Ерөнхий боловсролын сургуулийн сурагч амьтанд туслах гэж байгаад усанд живж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэр, станцын урд байрлах бохир руу хүүхэд унасан байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 11:00 цагт иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 15 настай М цэвэрлэх байгууламжийн усан санд живж амь эрсэдсэн хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч М гэртээ харих замдаа тус усан санд унасан нохойг гаргах гэж орсныг тогтоожээ.
Эх сурвалж: ЦЕГ