УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. 1-рт, Туул голын хурдны замын төслийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, санал дүгнэлтээ нэгтгэлээ. 2-рт, Зар сурталчилгааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож, зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, Туулын хурдны замын төслийн талаар олон нийт хоёр өөр өнцгөөр мэдээлэл өгч байна. Тиймээс ХҮН намын зөвлөлөөс Ажлын хэсэг гарган ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсгийг миний бие ахалж, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, П.Наранбаяр болон ХҮН намын Бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд Ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэг хоёр долоо хоногийн хугацаанд шахуу ажиллаж, өндөр өртөгтэй, эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй нь тодорхой бус, замын хөдөлгөөний түгжрэлийг хэдэн хувиар бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай ажиллаж, санал дүгнэлтийг нь сонсож нэгдсэн байр суурь гаргана.
Зөвлөлийн өнөөдрийн хурлаар төслийн эдийн засгийн өгөөжийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч болон ЗГХА болох Усны газрын даргыг урьж мэдээлэл авлаа.
32 км урт, гүүрэн байгууламж бүхий энэ замыг 2.3 их наяд төгрөгөөр барина. Туулын хурдны замын зураг төсөл дээр хуулийн дагуу дүгнэлт гаргах ёстой. Гэтэл дүгнэлт гаргуулаагүй байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллагуудтай маш ажилласны дараа Туулын хурдны зам барих төслийг дэмжих, эсэх байр сууриа илэрхийлнэ.