-Тэрбээр манай сэтгүүлчийг "ална шүү" хэмээн заналхийллээ-
"Мон та реп" хамтлагийн дуучин 30 настай эрэгтэй Э-г "Дижитал" хамтлагийн гишүүн болох н.Бат-Отгон, н.Мөнгөө нар зодсон гэх мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын өчигдрийн рапортад тэмдэглэгджээ. Уг хэрэг Баянгол дүүргийн IV хороонд байрлах "Батхаан" зочид буудалд өнгөрөгч ням гаригт болсон аж. Тэд архи ууцгааж байгаад 08 цагийн үед маргалдан улмаар Э-г бүлэглэн зодсон байна. Энэ талаар "Хип хоп" холбооны ерөнхийлөгч Баавараас утсаар тодруулахад "Тэд манай хамтлагийн гишүүд биш, наад мэдээллээ бичвэл чамайг ална шүү" гээд утсаа таслав. Төд удалгүй Баавартан манай редакцид хоёул урилгагүй зочилж сэтгүүлчийн эрхэнд халдан танхайрч, бүдүүлэг загнан "Ална шүү" хэмээн сүрдүүлсэн юм. Улмаар редакци даяар хашигчин танхай зангаа таниуллаа. "Хип хоп" холбооны ерөнхийлөгч гэх Баавар манай байгууллагад ирж бүдүүлэг зангаараа гайхуулсан нь нэг удаа биш юм. Хар тамхины хэрэгт нэр холбогдсон түүний тухай мэдээлэл өнгөрсөн онд манай сонинд нийтлэгдсэний дараа мөн урилгагүй зочилж бачуурч, балмад загнаад гарч билээ.
Тэрхүү мэдээллийн дараа "хип хоп" стилийн дуучдаас өдгөө ял авсан нь бий. Олонд бүрэн танигдаагүй, бүдүүлэг үг хэллэгээр үглэж дуулсан зарим залуу дуучин үнэхээр өөрсдийгөө "Одонцор" болгодог бололтой юм. Бусадтай зөв харьцаж, бусдыг хүндэлж чаддаггүй Баавар мэтэд дууны үг хараал, ерөөл байхаас ч аргагүй юм билээ. Бусдын анхаарлыг татах гэсэндээ хар үг хэллэг "хип хоп"-чдын дуунд хэрэглэгдэх нь зүй ёсны хөгжил биш. Урлаг нийгэмд хүмүүжил, ухаарал, хөгжил авчирч байх ёстой. Уг нь дээрх чиглэлийн дуу хөгжмийг хүүхэд залуус сонирхон сонсч даган дуурайх болсон. Гадаад улс оронд хүчээ аван хөгжиж буй урлагийн энэ төрөлд шинэ цагийн залуус дурлахаас ч яахав. Гэхдээ манай улсын хувьд нэг л биш. "Хип хоп" холбооны ерөнхийлөгч гэх танхай залуу бусадтай харьцаж чадахгүй танхайрч, бүхэл бүтэн байгууллагын хамт олныг үл хүндэтгэн гудамжинд буй мэт аашилж буйгаас харахад манай улсад "Хип хоп" чиглэл урлаг тал руугаа биш гудамжны "хулигаан" тал руугаа хөгжиж буй юм биш биз гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Үгүй юм аа гэхэд энэ чиглэлийг Баавар мэтийн танхай залуус гартаа атгажээ. Аливаа удирдагч, тэргүүлэгч бусдад үлгэр дуурайлтай нэгэн байх учиртай. Гэтэл Баавартаныг "хип хоп"-чдын ерөнхийлөгч гэх нь битгий хэл урлагт дуртай дуучин гээд хүндэтгэх өчүүхэн ч гялбаа алга. Түүнийг дуучин гэхээсээ илүү шинэ залуу хамтлагуудыг дарамталдаг нэгэн гэх яриа л харин илүү чих дэлсдэг.
Бааварын хэлж байгаагаар
бол "Батхаан" зочид буудалд болсон хэрэгт "Ice
top" хамтлагийнхан холбоотой гэнэ.
Э-г зөвхөн "S&I” хамтлагийн Бадьгаа гэгч л зодсон юм байх. Энэ нь
"хип хоп"-ын ерөнхийлөгчид огт хамаагүй хэрэг. Учир нь тэр
"Дижитал" хамтлагийг тэргүүлдэгээс тэр. Амиа хоохойлж, арьсаа
хамгаалсан, хип хопчдоо өмөөрөх чадваргүй Баавар гэгч "Хип хоп"-чдын
ерөнхийлөгч байхдаа ч яахав дээ. Цагдаагийнханд хэн нь "Дижитал"
хамтлагийн гишүүд зодоон үүсгэсэн тухай мэдээлэл өгөөд рапортанд бичигдчихсэн
юм болоо Баавараа.
Дуучдад зодуулсан
хохирогчийн бие тааруу, өдгөө Гэмтэл, согог сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж
байна.
Б.Анхтуул