"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээний талаар мэдээллээ.
Тэмцээний шагналын сан 154 000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000 /16.4 сая төгрөг/, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардана. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.
Энэ сарын 24-д буюу баасан гарагт эхлэх тэмцээнд манай улсын 55 тамирчин зодоглох бөгөөд ахлах дасгалжуулагчаар МУГД Х.Болдбаатар ажиллаж байна.
Тэмцээнд 30 орны 265 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах бол Украины шигшээ баг ирээгүй аж.
Шигшээ багийн тамирчинд он гарснаас хойш Орос, Франц, Бельги, Израилын тамирчидтай бэлтгэл хийсэн бөгөөд залуу тамирчдаа сойж байгаа талаар ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ярив.
Мөсөн өргөөд болох тэмцээний өдрийн тасалбар 30-50 мянган төгрөгийн үнэтэй байх ба Спортын төв ордонд борлуулна.
Манай улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо зохиосон бол 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаад зэрэглэл ахин Гранд Слам болж зохиогдож байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүн
- -60 кг: Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ
- -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Ганбаатарын Одбаяр, Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Баттулгын Мөррэнцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр, Төмөрсанаагийн Рэнцэндорж
- -90 кг: Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга
- -100 кг: Батхуягийн Гончигсүрэн, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр, Дарьхүүгийн Нямхүү
- +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Аманжолын Арман, Уламбаярын Балжинням
- -48 кг: Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд
- -52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Энхбаатарын Номинтуяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Цэрэнтогтохын Гал-Од
- -57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Оюунчимэг, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
- -63 кг: Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа
- -70 кг: Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнхтуяа, Баатарсүх Ганзаяа
- -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн, Баттулгын Хонгорзул, Батсуурийн Ням-Эрдэнэ
- +78 кг: Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул, Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа