gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     3.28
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 1
Зурхай
 3.28
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 3.28
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

KFC, Pizza Hut-ийн нэрээр хэрхэн залилан хийсэн бэ

Т.Онон
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

Монгол Улсын интернэт хэрэглэгч 2,9 сая ба үүнээс фэйсбүүк идэвхтэй ашигладаг хэрэглэгч 2,6 сая байна. Тэдгээр хүмүүсийн 90 хувь нь фэйсбүүк сүлжээнээс мэдээлэл авдаг ба үүний 30 хувь нь харсан мэдээлэлдээ шууд буюу шүүлтүүргүй итгэдэг байна.

Цагдаагийн Ерөнхий Газраас гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Энэ сургалтаар сэтгүүлч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрхээ хэрхэн хамгаалах, ямар мэдээллийг хэрхэн түгээх нь хуульд нийцэх, ямар мэдээлэл иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж нийгмийг буруу зүйлд уриалж байгааг кэйс дээр тулгуурлан мэдээлэл хүргэв.

Цахим орчны худал мэдээллийн улмаас олон улсад болж байсан бодит кэйсүүд:

  • "5G цамхгууд COVID-19 үүсгэдэг вирус тараахад нөлөөлдөг" гэх худал мэдээллийн улмаас Их Британид гар утасны 90 цамхгийг шатаасан тохиолдол гарчээ.
  • Мьянмарын арми хоморголон устгах явдалд хүмүүсийг турхирахдаа фэйсбүүкийг ашигласан. Ингэхдээ 2018 онд "Исламын шашин Буддын шашинд заналхийлж байна. Буддын шашинтай эмэгтэйг мусульман хүн хүчиндсэн" тухай худал мэдээллүүдийг тараасан.
  • Эболагийн халдварын үеэр "Эбола вирусыг АНУ-ын Засгийн газрын лабораторид үйлдвэрлэсэн" гэх худал мэдээллийн улмаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Америкийн Эбола вирусын үнэлгээний төв рүү иргэд халдсан байдаг.

Монгол Улсад болж байсан худал мэдээллийн бодит кэйсүүд:

  • Монгол болон БНХАУ-ын хил дамнасан газар доорх хонгилыг илрүүлсэн гэх мэдээлэл түгээсэн.
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ор, хөнжил, гудаснаас тэмбүү өвчин илэрчээ.
  • 1961 онд Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт улс болоход Хятад улс ганцаараа эсэргүүцэж эсрэг санал өгч байгаа нь гэсэн зураг
  • Баян-Өлгий аймаг ДОХ-ын тохиолдлоор хамгийн их өвчлөлтэй аймаг болсон.
  • Хил орчмын 15 км газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон.
  • Монгол Улсын хилийн зурвасыг хөдөлгөх гэж байна.

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ

Цагдаагийн байгууллагад 2025 онд бүртгэгдсэн нийт гэмт хэрэг улсын хэмжээнд 47,480 байгаагаас залилах гэмт хэрэг 35,6 хувийг эзэлж байна. 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар 10267 хэрэг бүртгэгдсэний 37 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийн 80 хувийг цахим орчинд залилах хэрэг буюу иргэдийн банкны дансыг ашигласан байна.

Залилах гэмт хэрэг өмнөх оноос 25,7 хувь өссөн бөгөөд илрүүлэлтийн хувь мөн 45,7 хувь өссөн байна.

2025 онд залилах гэмт хэрэгт таван төрлийн арга давамгайлжээ.

  • Бараа үйлчилгээ захиалж урьдчилгаа төлбөр өгөх - 5214
  • Хандив - 1125
  • Телеграм буюу даалгавар биелүүлэх - 1003
  • Бусдын цахим хаяг ашиглах - 851
  • Мөрийтэй тоглоом сугалаа - 485

2026 оны хоёрдугаар сарын байдлаар Залилах гэмт хэрэгт таван төрлийн арга давамгайлж, нийт хэргийн 55,15 хувийг бүрдүүлж байна.

  • Бараа үйлчилгээ захиалж - 1214
  • Мөрийтэй тоглоом - 539
  • Телеграм буюу даалгавар биелүүлэх - 183
  • Түрээсийн үйлчилгээ - 99
  • Бусдын цахим хаяг ашиглах - 85

KFC, PIZZA HUT-ИЙН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ

2026 он гарснаас хойш KFC, Pizza Hut-ын нэр барьсан залиланд нийт 310 иргэн холбогдож 1,1 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна.

KFC, Pizza Hut-ийн сайтыг яг адилхан дуурайлган хийж улмаар "Өнөөдөр л хямдрал зарлалаа" гэсэн хуурамч линкээр захиалга авчээ. Харин төлбөр төлөх хэсэгт банканд хандах хэсгийг 30 секунд болгож энэ хооронд хүний хувийн мэдээллийг хуулбарлан авдаг байна.

Улмаар иргэдийн интернэт банк болон хувийн мэдээллээр нь дансанд нь байгаа мөнгийг шилжүүлж авах мөн хадгаламжийн дансанд холбосон дансыг шилжүүлэн авах замаар залилан хийжээ.

Цахим орчин ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх мөнгөн торгуультай. Эсвэл 240-700 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хугацаагаар хорихоор шийтгэнэ. Хэрвээ энэ гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгож, их хэмжээний хохирлыг учруулсан 5-12 жил хүртэл хорих ялтай.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Залиланд өртсөн хохирогч нар гэмт хэрэгт өртсөн даруйдаа цаг алдахгүй цагдаад хандах хэрэгтэй. Цахим орчинд баталгаагүй зар мэдээлэл, хуурамч линк дээр дарахгүй байх ёстой. Залилагч нарт хоёр төрлийн арга байдаг.

  1. Урьдчилгаа төлбөр авдаг
  2. Хуурамч линкээр дамжуулан хувийн мэдээллийг авснаар данс руу нь ордог.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан