"БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯАМ ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАСАН ӨНГӨ АЯСТАЙ МЭДЭЭЛЭЛ БҮҮ ХИЙГЭЭЧ"

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал:
Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос 133 удаа хяналт шалгалтыг цэргийн ангиудад хийжээ. Энэ хүрээнд 30 гаруй удаа 80 гаруй зүйл заалт бүхий зөвлөмжийг Батлан хамгаалах яам болон Цэргийн ангийн удирдлагуудад хүргэж байжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 3000 гаруй цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, 47 сургагч багш бэлтгэжээ. Гэхдээ эдгээр хяналт шалгалтын үр дүнд хэн нэгэн хариуцлага хүлээсэн гэсэн мэдээлэл алга. Хариуцлага ярих цаг болсон, үүнийг ил тод тодорхой байх ёстой. Хувь хүнд найдсан бус тогтолцоонд найддаг системийг бий болгох ёстой. Сайн хүнийг цэрэгт авдаг биш, хохирогчийг буруутгадаг өнгө аяс байж болохгүй.
Тэр тусмаа Батлан хамгаалахын яам хохирогчийг буруутгадаг өнгө аястай мэдэгдэл, мэдээлэл бүү хийгээч. Урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой. Зөвхөн төсөв санхүү байхгүй гэдгээр түрий барьж болохгүй. Хийх боломжтой санал санаачилга, зөвлөмжийг олон улсын байгууллагууд өгдөг. Тэр дундаа ХЭҮК-оос гэнэтийн шалгалтыг хийх зөвлөмжийг өгдөг ч яг энэ төрлийн шалгалтыг хийдэг эсэх мэдээлэл мөн олдсонгүй. Хоёрдугаарт удирдлагуудын оролцоогүйгээр цэргүүдтэй уулзаж мэдээлэл, асуумж авах хэрэгтэй. Гуравдугаарт, цэргүүд эрх нь зөрчигддөг үед мэдээлдэг сувагтай болох ёстой. Үүнд төсөв бараг шаардагдахгүй шүү дээ. Мэдээлэл хүргэсэн цэргийн хэрхэн хамгаалах вэ гэдэг дүрэм журам ч хэрэгтэй байна.