gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хойд Солонгос цэргийн армиа ОХУ-Украины дайнд дахин илгээх үү?

Г.Саруулсанаа
Дэлхийд
3 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Дайсны галд өртөж байсан ч дайран орж, аюулыг үл хайхарсан мэт харагдах цэргүүд. Бууж өгөхийн оронд амиа егүүтгэхийг сонгосон гэх элит анги. Эдгээр хүмүүс бол 2024 онд Москвагийн Курск мужид Украины цэргийн гэнэтийн давшилтыг няцаах ажиллагаанд тулалдахаар ирсэн Хойд Солонгосын цэргүүд.

Тэд маш их хохирол амссан бөгөөд нийт 13 мянган цэргээс ойролцоогоор 3 мянга нь амь үрэгджээ. Гэсэн ч Украины армийг Курскийн бүсээс шахан гаргаж чаджээ. Үүнээс хойш тэдний тухай мэдээлэл харьцангуй намжсан ч саяхан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Хойд Солонгосын цэргүүд ахин дайны талбарт гарч болзошгүйг анхааруулав. Тодруулбал өнгөрсөн сард Зеленьский Оросын талд тулалдахаар Хойд Солонгосоос 50 мянган цэрэг илгээгдэж магадгүйг мэдэгдсэн. Мөн БНСУ-ыг Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Тэгвэл яагаад Хойд Солонгос ОХУ-д туслах болов? 2024 оны зургадугаар сард Ким Жон Ун болон Путин нар "Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээнд хоёр улсын нэг нь халдлагад өртвөл нөгөө тал нь туслах тухай заалт багтжээ.

ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Москва олон улсын хоригт орж, Пёньян ч мөн адил тусгаарлагдсан хэвээр байгаа учраас хоёр улс бие биедээ улам ойртож нэгэндээ туслах болов.

Оросын талд тулалдахаар Хойд Солонгосоос 50 мянган цэрэг илгээгдэж болзошгүйг Зеленьский мэдээллээ.

Судлаачдын үзэж буйгаар Хойд Солонгосын хамгийн том ашиг нь санхүүгийн орлого. Тэд олон улсын хоригийн улмаас валютын хомсдолд орсон. Иймд Орост сум, пуужин, их бууны хэрэгсэл нийлүүлж, мөн цэрэг илгээснээр их хэмжээний ашиг орлогыг олж байна. Эдийн засгийн өсөлтөд нь Оростой хийж буй хамтын ажиллагаа томоохон түлхэц болжээ.

Түүнчлэн Орост тусалж буй чухал хүчин зүйлүүдийн нэг бол цэргийн технологийг авах ашиг сонирхол гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал Москвад тусалсны хариуд Пёньянд пуужин, хиймэл дагуулын технологи,  агаарын довтолгооноос хамгаалах систем, цөмийн зэвсэгтэй холбоотой зарим мэдлэг сургалт авч байж болзошгүй.  

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (HUR)-ын тооцоолсноор 8500 орчим Хойд Солонгос цэрэг Оросын нутаг дэвсгэрт байгаа аж. Эдгээр цэргүүдийг дөрвөн бригад болгож, ОХУ-ын "Хойд" бүлэглэлд харьяалуулжээ. Тэдний гол үүрэг нь Курскийн бүс дэх улсын хилийг хамгаалж, Украины талын болзошгүй нэвтрэлт, дайралтыг таслан зогсоох юм.

HUR-ын мэдээлснээр Умард Солонгосын цэргүүд одоогоор Украины эзлэгдсэн газар нутагт идэвхтэй байлдааны ажиллагаанд оролцож байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй байна.

ХОЙД СОЛОНГОСЫН ОРОЛЦСОН АНХНЫ ТОМООХОН ДАЙН

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Курскийн хамгийн урд эгнээ руу цэрэг илгээх шийдвэр нь том эрсдэл дагуулсан. Энэ нь тус улсын түүхэнд өөр улсад илгээсэн хамгийн том байлдааны хүч болжээ.

Өмнө нь 1973 оны Араб-Израилийн дайнд Хойд Солонгос Египетэд 1500 орчим цэрэг илгээж байсан. Мөн 1960-аад оны сүүлээр Вьетнамын талд АНУ-ын эсрэг тулалдахаар 87 нисгэгч оролцуулж байсан түүхтэй.

Москвад тусалснаар тэдний олон хүн амиа алдсан ч Хойд Солонгосын эдийн засаг, цэргийн чадавхыг шинэ түвшинд гаргаж, Оростой тогтоосон стратегийн түншлэлийг улам бэхжүүлжээ.

Орост илгээсэн цэргүүдийн дийлэнх нь Хойд Солонгосын армийн хамгийн элит "Storm Corps" ангиас бүрдсэн. Чанга дэглэмтэй, цэрэгжсэн тогтолцоотой Хойд Солонгост эдгээр цэргүүд эх оронч үзэл, удирдагчдаа үнэнч байхаар хүмүүжсэн байдаг.

Орос цэргүүдээс үнэмлэх, зураг, хувийн эд зүйлс олддог байсан бол хойд солонгосчуудын хувьд сум, бууны хэрэглэл л олддог.

Дайны эхний саруудад Москва ч, Пёньян ч тэдний оролцоог албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийв. Украины цэргүүд анх 2024 оны арван нэгдүгээр сард хойд солонгосчуудтай тулсан бол анхны олзлогдсон цэргүүд 2025 оны нэгдүгээр сард бүртгэгджээ.

Украины 95 дугаар Агаарын ангийн "Султан" гэх нэртэй цэрэг тэднийг их бууны өгөөш хэмээн хэлжээ. Тэрээр "Тэд эхлээд хэсэг бүлэг цэрэг явуулна. Тэгээд дараагийн 15-20 хүнийг яг тухайн байрлал руу илгээнэ. Дараа нь дахин хүмүүс ирнэ. Байнга хөдөлж байсан нь давуу талтай ч том өөрчлөлт авчраагүй" гэв.

Мөн Хойд Солонгосын цэргүүд Оросын армитай харилцаа холбоо тогтоох боломж муу, хангалттай тоног төхөөрөмжгүй байжээ.

Тулааны дараа Украины цэргүүд амь үрэгдсэн дайчдын цогцсоос бичиг баримт, мэдээлэл хайдаг байв. Орос цэргүүдээс үнэмлэх, зураг, хувийн эд зүйлс олддог байсан бол хойд солонгосчуудын хувьд зөвхөн сум, бууны хэрэглэл л байдаг байв.

Украины бусад эх сурвалжуудын мэдээлснээр зарим хойд солонгос цэрэг бие хамгаалах хуяг, өвлийн хувцас, хамгаалалтын дуулгагүй тулалдаанд оролцжээ.

БУУЖ ӨГӨХӨӨС ИЛҮҮ АМИА ЗОЛИОСЛОХЫГ СОНГОСОН ЦЭРГҮҮД

Дайнд оролцсон 13 мянган цэргээс ердөө хоёр нь л амьд олзлогджээ.

Украины цэргүүдийн олон нийтэд ил гарсан дүрс бичлэгт шархадсан нэг хойд солонгос цэрэг цасан дунд хэвтэж байхдаа украинчууд ойртон ирэх үед гранат дэлбэлж амиа егүүтгэсэн нь үлдсэн байдаг.

Тэрээр нас барахынхаа өмнөхөн удирдагчийнхаа нэрийг дуудаж байсан гэх мэдээлэл бий. 2025 онд Пёньян хотод гадаадын цэргийн ажиллагаанд оролцсон дайчдад зориулж дурсгалын арга хэмжээ болов.

Арга хэмжээний үеэр Ким Жон Ун олзлогдохын оронд амиа золиосолсон цэргүүдийг онцгойлон магтсан байна. Тэрээр "Агуу нэр төрөө хамгаалахын тулд өөрийгөө золиослохоос буцахгүй байсан баатрууд" гэжээ.

Эх орондоо буцвал гэр бүл нь шийтгэл хүлээнэ хэмээн эмээж байгаагаа илэрхийлжээ.

Ким Жон Ун Курскийн ажиллагаанд амь үрэгдсэн цэргүүдийн тоог албан ёсоор зарлаагүй ч BBC Korea-ийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 2300 орчим цэрэг амиа алдсан байж болзошгүй. Харин Украины Тагнуулын газар 3000 хүн амь үрэгдэж, 1500 хүн шархадсан гэж үздэг.

Дайнд оролцсон Хойд Солонгосын 13 мянган цэргээс ердөө хоёр нь л амьд олзлогджээ.

Тэдний нэг нь "Цэрэг хүний хувьд олзлогдох нь гэмт хэрэгтэй адил. Бидэнд бууж өгөх гэсэн ойлголт байдаггүй" гэсэн байна.

Нөгөө цэрэг нь "Надад амиа егүүтгэх тэслэх бөмбөг байгаагүй. Тиймээс амьд үлдсэндээ хүртэл буруутай мэт санагдаж байна" гэв.

Тэд БНСУ-д очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэрэв эх орондоо буцвал гэр бүл нь тэдний өмнөөс шийтгэл хүлээнэ гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.

ПЁНЬЯН ЯМАР АШИГ ХҮРТЭВ?

"Амьд үлдсэндээ хүртэл буруутай мэт санагдаж байна"

Сөүлийн Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн тооцооллоор Хойд Солонгос зэвсгийн экспорт, цэрэг илгээсний ачаар арван тэрбум ам.долларын орлого олжээ.

Уг хүрээлэнгийн ахлах судлаач Лим Су "Хойд Солонгосын жилийн ДНБ ойролцоогоор 30 тэрбум ам.доллар гэж үздэг. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд бүтэн жилийн эдийн засгийнхаа гуравны нэгтэй тэнцэх хэмжээний орлого олсон гэсэн үг" гэв.

Дайнд оролцсоны хариуд Пёньян:

  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Газрын тос
  • Гадаад валют
  • Цэрэг техникийн дэмжлэг зэрэг олон төрлийн ашиг хүртэж байгаа аж.

Энэ хамтын ажиллагаа нь Хятадын хамаарлаас гарах стратегийн ач холбогдолтой. Өмнө нь Пёньян эдийн засаг, дипломат дэмжлэгийн ихэнхийг Бээжингээс авдаг байв.

Зеленский ОХУ-ын Воронеж мужид хойд солонгосын дайнд оролцох шинэ армийг авах бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн гэж тодорхойлжээ.

Тэрээр "Хойд Солонгост орчин үеийн дайны туршлага, шинэ зэвсгийн технологи олж авах боломжийг Орос олгосоор байна. Энэ нь Ази бүсийн бүх улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулж болзошгүй.

Тэдний хувьд Украины дайн бол мөнгө, технологи, геополитикийн нөлөө олж авах боломж. Харин Орос энэ боломжийг ашиглан хүний нөөцийн хомсдолоо нөхөх гарц хайж байна" гэв.

Хоёр улсын хамтын ажиллагаа энгийн цэрэг илгээх асуудлаас давж, урт хугацааны стратегийн түншлэл болон өргөжиж байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Пёньянд ашигтай хэвээр үед Москва руу шинэ цэргүүдээ үргэлжлүүлэн илгээх магадлал өндөр байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан