Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл “Нутгийн ирээдүй” төслөөр төгссөн 23 залуу боловсон хүчинг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Энэхүү төсөл 2019 оноос эхэлсэн. Нийт 175 оюутан хамрагдсанаас 16 мэргэжлээр 101 залуу мэргэжилтэн төгсөж, сум орон нутгийнхаа хөгжлийн түүчээлэхээр нутагтаа хүрэлцэн ирж ажиллаж байна. Үүнээс энэ жил 23 оюутан төгсөж ирлээ.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл “Та бүхэнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж буй нь санхүүгийн тусламж биш, нутаг орон тань та нарт итгэсэн том итгэл, ирээдүйдээ оруулсан хөрөнгө оруулалт юм. Аймгийн Засаг даргын хувьд залуу мэргэжилтнүүд та бүхнийг орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах, тасралтгүй хөгжих тал дээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа бэлэн байна.” гэжээ.