УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.09/ ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашиг малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулж, нөөц ашигласны, төлбөр, нөхөн сэргээлтийг зохицуулах талаар төсөлд тусгажээ.
Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ/-ийг 10 хувьд хүргэж, олон улсын жишигт нийцүүлснээр 2010 оноос хойш хайгуул хийж, орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж баталсан 20 гаруй төслийг хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой ордоос төвлөрүүлж буй АМНАТ-ийн орлого өснө.
Хуулийн төсөл батлагдвал олон жил гацсан зэсийн ордуудаас гадна 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Хариуцлагатай уул уурхайг бодитоор бий болгож, татварыг сууриар нь тэлж, орон нутгийн төсөв, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн юм. Уул уурхайн нөхөн сэргээлт хаалт, хариуцлагыг өндөржүүлж, төсөл хэрэгжүүлэгчээс нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулах буюу хариуцлагын төлбөр байршуулах, 100 хувь өөрийн хөрөнгө, техникээр биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсний дараа төлбөрийг эргүүлэн авах зохицуулалтыг тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд дүн шинжилгээ хийхэд хуулийн давхардал 267, зөрчил 150, хийдэл мөн тооны байжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ө.Шижир, О.Батнайрамдал, Б.Заяабал, С.Цэнгүүн нар тодруулж, үг хэлсэн. Тэд хууль санаачлагчид хандан асуудлаа зөв эрэмбэлэх, зөвхөн зэсийг төсөлд тусгасан нь өрөөсгөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ялгаварлахгүй байх зэрэг байр суурийг илэрхийлэв. Ийн хэлэлцээд эдгээр хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.