Киргизстан Улсын Бишкек болон Чолпон-Ата хотуудад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-аас Монгол Улсын баг тамирчид 26 медаль хүртлээ.
Тухайлбал, спортын 27 төрөлд 135 тамирчин оролцож 4 алт, 4 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж, нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Наадмын сүүлийн өдрүүдэд Ираны "Пахлавани" бөхийн +90 кг төрөлд 36 орны бөхчүүд оролцсоноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших, оюун ухааны спорт болох “Тогыз хумалах” тэмцээнээс эрэгтэй багийн төрөлд Х.Ерманат, Ш.Болатбек нар тус тус хүрэл медаль хүртсэн.
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд спортын 43 төрөлд 106 улсын 2355 тамирчин оролцжээ.
Наадмаас 29 орны баг тамирчид медаль хүртэж, үүнээс 12 орны тамирчид алтан медальтан болжээ. Казахстан, Киргизстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарч, Узбекистаны баг шагналт 5 дугаар байрт орлоо.
Дараагийн наадам 2028 онд ОХУ-ын Казань хотноо зохиогдох ажээ.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам