Прокурорын байгууллага 2026 оны эхний зургаан сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд гурван хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна. Шүүхээс гурван хүнийг гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сараас 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Тодруулбал, Г.Э (42 настай), Э.А (40 настай) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны зургаадугаар сард АНУ-аас захиалан шуудан илгээмжээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Г.Э-д долоон жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.
Мөн А.П (24 настай) нь 2025 оны есдүгээр сараас эхлэн “Telegram” аппликейшн ашиглан бусадтай харилцаж, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенц болон 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэр болон биедээ хадгалсан хэрэгт холбогдсон байна.
Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Эх сурвалж: УЕПГ