АНУ-ын Массачусетс мужийн иргэн Линдсей Кланси гурван хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ч түүний шүүх хурал тангарагтны шүүх нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүйн улмаас хүчингүй болжээ.
36 настай Кланси 2023 оны нэгдүгээр сарын 24-нд Даксбери хот дахь гэртээ тав, гурван настай болон найман сартай гурван хүүхдээ боомилж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Үүний дараа тэрээр цонхоор үсэрч амиа хорлохыг завдсан бөгөөд улмаар саажилттай болсон байна.

Кланси хүүхдүүдийнхээ амийг хөнөөсөн гэдгээ үгүйсгэдэггүй боловч тухайн үедээ төрсний дараах сэтгэцийн эмгэг буюу postpartum psychosis-т орсон байсан тул хийсэн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан гэж өмгөөлөгчид нь тайлбарлажээ. Мөн түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар эмчлүүлж, олон төрлийн эм хэрэглэж байсан нь шүүхийн гол асуудлуудын нэг болсон байна.
Нөхөр нь түүнийг хүүхдүүдээ хайрладаг сайн ээж байсан гэж тодорхойлж, болсон явдалд түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин прокурорууд Кланси үйлдлээ урьдчилан төлөвлөсөн бөгөөд тухайн үедээ хийж буй зүйлээ ойлгож байсан гэж үзсэн байна. Тэд Кланси нөхрөө гэрээс гаргаж, хүүхдүүдээ хөнөөх боломж бүрдүүлсэн гэж тайлбарлажээ.
Таван долоо хоног орчим үргэлжилсэн шүүх хурлын дараа 12 тангарагтны бүрэлдэхүүн долоо хоног гаруй хэлэлцсэн ч эцэст нь санал нэгдэж чадсангүй. Улмаар есдүгээр сарын 4-нд шүүгч Уильям Салливан шүүх хурлыг хүчингүй болгосон байна.
Шүүх хурлын үеэр Клансигийн нөхөр, хүүхдүүдийн эцэг Патрик Кланси мэдүүлэг өгсөн бөгөөд эхнэрийнхээ сэтгэцийн байдал эрс муудсаныг онцолсон байна. Тэрээр Линдсейг хүүхдүүдээ хайрладаг сайн ээж байсан гэж тодорхойлж, болсон явдалд түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Шүүхийн дараагийн хэлэлцүүлгийг есдүгээр сарын 29-нд хийхээр товлосон бөгөөд прокурорууд Клансиг дахин шүүх эсэх асуудлыг шийдэх юм. Хэрэв дахин шүүхээр болсон тохиолдолд түүнд тавьсан хүн амины хэргүүд үргэлжилнэ.
Энэ хэрэг АНУ-д төрсний дараах сэтгэцийн эрүүл мэнд, эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ болон сэтгэцийн эмгэг эрүүгийн хариуцлагад хэрхэн нөлөөлөх ёстой вэ гэсэн өргөн хүрээний маргааныг дагуулсан юм.
:max_bytes(150000):strip_icc():focal(735x260:737x262)/patrick-lindsay-clancy-kids-73026-78deb23979b34685a3452b8394be0b99.jpg)
Эх сурвалж: Reuters