gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд

ТОЙМ: Сэлэнгэ нутгийнхан ДАЯН аваргатай болж, шүүмж талцалгүй сайхан наадлаа

Г.Тэгшсүрэн
2026-07-12
2
Twitter logo
Г.Тэгшсүрэн
2
Twitter logo
2026-07-12

Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Жил тойрон хүлээдэг үндэсний их баяр, наадам энэ хүрээд өндөрлөж байна. Хуртай, хурдтай, хүндэт зочинтой, таамаг эвдсэн барилдаантай гээд ярих сонин, хуучлах түүх дүүрэн наадам боллоо.

Ингээд Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

НЭЭЛТ: СҮРЖИН ЧАМИРХАЛГҮЙ, ХҮЧТЭЙ ШҮҮМЖГҮЙ

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллалаа.

Морь унаж давхисан баатар эрсийн хувцастай залуус, үхэр тэрэг хөлөглөж, тэмээ хөтөлсөн эгэл монгол эрс, урт хадаг барьж, нүүр дүүрэн инээмсэглэх бүжигчин бүсгүйчүүд. Урианхай, Торгууд, Буриад...олон ястнууд. Уран яруугаар шүлэг унших унзад хоолойт хөтлөгчид...Үндэсний их баяр наадмын нээлт бүрээс үзэж болох дүр төрх өнөө ч хэвээр байв.

Харин энэ удаагийн наадмын нээлтийг илүү орчин үелэг болгосон агуулга нь Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн эгшиглэсэн поп урсгалын болон кино уран бүтээлийн дуунууд байлаа.

Хэт уянгалж, чамирхах гэсэнгүй. Багтаах ёстой бүхий л үзэл санаа, үнэт зүйлийг дүрсэлсэн нь наадамчдаас өндөр үнэлгээ авав. Жил, жилийн наадмын нээлтийн тоглолтын найруулагч шүүмжлэлийн бай болох нь бий. Харин энэ жил хүчтэй шүүмжлэл өрнөсөнгүй.

Ерөнхий найруулагч Д.Баярбаатар “Манай найруулагчийн багийн гол санаа бол монголчуудын өвөг дээдсээс уламжилсан үнэт зүйлс, язгуур урлаг, ардын урлаг, байгаль дэлхий, уул ус, газар шороо, хүн зоны ахуй амьдралыг уран сайхны хэлээр харуулах байлаа.

Гэхдээ энэ агуу өв соёлыг бүрэн багтаах боломжгүй, зөвхөн багахан хэсгийг нь л тайзнаа дүрсэлсэн гэж ойлгож болно” хэмээсэн.

ХҮНДЭТ ЗОЧИД: И ЖЭ МЁН, КИМ ХЕ ГЁН

ХҮНДЭТ ЗОЧИД: И ЖЭ МЁН, КИМ ХЕ ГЁН

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт энэ сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ.

Тэд Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлон, наадамчин олонтой мэндчиллээ. БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе”-ийн эхлэл болж буйг талууд нотоллоо.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас энэ сарын 11-нд үдэв.

Сурын талбайд БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён сум тавьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнтэй гар барьсны дараа тэргүүн хатагтайн гар өвдсөн бололтой ямар нэг юм хэлж, гараа сэгсэрч буй бичлэг “Манай Ерөнхийлөгч зочны гарыг чанга барив бололтой” гэсэн утгатай тайлбартайгаар цахим орчинд түгсэн.

БНСУ-ын тэргүүн хатагтай яагаад гараа сэгсэрснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ийн тайлбарлав. 

-"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нум эвшээлгэж, сум тавихад гар их өвддөг. Таны гар өвдсөн үү?

-БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён: Тийм ээ, Ерөнхийлөгч өө" гээд гараа сэгсэрчээ.

Ийнхүү энгийн атлаа дотно яриа өрнүүлсэн 15 жилийн дараах төрийн айлчлал халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, хүндэт зочид нутаг буцсан байна.

МОРЬ: НААДАМЧИН ОЛОН АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГАА НЭХЭН САНАВ

МОРЬ: НААДАМЧИН ОЛОН АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГАА НЭХЭН САНАВ

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

Цуутай, дуутай хурдан хүлгүүд олон бий. Төрийн наадамд 2000-2009 оны хооронд 6 удаа түрүүлж, 2 айрагдсан хурдан шарга азарга байв. Энэ хүлгийн тухай

“...Эрдэнэчулууны унаган шарга

Эрсдэж хальсан хайран шарга...” гэж дуу бий. Энэ жилийн Улсын баяр наадмын азарганы уралдаанд энэхүү хурдан шарга азаргын угшил төл болох шарга азарга түрүүлж наадамчин олныг баясгав. Наадмын түрүү магнайд хурдалсан шарга азарганы эх нь Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны Монголын хурдан морины түүхэнд байхгүй амжилтыг үзүүлсэн ажнай шаргын төл юм байна.

Монгол түмний бахархал, омогшил болсон хурдан шаргын төл Төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн нь энэ жилийн наадмын ярих сонин, бахдах түүх боллоо.

Азарга насанд:

  • Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Н.Хүрлээгийн шар азарга түрүүлж,
  • Дундговь аймгийн Өлзий сумын уяач Б.Наранхүүгийн хул азарга аман хүзүүдэж,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын хүрэн азарга гуравт,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хүрэн азарга дөрөвт,
  • Төв аймгийн Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн азарга айргийн тавд тус тус хурдалсан.

Их насанд:

  • Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Х.Бат-Эрдэнийн халтар түрүүлж,
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн дөлгөөн халтар аман хүзүүдэж,
  • Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн аварга саарал айргийн гуравт,
  • Өмнөговь аймгийн алдарт уяач Э.Бат-Эрдэнийн хүрэн айргийн дөрөвт,
  • Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн Бор айргийн тавд тус тус хурдаллаа. 

Соёолон насанд:

  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Ч.Батжаргалын хонгор халзан түрүүлж,
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын алаг аман хүзүүнд,
  • Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн хээр айргийн гуравт,
  • Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар айргийн дөрөвт,
  • Ч.Уламбаярын халтар үрээ айргийн тавд тус, тус хурдлав.

Хязаалан насанд:

  • Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн халтар үрээ түрүүлж,
  • Төв аймгийн Сүмбэр сумын уяач, Б.Чулуунсүхийн халтар аман хүзүүнд,
  • Дорнод аймгийн Цагаан-Уул сумын улсын алдарт уяач Г.Ганчулууны хээр айргийн гуравт,
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач, Ц.Амарсанаагийн бор үрээ айргийн дөрөвт,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Ц.Мягмардоржийн хээр үрээ айргийн тавд тус тус хурдаллаа.

Шүдлэн насанд:

  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач ЭАриунболдын зээрд халзан түрүүлж,
  • Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Тод манлай уяач Н.Хүрлээгийн зээрд халзан аман хүзүүдэж,
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Э.Өлзийдэлгэрийн хүрэн айргийн гуравт,
  • Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Ц.Зулхүүгийн хүрэн айргийн дөрөвт
  • Булган аймгийн Булган сумын харьяат Б.Өвгөнхүүгийн сартай зээрд айргийн тавд тус тус хурдлав.

Дааган насанд:

  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр түрүүлж,
  • Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Улсын алдарт уяач Ц.Энхболдын хүрэн аман хүзүүдэж,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хүрэн айргийн гуравт,
  • Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Б.Жамбалсамбуугийн хээр айргийн дөрөвт
  • Төв аймгийн Борнуур сумын харьяат, Аймгийн алдарт уяач Ц.Нарангэрэлийн хээр айргийн тавд хурдалж унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа.

БӨХ: Б.ОРХОНБАЯР АРАВ ДАВЖ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

Улсын арслан Э.Батмагнайг “Өнөө жил ч мөн түрүүлчих болов уу” гэж бөх сонирхогчид таамаглаж байсан. Гэсэн ч тэрбээр наймын даваанд “баавгай заан” хэмээх хочит Улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодлоо. Хоёр бөх цаг гаруй барилдав. Энэ жилийн наадмын үзүүштэй, үзэгчдийг өндөлзүүлсэн барилдаан энэ байлаа.

Долоогийн даваанд:

  • Дархан аварга Н.Батсуурь, Улсын харцага Э.Дашийг
  • Улсын начин Л.Энхсаруул Улсын арслан Ц.Содномдоржийг, 
  • Улсын арслан Б.Орхонбаяр Улсын начин Б.Түвшинтөгсийг
  • Аймгийн начин Б.Сундуйжав Улсын арслан Э.Оюунболдыг 
  • Улсын арслан Э.Батмагнай Э.Мөнхжаргалыг
  • Улсын заан Б.Бат-Өлзий Аймгийн арслан Ө.Батсуурийг
  • Улсын заан М.Лхагвагэрэл Улсын заан С.Сүхбатыг
  • Аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож Улсын заан Д.Хүдэрбулгыг давж их шөвөгт шалгарсан. 

Наймын даваанд:

  • Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Л.Энхсаруулыг
  • Улсын арслан Б.Орхонбаяр Аймгийн начин Б.Сундуйжавыг
  • Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан Э.Батмагнайг
  • Улсын заан М.Лхагвагэрэл Аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг давж шөвгийн дөрөвт үлдэв. 

Есийн даваанд:

  • Улсын заан Б.Бат-Өлзий Дархан аварга Н.Батсуурийг 
  • Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан М.Лхагвагэрэлийг давав. 

Улсын аварга Н.Батсуурь Улсын заан Б.Бат-Өлзийд тахимаа өгч, элэг бүсээ тайлав. Ийнхүү Улсын заан Б.Бат-Өлзий Улсын арслан цолны болзол хангасан. 

Арвын даваанд: 

  • Улсын арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Бат-Өлзийг давж, өнөө жилийн Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүллээ. 

Ийнхүү бөхийн барилдаан дуусаж, Улсын арслан Б.Орхонбаяр Улсын даян аварга, Улсын заан Б.Бат-Өлзий арслан цолтон болов. 

40 СУМНААС 38 СУМ ОНОЖ УЛСЫН ДАЯН МЭРГЭН ЦОЛ ХҮРТЭВ

Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцсон дараах харваачид улсын цол хүртэв.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  • 40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  • 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн “Их Мандал зурхай” харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн” цол тус тус олголоо.

НЭГ НААДМААР ХОЁР Ч МОРЬ ТҮРҮҮЛҮҮЛСЭН УНААЧ

Б.Бадар-Ууган хүү энэ жилийн наадмын бахархал байлаа. 

Тэрбээр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шар азаргыг унаж, улсын наадамд түрүүлсэн юм.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан соёолонг унаж, түрүү магнайд хурдаллаа. 

Унаач Б.Бадар-Ууган "Барианд орох мөчид гоё санагдсан. Ингээд хоёр түрүүлчихлээ гэж бодсон. Түрүүлэх нь гоё байна.Ээж аав, анги хамт олон, хамаатнууд, үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй нийт хүмүүстээ "Сайхан наадаарай" гэж хэлье. Баярлалаа." хэмээсэн байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан