Гималайн нуруунд авирахаар бэлдэж байсан уулчдын баг цасан нурангид өртөж, хоёр хүний амь нас үрэгджээ.
Тодруулбал өчигдөр өглөө Балбын Мананг гэх дүүрэгт орших далайн түвшнээс долоон мянган метрийн өндөр оргилын суурь баазад их хэмжээний цасан нуранги үүссэн байна. Нурангиас үүдэн ойролцоогоор арав гаруй хүн ор сураггүй алга болжээ.
Алга болсон хүмүүс нь Балбын нэгэн аяллын компанийн уулчид болон туслах ажилчид байв. Тэд гадаадын жуулчдаас түрүүлэн явж, авиралтын баазыг бэлтгэх, зам чиглүүлэх, хамгаалалтын олс бэхлэх үүрэгтэй байжээ.
Ойрын өдрүүдэд тус бүс нутагт ихээхэн хэмжээний цас орсон байна. Үүнээс болж Балба, Төвдийн хил орчмын Гималайн нуруудын оргилын цаг агаар эрс муудсан аж.
Цаг агаарын улмаас аврах ажиллагаа хүндрэлтэй өрнөж байгаа ба эхний үед нисдэг тэрэг, газрын аврах багууд ослын газарт хүрч чадаагүй байна.
Албаны мэдээллээр одоогоор найман ажилтан алга болсон бөгөөд хэдэн хүн ор сураггүй байгааг нарийвчлан тогтоож амжаагүй байна.
Гималайн мөсөн гол нурж, асар их хэмжээний ус, шавар Тришули голын хөндийгөөр урсан бууснаар 1,400 гаруй хүн амиа алдсан нь тогтоогджээ.
Үүний зэрэгцээ Азийн бусад оронд ч эрс тэс цаг агаарын улмаас хохирол гарсаар байна.
Энэтхэгийн Уттар Прадеш мужид хүчтэй аадар борооны улмаас 50 гаруй хүн нас барсан бол Тайландын нийслэл Бангкок хотод үерийн онц байдал зарлаж, иргэдэд гэртээ байх эсвэл өндөр давхарт шилжин байрлахыг зөвлөжээ.
Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр Токио хотыг дайрсан Дуэжуан хар салхи ойролцоох мужуудад хөрсний нуранги үүсгэж, дөрвөн хүний аминд хүрсэн байна.
Номхон далайн бүсэд болж буй хүчтэй шуургануудыг далайн усны температурын өсөлттэй холбоотой "Эль Ниньо" үзэгдэл эрчимжүүлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: BBC