gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кофе уунгаа хүссэн бүхнээ урлах боломжтой “Оёдлын кафе”

Г.Саруулсанаа
Нийгэм
3 цаг 8 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Нийгэм
3 цаг 8 минутын өмнө
Кофе уунгаа хүссэн бүхнээ урлах боломжтой “Оёдлын кафе” “Оёдлын кафе”-гийн үүсгэн байгуулагч Б.Нямдэлгэр

Хотын нэгэн гудамжинд оёдлын машины тачигнах чимээ сонсогдоно. Эргэн тойрноо ажвал бор өнгийн хаяг дээр "Оёдлын кафе" гэж бичжээ. Хаалгыг нь татан ороход кофены үнэр, даавууны өнгө, оёдлын машинаар дүүрэн дулаахан орчин угтав. Шинэхэн нээгдсэн "Оёдлын кафе"-ны талаар үүсгэн байгуулагч Б.Нямдэлгэртэй ярилцлаа.

БҮТЭЭЛЧЭЭР ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ОРОН ЗАЙ

- Манай кафе нээгдээд ердөө нэг сар болж байна. Найз нөхөд, ойр дотнын хүмүүс хамтдаа ирж, бүтээлчээр цагаа өнгөрүүлээсэй гэж бодон энэ орон зайг бий болгосон.

Үйлчлүүлэгчдэдээ аль болох тухтай орчин бүрдүүлэхийг зорьдог. Хүмүүс кофе уунгаа тайван сууж, өөрсдийн гараар хүссэн зүйлээ урлаасай гэж хүсдэг юм. Хувцас хэрэглэлээ хүнээр оёулах, эсвэл оёдлын машин хайж гуйх шаардлагагүй. Манайд ирээд тухтай суунгаа оёдлоо хийх боломжтой.

Оёдлын кафе нээснээс хойш миний хамгийн их сонссон үг бол "Баярлалаа".

Кафе гэхээр хүмүүст дулаахан, тайван мэдрэмж төрдөг шүү дээ. Би ч оёдлын кафегаа яг тийм төсөөллөөр нээсэн. Ирсэн хүн бүр тухлан сууж, суралцаж, хүссэн зүйлээ оёх боломжийг бүрдүүлэхийг зорьсон.

Манай кафегийн засвар, тохижилтоос эхлээд бараг бүх зүйлд миний болон гэр бүлийнхний минь хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Өөрсдийн гараар хийж бүтээсэн болохоор илүү үнэ цэнтэй санагддаг.

Хүмүүс үүдний урдуур явж байгаад л орж ирдэг. "Өө, оёдлын кафе энд байдаг юм уу", "Интернетээс харсан, ямар хөөрхөн газар вэ" гэх мэт урмын үгс их хэлдэг. Манайх өдөр тутмын хэрэгцээний үйлчилгээ биш, зорьж ирэх газар учраас одоохондоо хүн, хөдөлгөөн харьцангуй бага байна.

Гэхдээ үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байдаг. Хувцас, дээл оёулсан хүмүүс "Дараа өөрөө оёж үзнэ ээ" гэж хэлдэг. Зарим хүн үйлчлүүлэхгүй ч гэсэн зориод ирж, кафетай минь танилцаад урмын үг хэлээд буцдаг.

Оёдлын кафе нээснээс хойш миний хамгийн их сонссон үг бол "Баярлалаа". Энэ үг л хамгийн том урам зориг болдог доо.

АНХ ААВДАА ДЭЭЛ ОЁЖ ӨГӨХӨД НУЛИМС НЬ ЦИЙЛГЭНЭЖ БАЙСАН

- Оёдлыг анх хадам ээжээсээ сурсан. Оюутан байхдаа дээлийн товч, шилбэ оёхоос эхэлж байлаа. Түүнээс хойш оёдол хамгийн дуртай зүйлсийн минь нэг болсон.

Оёдол амар ажил биш. Заримдаа нэг л болж өгөхгүй, уур хүрээд хураагаад орхих үе бий. Хэсэг хугацаанд амарсны дараа эргээд харахад алдаа нь олддог л юм. Ингээд үргэлжлүүлэн оёсоор эцэст нь өөрийн гараар бүтээсэн зүйлээ харах хамгийн сайхан мэдрэмж. Би монгол дээл оёх дуртай. Үндэсний дээл хувцсаа өмссөн хүн бүр жавхаатай, сайхан харагддаг.

Анх аавдаа дээл оёж өгөхөд сэтгэл их хөдөлж билээ. Бариад л баймаар, урласан бүтээлээ дахин дахин хармаар санагдсан. Аав минь ч маш их баярласан. Зөвхөн түүнд зориулж урласан болохоор илүү онцгой санагдсан байх. Анх удаа оёж өгсөн болохоор ч тэр үү, аав маань нас өндөр болсонд уу, дээлээ өмсөөд нулимс нь цийлгэнэж байсан. Тэр мөч одоо ч санаанаас гардаггүй.

Хүнд бэлэг өгөх нэг хэрэг. Харин өөрийн гараар урлаж бүтээсэн зүйлээ хайртай хүндээ өгөх бүр ч онцгой. Дээл, хувцас оёж өгөх нь цаанаасаа баяр баясал, догдлол авчирдаг. Тиймдээ ч өнөөдөр өөрийн дуртай зүйлээ бусадтай хуваалцахыг хүсэж, энэ кафегаа байгуулсан гэж боддог.

    ЖИЖИГХЭН Ч ГЭСЭН ЗОРИЛГОДОО ХҮРСЭН МЭТ САНАГДСАН

    - Манай кафе хүн бүрд нээлттэй. Заавал оёдолчин байх шаардлагагүй. Оёж чаддаггүй хүн ч ирээд суралцах боломжтой. Саяхан нэг хүү манай кафег сонирхоод орж ирсэн юм. Өмнө нь нэг ч удаа оёдлын машин барьж үзээгүй байсан. Түүнд машины ажиллагааг зааж өгч, хэрхэн оёхыг тайлбарласан. Ингээд тэр хүү анхны бүтээлээ хийж, цүнх оёод явсан. Тэр мөч их урам өгсөн.

    Ер нь хийх хүсэлтэй хүн юуг ч бүтээж чадна гэж боддог.

    Өнөөдөр интернет, технологи маш сайн хөгжсөн байна. Хүссэн цахим платформоосоо эсгүүр хийх, оёдол оёх арга барилыг сурах боломжтой болсон. Хүн бүрийн шүүгээнд багадсан, муудсан эсвэл өмсөхөө больсон хувцас байдаг. Бид ихэнхдээ тэдгээрийг хаядаг эсвэл оёдолчинд өгдөг. Харин багахан сонирхол, хичээл зүтгэл байхад тэр хувцсыг задлаад цоо шинэ зүйл урлаж болно. Ер нь хийх хүсэлтэй хүн юуг ч бүтээж чадна гэж боддог.

    Энэ бол миний анхны бизнес. Шинэхэн нээгдсэн болохоор цөөхөн хүнтэй үеүд бий. Гэхдээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, сайхан үгс урагшлах эрч хүч өгдөг. Бизнес болгон л ингэж эхэлдэг байх.

    Оёдлын кафе нээгдсэн эхний өдрүүдэд хоёр найз ирж үйлчлүүлсэн юм. Нэг нь хөдөө амьдардаг, нөгөөтэйгөө уулзахаар хотод ирсэн байсан. Тэд хамтдаа сууж нэг нэгэндээ биеийн тамирын хослол, даашинз оёж өгсөн.

    Тэр мөчийг ажиглаж суухдаа оёдлын кафегаа нээсэн шалтгаан минь биелж байгаа мэт мэдрэмж авсан. Хүмүүсийг бүтээлээр нь, дурсамжаар нь холбож байгаа юм шиг санагдсан. Жижигхэн ч гэсэн зорилгодоо хүрсэн мэт болсон доо.

    Би "Бодож явбал бүтнэ" гэдэгт итгэдэг. Анх ажлын байртай болно гэсэн энгийн нэгэн бодол, ярианаас энэ кафе эхэлсэн. Хүн мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүссэн зүйлдээ хүрдэг гэж боддог.

    Байршил: 100 айл, Авто плазагаас хойш 200 метр
    Холбогдох утас: 88191823

    Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

    Гэрэл зургийг: Б.Даваа

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан