Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026.04.23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авчээ.
Хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн
- 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар,
- 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026.04.25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Б.СЭРГЭЛЭНБААТАРЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Б.Сэргэлэнбаатар 2020-10-23-нд НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. 2020 онд түүний орлого жилийн 315 сая төгрөг байсан ч 2023 онд 32.4 сая төгрөг болж буураад, 2024 оны байдлаар 150 сая төгрөг байна.
Гэр бүлийн орлого нь 2020 оноос хойш буурчээ. Тэрээр хоёр нийтийн орон сууцтай. Тэдгээр нь 657 сая төгрөгийн үнэтэй гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 машинаа 160 сая төгрөгийн үнэтэй гэжээ.
Мөн 287 сая төгрөгийн үнэ бүхий адуу, үхэр, хурдан удмын адуутай. 400м2 газар эзэмшдэг. Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл нь 170 сая төгрөг.
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл - 9.8 сая төгрөг
Бусдаас авах авлагын үлдэгдэл - 11 сая төгрөг
Зээлийн үлдэгдэл - 203 сая төгрөг
Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, бусад үнэт цаас - Эрдэнэс таван толгой ХК, Машид хүнс ХХК
Бэлэг, хандив, өв залгамжлал - 145 сая төгрөг
“Машид хүнс” ХХК-ийн тухайд 2016 онд байгуулагдсан. Хармаг жимсний цэвэр шүүсийг орчин үеийн био технологийн аргаар баяжуулан шинэ инновацын санаачилга бүхий “Лагшин” брэндийг зах зээлд нэвтрүүлсэн. Б.Сэргэлэнбаатар энэ компанийн 0 ~ 51% хувийг эзэмшдэг ч эцсийн өмчлөгч биш байна.