Зам, тээврийн сайдын ээлжит (2026.06.09) шуурхай хурлаар олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор иргэний нисэхийн байгууллагуудад шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Тухайлбал, ИНЕГ, ИНҮТ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагуудад гадаад дотоод нислэгийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн иргэний нисэхийн салбарынханд олон улсын “DRONECON-2026” дрон болон агаарын шоу тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, дараагийн чухал ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг сануулав.
Түүнчлэн энэ онд Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор орон нутгийн нислэгийн хуваарь, төлөвлөлтийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэх, шөнийн нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-д Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “цэнхэр барилга”-ын ажлыг эрчимжүүлж, тус барилгын дээвэр, гадна талын пасад зэргийг сольж шинэчлэхийг үүрэг болгоод, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг дахин санууллаа.
ИНЕГ болон бусад байгууллагад олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтын комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.