Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс энэ сарын 21-нд орон даяар зохион байгуулсан аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үр дүнг танилцууллаа.
Нөхөн сонгуулийн 46 мандатаас МАН-аас 26 мандатыг нь авч, 56.5 хувиар ялалт байгуулсан байна.
Мөн энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлдэг. МАН энэ удаад ард түмэн хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгааг үндэслэн нэр дэвшигчээ тодруулах болно гэдгийг хэлэх нь зүйтэй.
Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд 50-аас дээш насны, Монгол Улсад сүүлийн таван жил байнга оршин сууж байсан хүн нэр дэвшинэ.
Өмнөх жишгийн дагуу МАН-аас тэр хүн нэр дэвшинэ гэж нэрлэхээс илүү ард иргэдээс санал авах гэж байгаа юм. Мөн зөвхөн намын гишүүд гэлтгүй, мэргэжлийн байгууллагууд, холбоод, бизнес эрхлэгч зэрэг бүх салбарынхнаас санал авч МАН-ын нэр дээр дараагийн зургаан жилд Ерөнхийлөгчөөр ажиллах хүнийг тодруулна" гэсэн юм.
Мөн тэрбээр намын бүлгийн хагарлын тухай асуудлаар "МАН өнгөрсөн жилээс эхлээд парламентад байгаа бүлгийн хэмжээнд хагарч, зөрчилдсөн талууд бий. Энэ бүгд намын 31 дүгээр их хуралд эцэслэгдсэн.
Энэ хурлаар намын шинэ даргыг өндөр хувьтайгаар тодруулсан. Энэ үеэр ойлголцлын зөрүүтэй байсан асуудлууд шийдэгдсэн гэж болно.
Одоогоор парламентын бүлэгт 30, 38 гэсэн хуваагдал бол байхгүй. Тодорхой хувь хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлэх тохиолдлууд бол байна" гэсэн тайлбарыг өглөө.