Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулав.
Энэ үеэр шатахууны олдоц багассан асуудалд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Наадмын үеэр хэрэглээ хоёр дахин өсдөг. Бид үүнд бэлтгэж байгаа. Бага зэргийн айдас бий, үүн дээр улстөр хийх гэсэн оролдлого ч байх шиг. Битгий айж тэвдээрэй, бодит тоонд итгээрэй. Шатахуун байгаа. Өнөөдөр өглөө гэхэд дугаарлалт байхгүй болсон. Өнөөдөр ажил тарах үеэр жаахан дараалал үүсэх байх, тэгээд гайгүй болно гэсэн хүлээлттэй байна.
АИ92 автобензиний 33 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх сум наадмаа хийсэн. Наадамлаж буй иргэдээ тайван байлгахын тулд орон нутагт хангалт бүрэн хийсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцыг цэнэглэсэн. Одоо ердийн нөхцөлөөс 3-4 дахин ихээр авч байна. Нэг цэнэглээд 3-4 хонодог байсан шатахуун түгээх станцын нөөц өдөртөө дуусаад байгаа. Энэ нь ихээр худалдаж аваад байгаатай л холбоотой юм.
Санаатай, санамсаргүй мушгин гуйвуулж байгаа мэдээлэлд хэт автаад бүгд очоод дугаарлачихвал нөөц хурдан л багасна. Гэхдээ нөхцөл байдал сандрах түвшинд хүрээгүй. Хүмүүс амралтад бэлтгээд хотоос гарахаар шатахууныг маш их хэмжээгээр авч байгаа. Иргэдээсээ тайван амгалан байгаарай гэж хүсье” гэж тайлбар хэлэв.
Мөн тэрбээр шатахууны нөөцийн талаар “Долдугаар сарын 4-ний байдлаар АИ92 33, АИ95 44, түлш 27, онгоцны түлж 21 хоногийн нөөцтэй байна. Долдугаар сард 47 мянган тонн АИ92, 1200 тонн АИ95, 88860 тонн түлш гээд нийт 137 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалаад гэрээгээ хийсэн.
Мөн БНХАУ-аас 71000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалга өгөөд байна” гэлээ.