Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн хоёр оюутан Аня Бүразинска, Саян Давид дуу хөгжмийн практикийн 3-р мөчлөгийн дипломын шалгалтаа Марсэи хотын Консерваторит амжилттай өгчээ.
Энэ хүрээлэн Францын Убань хотод байрладаг юм.
Тэд монгол хөөмийн дипломт сургалтын анхны төгсөгчид боллоо. Уг дипломыг хүлээн авсан оюутнууд нь урлагийн мэргэжлээр ажиллах, цаашлаад улсын хэмжээний Консерватори болон ахисан түвшний сургуулиудад шалгалт өгч, элсэх боломжтой.

Францад төдийгүй, барууны орнуудад анхдагч бөгөөд цорын ганц энэ сургалтыг 2020 онд угсаатны хөгжим судлаач Др. Жоанни Кюртэ Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэнтэй хамтран үүсгэсэн билээ.
Францын Соёлын яамнаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн диплом бүхий энэхүү хөтөлбөрт хамрагдагчид монгол хөөмийн олон арга барилаас гадна, морин хуур, цуур, хэл хуур, товшуур гээд бусад зэмсгүүд, монгол хөгжмийн онолын мэдлэг, монгол хэлний анхны шатны мэдлэг авдаг.
Монгол хөөмийг өргөн бөгөөд гүнзгий судлан, докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн, монгол хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг гүйцэтгэсэн Др.Жоаннигийн олон жилийн зүтгэл хөөмийн түүхэнд ийнхүү дахин шинэ хуудас нээв.
Ташрамд дурдахад, Дэлхийн Хөгжмийн Олон Улсын Хүрээлэн нь 2024 оноос эхлэн Монгол Улсын Консерваторитой хамтын ажиллагаа үүсгэж, Др. Жоаннигийн “Нүүдэлчин Зам” Холбоотой хамтран Монголын язгуур урлагийн мастер классыг хоёр удаа зохион байгуулжээ.
ЮНЕСКО-гийн итгэмжит “Нүүдэлчин Зам” Холбоо нь 2006 оноос хойш Барууны ертөнцөд Монголын язгуур урлаг, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлж ирсэн. Нийт 40 монгол уран бүтээлчийг 21 улсад урин тоглуулсан.
Тус холбооны 20 жилийн ойн хүрээнд Монгол ардын уртын дууны тусгай аялан тоглолт зохион байгуулж, кино-концерт болон дуу хөгжмийн шинэ уран бүтээлийн төслүүд эхлүүлэн ажиллаж байна.