Үндэсний сурын холбооноос нум сумын үзэсгэлэнг өнөөдөр 12 цагаас Уран зургийн
галерейд зохион байгуулна. Хойтон болох холбооныхоо 50 жилийн ойг угтан эл
үзэсгэлэнг гаргаж байгаа бөгөөд санаачлагч нь улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай юм.
Тэрбээр сурын талбайд хөл сум тавьснаас хойш 60 жилийг ардаа үджээ.
Үндэсний сурын анхны үзэсгэлэн эл ойтой давхцаж байгаад ахмад харваач тун
бэлгэшээж буй аж. Сүхбаатар мэргэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан
тосгоны “Хөвчит нум” ХХК-д ажилладаг. Тус үйлдвэрт хийсэн нум сумны үзэсгэлэнд
тавигдаж буй. Эл үзэсгэлэнгийн талаар Ж.Сүхбаатар мэргэнээс лавлаж сонирхлоо.
-Нум сумны үзэсгэлэн маань дөрвөн хэсэгт хуваагдаж байгаа. Үндэсний сурын
түүхэн хөгжлийг харуулсан гар зургийн үзэсгэлэн, эртний үеэс өнөөг хүртэлх нум
сумыг харьцуулсан биет зүйлс, харваачдын фото зураг, видео бичлэгүүдийг
үзэсгэлэндээ багтаасан. Үзэсгэлэн маань долоо хоног гарна. Үндэсний сурыг ард
түмэндээ сурталчлахын сацуу хэрхэн үйлдвэрлэх технологийг танилцуулахыг бид
зорьж байна.
-Нум сумыг урлахад шаардагдах түүхий эдийн талаар уншигчдад маань мэдээлэл
өгнө үү?
-Нум сум хийхэд янгирын эвэр, хус мод, малын шөрмөс, цавуу ордог. Үзэсгэлэнд
бид эдгээр материалыг ч тавьсан. Сонирхуулахад нэг нум хийхэд дөрвөөс зургаан
сарын хугацаа шаарддаг.
-Янгир дархан цаазтай амьтан. Тэгэхээр эвэр ховор олдог байх даа?
-Хэцүү л дээ. Гэхдээ яалаа гэж дархан цаазтай амьтанг намнах вэ? Танил
хүмүүстээ захиж авчруулдаг. Янгирын өгөршсөн эврээр нум хийдэг юм.
-Танай үйлдвэр жилд хэчнээн нум үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Дээр үед 40-50 нум хийдэг байсан. Одоо үйлдвэрлэдэг нумын тоо өсч байгаа.
Захиалагчид ч олширч байна. Ялангуяа гадаадынхан нум сум захиалж хийлгэдэг.
Манай үйлдвэр хүүхдийн, бэлэг дурсгалын, спортын чиглэлээр нум сум
үйлдвэрлэдэг.
Б.Өгдэй