Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ-аас тасралтгүй шатахуун нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 79 вагон АИ-92 шатахууны нөөц байна. БНХАУ-аас энэ сард 8000 тонн АИ-92 шатахуун авахаар гэрээ хийсэн, гэрээний дагуу шатахууныг авчирна.
ОХУ-ын нөхцөл байдал улам хүндэрсэн. Газрын тосны боловсруулах үйлдвэрүүд нь дроны цохилтын улмаас сүйрч байна. Тэдгээр үйлдвэрийг засаж сэлбэхээс эхлэн ойрын 2-3 жилдээ шатахууны хомсдол үүссэн хэвээр байна гэж тооцоолсон.
Өмнөх сард 85 ам.долларт зарагдаж байсан шатахуун энэ сард 105 ам.доллар болон өсжээ.
Тиймээс бид бэлтгэлээ хангаж, эхний ээлжид шатахуун нөөцлөх саваа бэлдэж дуусах хэрэгтэй. Мөн олон эх үүсвэрээс шатахуун авах боломжийг эрэлхийлж буй. Жишээлбэл, БНСУ-аас 2000 тонн АИ-92 шатахуун авсан. Цаашлаад Малайз, Сингапур, Беларусь улсаас шатахуун авах талаар ярьж байна.
Иргэд шатахууны чанарын асуудлаар гомдол гаргасан тул зарагдаж буй шатахуунд хяналт, шалгалт хийнэ. Аравдугаар сарын үнийн мэдээлэл есдүгээр сарын 25-нд ирнэ. Ирэх сард БНХАУ-аас 20,000 тонн шатахуун авна гэж урьдчилсан гэрээ хийсэн. Энгийн АИ-92 шатахууны үнийг тогтмол барих, харьцангуй багаар нэмэх бодлогыг баримталдаг. АИ-95, дизель түлш зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүн зах зээлийн зарчмаар үнэ нь өсөж байна. Өмнөх сард 85 ам.долларт зарагдаж байсан шатахуун энэ сард 105 ам.доллар болон өсжээ.
Орон нутагт энгийн АИ-92 шатахууныг зөөвөрлөж байгаа учраас нийслэлд энгийн АИ-92 шатахууны нөөц бага байна. Мөн дөрвөн аймаг шатахууны хүлээгдэлтэй байна.
Бүх боомтоор шатахуун орж ирэх боломжийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар Евро-95 төрлийн шатахууны нөөц хангалттай харин энгийн АИ-92 төрлийн шатахуун хомсдолтой байгаа юм. Тиймээс дор бүрнээ нөөцөө бүрдүүлэн ажиллахыг аж, ахуйн нэгжүүдэд уриалж байна" гэж мэдээлээ.
Шатахуун хомсдож эхэлснээс даруй 50-иад хоног өнгөрчээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам