Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь мөн буруу тусдаг. Өөрөөр хэлбэл их гэрлийн ойрын тусгал нь буруу тусдагаас эсрэг урсгалаас орж ирж буй автомашины жолоочийн нүдийг гялбуулдаг.
Энэ гялбалтаас болж шөнийн цагаар янз бүрийн осол аваар гарах магадлал маш өндөр. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг хэрхэн өөрчилж, зөв болгох талаар судалж үзсэний үндсэн дээр тусгай бэлдэц ашиглахаар болсон байна.
2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй.
500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй
Нийт ослын олонх 18:00-00:00 цагийн хооронд байдаг тул Монгол Улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байна.
Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын “Нийтлэг шаардлага” хэсэгт, замын хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсэхээс сэргийлж зүүн гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд нийцсэн гэрлийн тусгалтай болгож өөрчилж болно гэж заасан. Гэрлийн тусгалыг өөрчлөхдөө 1958 онд Женев хотод батлагдсан хэлэлцээрийн хүрээнд, НҮБ-аас гаргасан техникийн R112 дугаар зохицуулалтын 5.8.1 болон 5.8.2.2-т заалт, гэрлийн тусгалыг хэмжихдээ техникийн R48 дугаар зохицуулалтыг баримталсан.
Бэлдэцээ ирэх сард авто засварын газруудаар дамжуулан жолооч нартаа хүргэхээр авто засварын газруудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Мөн замын цагдаа нартай хамтарч хяналт тавихаар ярилцаж байна. Тусгай бэлдэцийг үнэгүй өгнө. Товчхондоо авто засварын газраар үйлчлүүлсэн жолооч нар маань уг бэлдэцийг үнэгүй хийлгүүлнэ гэсэн үг” гэв.
Мөн АТҮТ-өөс инженер техникийн ажилтан, тээврийн хэрэгсэл ашиглагч нартаа зориулж, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх гарын авлага гаргаж байгаа юм байна.