Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа 2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраас цахимаар авах боломжтой.
Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөнө. 2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.
Загас агнах, барихдаа
- Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх;
- Хориглосон хугацаанд болон хориглосон бүс нутагт, хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх;
- Ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх;
- Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх;
- Гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх;
- Гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх;
- Гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх;
- Зөрчил илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэх зэрэг зохицуулалтыг мөрдөнө.
Эх сурвалж: БОУАӨЯ