Гарааны бизнесийн экосистемыг бүрэлдүүлэх чиглэлд зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Startup Mongolia ТББ-аас "Startup Christmas and New Year Market" үзэсгэлэн худалдааг энэ сарын 08-10, 16, 17-ны амралтын өдрүүдээр Workcentral Mongolia хамтын оффист зохион байгуулна.
Shark Tank нэвтрүүлгээр олны танил болоод буй Жасу эсгий урлал, Гилгэрэм саван, Highgarden цай тэргүүтэй нийт 30 орчим гарааны бизнес эрхлэгч оролцоно. Энэ үеэр байгууллага хамт олон, хувь хүмүүс шинэ жилийн бэлгээ гарааны бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүнээс сонгож, олон шинэлэг сургалт өдөрлөгт оролцох боломжтой юм.
Сүүлийн жилүүдэд залуучууд монгол түүхий эд, өв уламжлал, нуугдмал боломжуудыг ашиглан, орчин үеийн шинэлэг өнгө агуулга, бүтээлч санаа, шийдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх соёл түгээмэл болж, гарааны бизнес эрхлэгчид дунд олон улсын зах зээлд гарч худалдаагаа тэлэх, эх орондоо томоохон хөрөнгийн урсгалыг татах хүсэл нэмэгдсээр байна.
Иймд Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас гарааны бизнесүүдэд олон улсад худалдаа эрхлэх, экспортоо эхлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, гарааны бизнесүүдийн үзэсгэлэн худалдааг дэмжихээр болжээ. Нэгдсэн үзэсгэлэн худалдааны үеэр гарааны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүсгэн байгуулагчдыг дэмжих нэг цэгийн үйлчилгээ хүргэх зорилготой Startupbase.mn цахим хуудсыг нээж, үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулах аж.
“Startup Mongolia” ТББ-аас нийт 400 гаруй арга хэмжээ, сургалт зохион байгуулж, 200 орчим гарааны бизнесийн төслийг дэмжиж ажиллажээ. Эдгээрт нийт 61 мянга гаруй бизнес санаа тээгч залуусыг хамруулсан байна. Улсын хэмжээнд жилд 1 тэрбум төгрөг давсан борлуулалтын орлоготой гарааны бизнесүүд олноор төрөн, гарааны бизнесийн хамтын оффисууд байгуулж, хувийн болон хөрөнгийн нэгдэл бүхий хөрөнгө оруулалтын сангууд ч байгуулагдаж эхэлжээ.