Ерөнхийлөгч Доналд Трамп Иран руу өгсөн сүүлийн цохилтууд хүчтэй туссан, эдгээр цохилтууд саяхан амиа алдсан АНУ-ын цэргийн гурван алба хаагчид зориулсан гэлээ. Тэдний хоёр нь Йорданд, нэг нь Иракт амь үрэгджээ.
Өнөөдөр үүрээр АНУ-ын Төв командлалаас Ираны нутаг дэвсгэрт ес дэх шөнөө дараалан дайрч буй шинэ довтолгооны ажиллагааг эхлүүлснийг мэдэгдсэн бөгөөд энэ үеэр Иранд хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна.
АНУ-ын мэдээлснээр Ормузын хоолойд хөлөг онгоц руу чиглэсэн Тегераны халдлагыг бууруулах зорилгоор цэргийн байгууламжууд, болон харилцаа холбооны сүлжээнүүдийг онилон цохилт өгчээ.
Харин Иран гэнэтийн дайралтаар хариу барьж, Йорданы Акаба нисэх онгоцны буудал дахь АНУ-ын цэргийн нисэх онгоцнуудыг онилсон гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын халдлагын талаар, Ираны Тасним агентлаг Табриз, Чабахар, Конарак, Бандар Машахр, Бандар Имам Комэйни зэрэг хотуудыг оролцуулан хэд хэдэн хот дайралтад өртсөн гэв.
Исламын хувьсгалын гвард, эдгээр хөлөг онгоцнууд Ормузын хоолойн “аюултай өмнөд чиглэлийн” замаар зорчиж байгаад дэлбэрч, хөдөлгөөнгүй болсон гэж мэдэгдсэн ч АНУ-ын Төв командлалаас үүнийг няцаажээ.
АНУ-ын дайралт үргэлжилсээр байвал Ормузын хоолойгоор шатахуун, байгалийн хий, нефть-химийн бүтээгдэхүүн тээвэрлэхэд аюултай байдал үүснэ. Шаардлагатай тохиолдолд шийтгэх ажиллагаа явуулж, хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.
Эх сурвалж: BBC