УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газар ирэх оноос эрчим хүчний шинэ эх үүсвэр, тархмал сүлжээ, хуримтлуурын шийдлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Цахилгаан тээврийн хэрэгсэл, машин, механизм болон ногоон өртөөний сүлжээг бий болгоно.
Энэ бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө. Ингэхдээ 0-3 жилийн насжилттай машин, механизмын татварыг тэглэх ба энэ шийдвэрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан, Энэ бодлогын хүрээнд цахилгаан машин дэмжигдэнэ. Нөгөө талаас жил бүр шатахууны импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо хадгална. Хүлэмжийн хийг ялгаруулах хэмжээг 166 мянган тонноор бууруулна.
Мөн уул уурхайн салбарын машин, механизмууд цахилгаан тэжээлтэй болж буй энэ үед нефть импортын хангамжийг бууруулж, гол орлого олж байгаа уул уурхайн салбарынхаа шатах, тослох материалын эрсдэлээс чөлөөлж буй юм. ААН-үүд иргэдийн машинаа цэнэглэх цэгүүдийг бий болгоно. Харин уул уурхайн салбарын хүнд даацын машин, механизмын цэнэглэх станц нь илүү том хөрөнгө оруулалт шаардана гэлээ.