Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож буй Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Хөдөө аж ахуйн сайд Голамреза Ноури-тэй өнөөдөр уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Иран Улс COP17-д өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх чиглэлээр тус улс бага хурлын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээнд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр сайн туршлага солилцохын чухлыг тэмдэглэлээ.

Эх сурвалж: ГХЯ