Мягмар гаригт Трампын Засгийн Газар хүн дүрст роботын импортыг хориглов. Тэд импортын роботуудыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэл үзүүлж байна гэж үзжээ. Эдгээр роботыг ихэвчлэн Хятад улсад үйлдвэрлэж, импортолдог.
АНУ-ын Харилцаа Холбооны Комиссоос нарны эрчим хүч хураагуурт хэрэглэдэг импортын цахилгаан төхөөрөмжүүдийг хориглож, эдийн засагт аюултай гэлээ.
Тус хориг нь шинэ загварын дэвшилтэт робот, цахилгаан төхөөрөмжүүдэд үйлчилнэ. Харин АНУ-ын Харилцаа Холбооны Комиссоор хүлээн зөвшөөрөгдсөн хуучин загварын төхөөрөмжүүдийг худалдах, импортлох боломжтой.
Комисс “Импортын төхөөрөмжүүд статистик мэдээлэл хулгайлах, кибер халдлага хийх эрсдэлд санаа зовниж байна. Гадна үйлдвэрлэгдсэн роботуудыг оруулж ирснээр улсын чухал мэдээлэл алдагдах, гаднын ухаалаг төхөөрөмж, роботуудыг сайжруулах боломж олгоно” гэж хэлэв.
Вашингтон хотод байрлах БНХАУ-ын элчин сайд арилжаа, худалдааны асуудлыг улс төржүүлж, шалтгаангүйгээр хориг тавьж байгааг дурдав. Тэрбээр “Роботууд аюул учруулах эрсдлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх ажлыг Бээжинд хийж байна. Дарангуйлагч бодлоосоо салж, Хятад компаниудыг хоригоор заналхийлэхээ боль” гэлээ.
Эх сурвалж: BBC