Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.09.08)-ийн хуралдаан 15.31 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэллээ.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эмнэлгүүдийн өр төлбөр ямар байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулж байгаа бол ямар тусламж, үйлчилгээний зардлыг хасаж, төсвийн хэмнэлтэд хамруулж байгаа, үүнд ямар шалгуур баримталсан зэргийг асуув.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр
- Нийгмийн даатгалын шимтгэлийн 61.9 тэрбум төгрөгийн,
- Эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын 130.0 тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг мэдээлэв.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн хамааралтай бүлгүүдийн санхүүжилтэд тодорхой зохицуулгууд оруулж, тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлсэн тул өр төлбөр оны эцэст буурна гэлээ. Харин төсвийн тодотголд эрүүл мэндийн даатгалын зардлын дахин хуваарилалтад 79.3 тэрбум төгрөг, сайдын багцын эмнэлгүүдэд 10.9 тэрбум төгрөг нэмж хуваарилж буй талаар тайлбарлалаа.
Эх сурвалж: parliament.mn