэлээр гарсан байдаг бөгөөд энэхүү түүхийн хураангуй нь гадаадын жуулчдад төдийгүй гадаад хэлээр эх түүхийнхээ мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд багагүй мэдээлэл өгөх болно.
3. Монте Кристо
гүн /1,2,3/
Зохиогч: Александр Дюма
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар, Цуврал тус бүрийн үнэ 7500
Дэлхийн сонгодог романы орчуулга нь анх гарсанаасаа хойш олон жил болж байгаа бөгөөд олдоц муутай учраас ховордсон учир уншигчдын хүсэлтээр Монсудар хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан ботиор хэвлэн гаргалаа.
4. С.Дорждэрэм
Хятад хэлний сурах бичиг, Үнэ:
Энэхүү сурах бичиг нь хятад хэлний анхан шатнаас эхлэн уялдаа холбоо бүхий гурван цуврал дэвтэрээс бүрдсэн оюутан сурагч гадаад хэл сонирхогч нарт зориулсан дуудлага бүхий хоёр цуврал сд-тэй худалдаалагдаж байгаа аж.
5. Ах дүү
Гриммийн үлгэрүүд
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхийн номын редакц,
Үнэ: 9800
Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакци “Дэлхийн шилдэг үлгэрүүд“ цувралын хүрээнд эрхлэн гаргаж буй “Ах дүү Гриммийн үлгэрүүд“ номоо танд өргөн барьж байна. Энэхүү номыг бүтээхдээ Гриммийн үлгэрүүдийн иж бүрэн эх түүврээс орчуулгыг Монгол уншигч хүүхдүүдэд зориулж хэл найруулгын өндөр түвшинд зохиомжлон найруулсан ба үлгэрийг амьлуулах баатруудын зургыг монгол зураачдын баг зурснаараа ихээхэн онцлогтой юм. 200-гаад жилийн түүхтэй энэхүү алдартай үлгэрүүдийг дэлхийн бүх хүүхдүүд уншдаг бөгөөд монгол хүүхдүүд ч эх хэлээрээ унших боломжтой боллоо.
6. Сургамжит
өгүүллэгүүд
Эрхлэн гаргасан: Эмпати төв, Үнэ: 2900
Хэдэн жилийн хөдөлмөрөөс бүтсэн энэхүү номд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг, бага зэрэг сургамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьжээ.
7. Доктор
Живаго
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар, Үнэ 9800
Монсудар хэвлэлийн газраас дэлхийн сонгодог зохиолуудыг цувралаар эрхлэн гаргаж байгаа. Энэ удаад Нобелийн шагналт дэлхийн сонгодог Доктор Живага хэмээх зохиолыг орчуулан гаргаад байна. Энэхүү зохиол нь дайны үеийн орос орон болон тэр үеийн нийгмийн байдал хүмүүсийн ахуй амьдралыг уран сайхнаар эмч Живагогийн амьдралаар дүрслэн харуулсан сонирхолтой зохиол юм.
8. Slаm dunk
манга цуврал комик-4
Иноүэ Такэхито, Үнэ: 3900
Залуус хүүхдийн сонирхлыг татан хүсэн хүлээж байдаг сонирхолтой цуврал комикийн 4-р цуврал “ГОЛ БААТАР” гараад байна. Энэхүү цувралууд нь сагсан бөмбөгийн сонирхолтой, хөгжилтэй адал явдлаар дүүрэн бөгөөд сагсан бөмбөг сонирходоггүй ч уншихад олон адал явдлуудтай учрах болно.
9. Шадар гурван
цэрэг 10 жилийн дараа
Александр Дюма
Эрхлэн гаргасан: Монсудар Хэвлэлийн газар
Дэлхийн сонгодог зохиол болох энэхүү бүтээлийг мэдэхгүй киног нь үзээгүй хүн ховорхон биз ээ. Олон уншигчдын хүсэлтээр Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг дэлхийн сонгодог зохиолуудын цувралдаа Монгол хэлнээ орчуулан хоёр цувралаар гараад байна.
10. Ногоон
нүдэн лам /роман/
Эрхлэн гаргагч: Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт
Үнэ: 15000 2008он
Энэхүү романаа төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан
хохирогчид, тэдгээрийн ар гэр үр хүүхдэд зо
риулан бүтээжээ. Монгол улсын төрийн
хилс хэргээр хэлмэгдэгсдийн үнэн бодит амьдарлаас сэдэвлэн бичсэн түүхийн
үнэнийг харуулсан романаа зохиогч нөхрийнхөө хамтаар бүтээсэн байна.
Мөн удахгүй буюу ирэх бямба гаригт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакциас “Ханс Кристиан Андерсений үлгэрүүд”-ийг шинээр хэвлэн гаргасны нээлтийн ажиллагаа болох юм байна. Энэхүү номонд “Эрэлхэг тугалган цэрэг”, “Хааны шинэ хувцас”, “Чүдэнз зардаг охин” зэрэг бидний сэтгэлд хоногшин үлдсэн үлгэрүүд багтжээ.
Нээлтийн ажиллагааны хүрээнд хүүхэд багачуудын дунд хамгийн хөөрхөн үлгэрийн баатрын хувцастай ирсэн хүүхэд, “Ах дүү Гриммийн үлгэрүүд”-ээс хамгийн сайн үлгэр ярьсан хүүхдийг тус бүр шалгаруулах гэнэ. Мөн энэ үеэр “Жангар” хүүхдийн номын редакцийн хамт олны хүүхэлдэйн театрчилсан тоглолт болох юм байна.
Ч.Солонго