Гаалийн байгууллагын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 2394 зөрчил илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Энэ оны эхний 7 сарын байдлаарх зөрчлийн чиг хандлагыг харвал нийт зөрчлийн
- 47.5 хувийг гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил
- 22.6 хувийг эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил
- 29.3 хувийг бусад төрлийн зөрчил тус тус эзэлж байна.
Гаалийн байгууллага аливаа хэрэг зөрчлийг илрүүлэхдээ эрсдэлд суурилсан онилгоо, хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтарсан ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд нийт хэрэг, зөрчлийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, гаалийн байгууллага энэ оны эхний 7 сард илрүүлэн шийдвэрлэсэн зарим хэрэг зөрчлүүдээс дурдвал:
Сэтгэцэд нөлөөт бодис болон 438 ширхэг хануур хорхойг тээврийн хэрэгслийн эд ангид нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ.
Энэ оны 03 дугаар сард Сүхбаатар боомтоор улсын хилээр орж ирсэн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306-р суудлын вагонд хийсэн үзлэг шалгалтаар 438 ширхэг Нялцгай биет буюу (хануур хорхой)-г галт тэрэгний эд ангид нууж хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн таслан зогсоосон байна.
Энэ оны 05 дугаар сард тагнуулын байгууллагатай хамтран иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд 23 нэр төрлийн 250 ширхэг цай гэх зүйл илэрснийг гаалийн төв лабораторид шинжилгээнд хамруулахад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн IV жагсаалтад заагдсан донтуулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй “этинамат” гэх бодис илэрсэн. Уг зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн, тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.
Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Чингис хаан олон улсын нисэх боомтоор энэ оны эхний 7 сард 6959 ширхэг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 1315 ширхэг тураах төрлийн тариа хууль бусаар оруулах гэсэн 40 зөрчил илэрсэн байна.
Мөн 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 13 удаагийн үйлдэлд холбогдох 2190.2 грамм, 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллагаас таслан зогсоож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн улсын хилээр нэвтрэхдээ хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэхээс зайлсхийх, холбогдох хууль, журмыг судлан, дагаж мөрдөх, бусдын ятгалгад автаж дайвар ачаа авч явахгүй байхыг гаалийн байгууллагаас дахин сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ГЕГ