УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилж, өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд “Ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, Зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж буй барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээллийг нээлттэй байлгахаар хуулийн төсөлд тусгалаа гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бол бүх дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгүүлдэггүй. Энэ зохицуулалт сайн дурын үндсэн дээр явж ирсэн учраас иргэдийн захиалгын гэрээнээс үүсэх шаардлагыг улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийлгэн бүртгэхэд “тухайн барилга нь дуусаагүй барилгаар бүртгэгдсэн” тохиолдолд захиалга өгөх боломжтой, бүртгэгдээгүй бол боломжгүй байдаг. Иймээс нэг ижил тоот дээр иргэдээс давхардуулан захиалга авч иргэд, хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх, залилах тохиолдол олон байгааг хууль, хяналтын байгууллагын мэдээллээс харж болохоор байна.
Тухайлбал, Орон сууц захиалгын гэрээгээр халхавчлан хийгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын тоо олон хүнийг хамарсан байх нь түгээмэл бөгөөд нэг хүний үйлдсэн залилах гэмт хэргийн хохирогчдын тоо 260 хүн бөгөөд хохирлын дүн олон арван тэрбум төгрөг болж байна.
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой залилах гэмт хэргийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 300 гаруй хохирогчийн 15 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байна.

Барьж дуусаагүй барилгын эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ авсан, өмчлөх эрх үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т “Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийлгэж байна.
Засгийн газрын 2018 оны 397 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.3-т “барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт” гэж, мөн журмын 6.3-т “барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс зарим хэсгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр шилжүүлэн авсан гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэхэд гүйцэтгэлийн хувийг анхны бүртгэлд тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд оруулсны дараа бүртгэнэ” гэж заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгэж байна.
УИХ-ын чуулганы нэглсэн хуралдаанаар энэ хуудийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.