Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч буй иргэдийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Ажлын хэсэг байгуулж, холбогдох санал, дүгнэлт боловсруулжээ.
Салбарын сайд Ц.Сандаг-Очир иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ газар ашиглах эрх олгож байгааг онцлов.
Тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс өмнө өргөдөл, хүсэлт гаргасан иргэдэд "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах" зориулалтаар таван жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож байгаа аж.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнөх таван сайдын тушаалаар 2015-2022 онд нийт 667 иргэнд газар ашиглах эрх олгосон байна.
Тухайн цаг үед газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан хэдий ч дахин газар авах хүсэлт гаргасан нэр бүхий 11 иргэнд дахин газар олгохгүй байх шийдвэр гаргасан.
Харин үлдсэн иргэдэд одоо амьдарч байгаа газрыг нь зориулалтын дагуу ашиглах эрх олгохоор шийдвэрлэлээ гээд уг газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу зориулалтаар нь ашиглах ёстойг санууллаа.
Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг чанд мөрдүүлэх, зөвшөөрөлгүй шинэ газар ашиглалт бий болгохгүй байх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Эх сурвалж: БОУАӨЯ