Өчигдөр (2026.08.27) Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, гүйцэтгэл 100 хувьд хүрсэн гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэллээ.
Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцоолол бий.
Төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болно.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 49.27 хувьтай үргэлжилж байна. Төслийн хүрээнд 2,382 шон суурь үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж буй. Мөн 291 доод хөндлөн нурууг үйлдвэрлэн бэлэн болгосон ажээ. Нийт 594 дам нуруу үйлдвэрлэж бэлэн болгосны 296 дам нурууг угсраад байна.
Мөн төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад ач холбогдолтой талаар дурдлаа.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөж буйг албаныхан энэ үеэр танилцууллаа. Одоогоор тулгамдсан асуудал байхгүй, төлөвлөгөөт ажил хоёр улсын талаас графикийн дагуу явж байгааг онцоллоо.
Энэхүү Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Зам тээврийн яам