gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголчууд агуу соёлтой ч сүүлийн жилүүдэд Солонгос соёлыг дуурайж, уусаж байна”

М.Лхагвадулам
Нийгэм
2026-08-10
Twitter logo
М.Лхагвадулам
Twitter logo
Нийгэм
2026-08-10
“Монголчууд агуу соёлтой ч сүүлийн жилүүдэд Солонгос соёлыг дуурайж, уусаж байна” ОХУ-ын монгол судлаач Сергей Львович Кузьмин

"Монголчууд агуу их түүх, соёл уламжлалтай улс. Олон мянган жилийн түүх соёлтой улс дэлхийд цөөхөн бий.

Монгол залуус сүүлийн жилүүдэд гадаадын ялангуяа Солонгосын соёлыг дуурайж, уусаж байгаа хандлага ихэссэн байна" гэж ОХУ-ын судлаач Сергей Львович Кузьмин өнөөдөр (2026.08.10) “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хурлын үеэр ярилаа. Төрийн ордонд болж буй уг хуралд 30 гаруй орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцох бөгөөд энэ сарын 10-13-ны хооронд үргэлжилнэ. 

Сергей Львович Кузьмин  “Би Москва хотоос ирсэн. Энэ улсын түүх, соёлыг их удаан хугацаанд судалж байна. Надад 1920-иод оны Монголын түүх ухаарах зүйл ихтэй санагддаг. Өдгөө дэлхий дээр олон улс оршиж байгаа боловч агуу их Чингис хааны үеэс эхлэн, наймдугаар гэгээн Богд хаан хүртэлх түүх өөр улсын түүхийн хуудаснаа бичигдээгүй учир бусдаас ялгарах арвин түүхтэй, онцлог улс гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Их хуралд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 улсын 546 эрдэмтэд оролцож, “Монголын түүх судлал”, “Монгол хэл судлал”, “Монголын археологи судлал”, “Монголын соёл урлаг, утга зохиол судлал”, “Монголын угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан судлал”, “Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлал” гэсэн зургаан салбар хуралдаанд 531 илтгэл хэлэлцүүлнэ.

Та бүхэн энэ салбарт орвол хэзээ ч баян болохгүй. Гэхдээ насан туршдаа сонирхолтой, мэдлэгтэй сайхан амьдарч болно

ОХУ-ын монгол судлаач Анна Цендина  “Би дунд сургуулиа төгсчхөөд Хүүхэлдэйн театрын зураач болох мөрөөдөлтэй дэврүүн охин байлаа. Ээж, аав хоёр минь хоёул монгол судлаач мэргэжилтэй байсан. Ээж минь намайг Монгол судлал руу ор гэж их захина. Аав байнга бичгийн ширээний ард суудаг байсан учраас уйтгартай ажил гэж бодож их дургүйлхдэг. Цаг хугацаа өнгөрсөөр сурч боловсорч, аавтайгаа хөөрөлдөж, олон сайхан хүнтэй уулзаж явсны эцэст “Энэ ажил сайхан юм аа” гэж мэдэрсэн.

Одоо өөрөө багш болчхоод оюутан, судлаачдадаа хэлэхдээ “Та бүхэн энэ салбарт орвол хэзээ ч баян болохгүй. Гэхдээ насан туршдаа сонирхолтой, мэдлэгтэй сайхан амьдарч болно” гэдэг. Монгол улсыг судална гэдэг нь өөрөө их жаргалтай ажил шиг санагддаг.

Аав минь олон жил Төвөд судлалыг хөгжүүлэхийг хүссэн. Монгол улсын түүхэнд тулгуурлаж Төвөд улсыг зэрэг судалъя гэхээр судалгаа маш бага байдаг. Төвөдийн тухай дандаа лам нар ярих нь бий. Гэвч лам нарын харах нүд өөр, судлаачийн харах өнцөг бас өөр. Монгол, Төвөд хоёрын соёл их ижилхэн. Миний аав Их хэлмэгдүүлэлтийн үеэр лам нарын нуусан судар номыг их хайж, олж цуглуулдаг хүн байсан. Зарим номд монголын зүүд, бэлгэшээл, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой баримт сэлт олон бий. Тиймээс дараагийн эрдэмтэд үүнийг илүү судлаасай гэж хүсдэг" хэмээн хурлын оролцогч Анна Цендина өөрийн түүхээ хуваалцлаа.

1959 оноос эхлэн Монголч эрдэмтний их хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 66 жилийн хугацаанд 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцсон тоон мэдээлэл бий. Тэдгээр эрдэмтэд монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан