Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх нэвтрүүлгийн үеэр цөмийн зэвсгийг хөөргөх товчлуур үргэлж ширээн дээр нь байдаг тухай хэлээд Америкийн Нэгдсэн Улс дайн эхлүүлэх боломжгүй хэмээн анхааруулжээ.
Тэрбээр “Бидэнд АНУ-ыг бүхэлд нь үгүй хийж чадах зэвсэг бий. Энэ бол заналхийлэл бус, харин бодит үнэн” гэжээ. Хариуд нь Трамп “Тэдний юу хийж чадахыг бид харах болно” хэмээн хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд хийсэн цөмийн бус пуужингийн удаа дараалсан туршилт, цөмийн зэвсгийн хөтөлбөр зэргээс Умард Солонгос хүчтэй шүүмжлэлд өртсөөр байгаа юм.
Ким Жон Ун “Бид цөмийн зэвсгийн хөтөлбөрт анхаарч байна. Хүсэж буй зорилгодоо хүрэхээс өмнө хэд хэдэн шатыг давах хэрэгтэй. Мөн цөмийн зэвсгийн хошуу, баллистик пуужингийн чанарыг сайжруулж, хөөрөх хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн мэдэгдэлдээ хэлжээ.
Эх сурвалж: BBC